Дулааны шугам дахин гэмтэж 146-р цэцэрлэгийн салбар хүүхдүүдээ хүлээн авах боломжгүй болжээ

1 цаг 53 минутын өмнө

Нийслэлийн БЗД-ийн 41-р хороонд байрлах 146-р цэцэрлэгийн хоёрдугаар салбарын халаалтын шугамд гэмтэл гарч хүүхдүүдээ төвийн байрандаа татжээ. Мөн хүүхдээ харах боломжтой зарим эцэг эх ирж хүүхдээ буцаан авсан байна.

Энэ талаар 146-р цэцэрлэгийн албан эх сурвалжаас тодруулахад жил бүр энэхүү дундын шугамд гэмтэл гардаг ба зассан ч удалгүй дахин гэмтэл гарсаар байдаг хэмээн ярилаа.

Хамгийн сүүлд өнгөрсөн намар хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө мөн л эвдрэл гарч сар гаруй хугацаанд ухаж янзалжээ. Төвийн шугам тул гэмтэл гарахад зөвхөн тус цэцэрлэгийн барилга гэлтгүй ойролцоох орон сууцнуудын ч халаалт доголддог ажээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.