Ө.Шижир: Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм, Т.Доржханд сайд аа

2 цаг 23 минутын өмнө

Ө.Шижир: Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм, Т.Доржханд сайд аа

​​​​​​​

УИХ-ын гишүүн Ө.Шижир цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Манай энэ Т.Доржханд сайд болоод цахилгааны үнэ нэмсэн. Сайд болоод ганц л ажил хийсэн тэр нь тог, цахилгааны үнэ нэмсэн. Өөр юу ч хийгээгүй. Үр дүнд нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 35-100 хувьд өссөн. Одоо хоёр жил боллоо. Тог тасарсан бас хязгаарласан хэвээрээ л байна. Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм. 

Худлаа ярьж байхаар. Цагаан сар болж байна, хэвийн боов хүртэл ширхэг бүртээ 400-1800 төгрөгөөр өссөн байна. Ууцны үнэ 350-400 байсан бол 550-650 болсон байна…. Т.Доржханд энэ үнийн өсөлтийг мэдрэхгүй байх л даа. Ахмадууд, иргэд маш их мэдэрч байна. Тог, цахилгааны үнэ нэмээд бүх төрлийн өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ л өслөө…Т.Доржханд бүүр хэлгүй дүлий таг дуугай 2 жил болов" гэжээ. 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.