
Засгийн газар бол танхимын зарчмаар ажилладаг. Нэг сайдынх нь “эвэр” доргиход нөгөөдүүлийнх нь хамт доргидог. Өөрөөр хэлбэл, аль нэг салбарт “гал” гарвал Засгийн газар тэр чигээрээ шатаж ч мэднэ. Тийм онцлогтой. Тэр утгаараа, бас Үндсэн хуулийн зарчмаар Ерөнхий сайд Засгийн газрын сайд нарыг томилж, томилогдсон сайд нар нэг гарт зангидагдаж ажилладаг. Тиймээс, Засгийн газрын сайд бүхэн “гал атгах” зориг, чадал гаргах шаардлагатай болдог. Эдгээрийг тоочсоны учир нь, зарим нэг сайдын хариуцсан салбар Засгийн газартаа таагүй дүн авчрах шинжтэй болоод эхэллээ. Хэдэн сарын өмнөөс шатахуун тасарч, Засгийн газар баахан баалуулсан. Гэтэл тэр нь Уул уурхайн сайдын шууд хариуцчих ажил байгаад байдаг. Тэдний эхэнд эрчим хүчний салбарыг хэлж болохоор байна. Сайд ч гэхгүйгээр АМГТГ-ын даргын хийх ажил байгаа юм. Өчигдөр, уржигдраас цахилгааны асуудал босож ирлээ. “ТЭЦ-4”-т гарсан эвдрэл доголдлоос үүдэлтэй хот даяар хэдэн цагийн туршид цахилгаан тасрав. Үүнээс өмнө, өнгөрсөн жил “ТЭЦ-3”-т дэлбэрэлт болж, улс томоохон хохирол амссан. Энэ бүгд “...Цахилгаан эрчим хүч бол яалт ч үгүй монгол хүн бүрийн хоолой дээрх яс юм байна” гэдгийг. Уг нь, бид өдөр бүр хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр улсын хөгжил хэмээх олон арван тоо баримт, өсөл хөгжилтийн тухай сонсдог. Гэвч, өнөөдрийн Монгол Улс, монгол хүний хөгжил шатахуунгүй бол явгарч, цахилгаангүй бол хээр хонох хэмжээнд л байна. Ядахад, алийг нь ч эндээ үйлдвэрлэдэг болоогүй нь гачлантай. Тэднийгээ импортолж чадаад байвал амьдрал сайхан, чадахаа болих юм бол сөнөж байгаа юм даг уу даа.
Ер нь бол, “...Аль салбарт хэн хариуцвал хөгжүүлж дэвшүүлэх вэ, адаглаад хэн асуудалгүй аваад явах вэ” гэдэг дээр нарийн тооцоотой томилгоо хийхгүйгээс дээрх мэтээр салбараа “сөнөөх” хэмжээнд аваачаад байх шинжтэй. Лав л, эрчим хүчний салбар бол тийм болоод явчихлаа. Сайд нь Б.Чойжилсүрэн л дээ. “...Яг юу бүтээсэн бэ” гэхээр хариулт маруухан ч ахин дахин сайдаар томилогддог хэдхэн хүн УИХ-д бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн байдаг. Тэрээр, 2016-2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Сангийн сайдаар ажилласан. Хоёр дахь удаагаа, 2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Эрчим хүчний сайдаар томилогдсон. Тэгэхдээ Н.Тавинбэхийг сайдаас нь “мөргөж” суудалд нь сууж байв.
Б.Чойжилсүрэн анх Эрчим хүчний сайд болоод л олон нийтэд өгч байгаа мэдээлэл нь даапаалаад байгаа, эсвэл үнэнээ яриад “хоёр гараа өргөөд” байгаагийн аль нь мэдэгдэхгүй зүйл ярьж эхэлсэн. “...Утааны асуудлыг салхинд найдаж байна” гэнэ. “...Энэ өвөл цахилгаан таслахаас өөр аргагүй” гэж мэдэгдэнэ. Тэгэх бүрт нь “...Энэ маань үнэнээ л хэлж байна. Ийм л хээгүй хүн дээ” гэцгээгээд өнгөрдөг. Тэр алдаа байсан бололтой. Тэрээр эрчим хүчний салбарыг удирдлагаар хангаж чадахгүй л байгаа бололтой. Ойрхны жишээнүүд болохоор, “ТЭЦ-3”-ын дэлбэрэлт, “ТЭЦ-4”-ийн эвдрэл байна. Ийм гэнэтийн зүйл тохиолдож болох ч түүнийг түргэн хугацаанд “эмчилж” чадаж байвал түүгээр удирдлагын чадамж, үнэлэмж тодорхойлогдох учиртай. Түүнчлэн, өнөөдөр, эрчим хүчний салбартай холбоотой өөр бусад болох болохгүй асуудал мундахгүй их байна. Эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнууд авлига, албан тушаалын асуудалд холбогджээ. АТГ-аас 3-4-өөр нь саатуулан шалгаж байна. Зарим эх сурвалжуудын мэдээллээс харахад, тэд эрчим хүчний салбарынхаа төсөл, ажилтай холбоотой л ийм асуудалд холбогдсон бололтой байна. Б.Чойжилсүрэн сайд өөрөө ч “энхийн цагаан тагтаа” биш гэгддэг. Өөртөө цахилгаан станц барьж байгаа дуулианд холбогдсон. Мөн, эрчим хүчний мөнгө дамждаг нэг үйлчилгээний байгууллагыг хувьчилж авахаар зэхээд байгаа нь дуулдаад удсан. Үнэндээ, Б.Чойжилсүрэнгийн Эрчим хүчний сайдаар ажилласан жилүүдэд “...Эрчим хүчний реформ” гэж тархи, цээжинд тарни мэт цээжлэгдтэлээ яригдсан. Юун реформ, цахилгааны үнийг өндөр тарифаар тогтоогоод ч өнөө маргаашаа хангаж чадах эсэхээ мэдэхгүй салбарын яам, салбарын сайдтай байж шүү дээ. Тиймээс Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болсон бололтой. Ер нь тэгээд шахаад шахаад шимгүй, найдаад найдаад нэмэргүй болсон ийм улстөрчдийг ахин дахин сайдаар томилж тамлаад байх нь хэр оновчтой байдаг юм бол доо. Уг нь, Ерөнхий сайд өөрөө багаа, танхимаа бүрдүүлэх ёстой. Тэгж гэмээнэ, галтай салбарт санаа зовохгүй асуудлыг улсын хэмжээгээр нь харж ажиллах боломжтой. Тэгээд ч, сайдыг томилох, чөлөөлөх буюу”...Аль яаманд хэн тохирох вэ” гэдгийг сонгох бүрэн эрх нь өнөөдөр Үндсэн хуулиар Ерөнхий сайд Г.Занданшатарын гарт байна.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 14 (7756)



Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
ХХААХҮ-н дэд сайд Б.Нямжав Сэлэнгэ аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцав
Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй цагдаад хандсан ч мөрдөгчийн зүгээс хэргийг хаах санал хоёр удаа гаргаж байжээ
UBCab-ийн жолооч нарын санаачилсан "Дулаан аян" дөрөв дэх жилдээ үргэлжилж байна
ЭМГЭНЭЛ | ПЯМБУУГИЙН ТУУЛ
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлаж болзошгүй
Ө.Шижир: Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг огцруулах, хариуцлага тооцох албан бичиг хүргүүлж байна
10 гаруй жил ташин шог болсон "Тавантолгой ДЦС"-ын хуулийг хавар хөдөлгөх үү, дахин гацаах уу?!
Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана
"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв
Давос-2026: Монгол Улсад хүрэлцэн ирж, баяр наадам үзэхийг урилаа
ЗУН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРНЭ, УЧИР НЬ COP 17 МОНГОЛД БОЛНО...
“Мах Импэкс” ХК Улсын заан Б.Бат-Өлзийг өөрийн нэр дээрээ барилдуулахаар болжээ
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна
МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай
Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ
Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 23-нд хаагдана
Ө.Шижир: Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм, Т.Доржханд сайд аа
Дүүжин замын тээврээр зорчиход цахилгаан тасарсан ч аюулгүй
Сэрэмжлүүлэг: Долоон зам тээврийн осол гарч, замын ачаалал нэмэгджээ
Т.Доржханд: 40 жил цахилгаан станц бариагүй байж төр үнийг өртгөөс нь бага түвшинд хатуу барьсан
НӨАТ-ын 47,738 азтан 30-60 мянган төгрөг хожлоо
"Н.Тавинбэхийг иймэрхүү зүйл хийхгүй болов уу гэсэн хувь хүний үнэлэмжтэй явдаг"
Дулааны шугам дахин гэмтэж 146-р цэцэрлэгийн салбар хүүхдүүдээ хүлээн авах боломжгүй болжээ
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ
Сэрэмжлүүлэг: 56 настай иргэн гэрээсээ малдаа явахаар гараад осгож амиа алджээ
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно
Б.Батбаатар: COP17 Монгол Улсад эдийн засгийн хувьд усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.