Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно

2 цаг 40 минутын өмнө

УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.

Ингэхдээ УИХ-ын дарга Н.Учрал "Таван жилийн өмнө 400 хүнтэй ажиллаж болоод байсан Монголбанкны орон тоо 700 давсан орон тоогоо танаж цомхотгох шаардлагатайг С.Наранцогтод захисан. Тус банкны чиг үүргийн давхардал нь ихэссэн аж. Хэн юу хариуцаж байгаа нь мэдэгдэхгүй, мөнгө төгрөг хэвлэх зэргээр хариуцлага алджээ. Энэ бүхний ачааг нь иргэд үүрч байна.Хэмэлтийн хуулийг бүх шатанд хэрэгжүүлдэг. Гэтэл нэг байгууллага огт хэрэгжүүлэхгүй байна хэмээн их хурлын дарга олон нийтэд мэдээлж олныг бухимдуулсан.

С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдоод бүтцээ өөрчилж, 19 газар, хэлтсээс 9-ийг нь татан буулгах төлөвлөгөөгөө УИХ-ын даргад танилцуулсан юм.

Үүний дагуу 126 орон тоог цомхотгож байгаа юм байна. УИХ-ын дарга Н.Учрал төгрөгийн ханшийг тогтвортой байлгаж, цалин орлогыг хамгаалах мөнгөний бодлого эцсийн эцэст бодлогогүй мөнгө, мөнгөгүй бодлого болсон гэж хэлсэн юм. Монголбанк 126 ажилтнаа цомхотгожээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.