
“Үндсэн хууль ба хөгжил, дэвшил” сэдэвт Үндсэн хуулийн баталсны 34 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Өглөөний цай” - уулзалтад МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл оролцож байр сууриа илэрхийлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед Монгол Улсын Засгийн Газраас ажлын хэсэг байгуулсан юм. Хэд хэдэн нам Үндсэн хуулийн төсөл бариад яваад байна, төслийн хувилбарууд ч байна. Энэ бүгдийг зангидаад та бүхэн өөрсдийн туршлага дээр үндэслээд Үндсэн хуулийн нэг төсөл боловсруулаач гэсэн. Ингээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахлаад, МҮАН, МУНН, ИЗНН, ШИНЭ нам гэсэн дөрвөн нам, нэлээд олон судлаач эрдэмтэд ажилласан ийм учиртай. Тэгээд “Цэнхэр ном” гаргасан. Энэ номоо Засгийн газарт өргөн барихаас гадна гадна дотны байгууллагууд, гадаадын ЭСЯамдуудад өгч саналыг нь авч, олон улсын туршлага, судалгааны материалууд, сүүлийн үеийн трендүүд, улс орнууд Үндсэн хуулиа өөрчлөхдөө ямар зарчмуудыг илүү анхаарч байна вэ зэрэг зүйлсийг харьцуулсан судалгааны үндсэн дээр ном гаргаад, үүнийгээ олон түмэнд ойлгуулах түгээх ажлыг хийж байгаа юм.
Хэдийгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тушаалаар байгуулагдсан боловч энэ бол өнөөгийн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын цаашдаа Монгол төрөө хэрхэн яаж урлан бүтээх вэ гэдэг дээр бүгд санаа зовох ёстой их үйл хэрэгт хамгийн суурь болох баримт бичиг гэж ойлгож танилцуулж байгаа. Саяхан бид 1992 оны шинэ гэгддэг Үндсэн хуулийнхаа 34 жилийн ойг тэмдэглэлээ.
Энэ хууль бол түүхэн үүргээ сайн гүйцэтгэсэн. Гэхдээ миний хувьд, судлаач хүний хувьд дүгнэхдээ уг хууль бол шилжилтийн үеийн хууль байсан гэж дүгнэдэг. Яагаад гэвэл 1990 оны ардчилсан өөрчлөлт шинэчлэл бол дэлхий даяар өрнөсөн их үйл явц.
Энэ үйл явцын үед олон улс орон, тухайлбал Унгар улс 1942 оныхоо Үндсэн хуулийг шууд мөрдөөд эхэлчихсэн. Тэгээд 1996 он хүрч байж, шинэ нийгмээ нэлээн ойлгож мэдсэний дараа Үндсэн хуулиа өөрчилсөн. Сүүлд нь 2011 онд бас өөрчилсөн. Польш Улс манайхтай адилхан 1992 онд Үндсэн хуулиа баталж мөрдсөн. 1997 онд дахин өөрчлөөд, 2011 онд бас өөрчлөх шиг боллоо. Олон улс орон шилжилтийн байдлаар Үндсэн хуулиа мөрдөж байгаад шинэ хууль баталж мөрдсөн байгаа. Үндсэн хууль гэдэг хэдийгээр нийгмийн гэрээ боловч ирээдүйн хөгжил дэвшлийн баримт бичиг байдаг. Манай Үндсэн хуульд тусгаар тогтнолын асуудал, хүний эрхийн асуудал нэлээн сайн тунхаглагдсан мөртлөө яг энэ хуулиар Монгол улс хэрхэн яаж хөгжих юм, ялангуяа эдийн засаг нийгмийн хөгжлөө хэрхэн яаж удирдах юм гэдэг зохицуулалтууд бага. Тухайлбал Үндсэн хуулийн эдийн засаг гэж асуудал байна. 1960-аад оноос маш идэвхтэй орж ирсэн энэ зүйлээр юу шийддэг вэ гэхээр одоогийн энэ төсвийн хэт их тэлэлт, гадаад өр, байгалийн баялаг, гадаад худалдаа гэсэн бүх асуудлуудыг зохицуулж өгдөг. Манайд ийм ямар ч зохицуулалт байхгүй учраас Үндсэн хуулийг тунхаглаад явдаг. Гэтэл нийгмийн амьдрал, эдийн засгийн амьдрал, тэгш бус байдал, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг зүгээр зөнд нь хаячихсан. 1990 онд 3 төгрөг 40 мөнгө 1 ам.доллартай тэнцдэг байсан бол өнөөдөр 3600 төгрөг 1 ам.доллартай тэнцэх болтлоо унасан байгаа юм. Аравхан жилийн өмнө БНСУ-ын вон Монгол төгрөг 1:1 харьцаатай байсан.
Өнөөдөр 2,8 төгрөг БНСУ-ын 1 вонтой буюу 10 жилийн дотор Монгол хүний амьдралын чанар, бодит орлого 2,8 дахин уначихсан гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ийм чиглэлийн суурь шинжтэй зохицуулалтууд байхгүй.
Нөгөөтэйгүүр бид нүүрсний хулгай, ашигт малтмалын ашиглалт, олборлолт борлуулалттай холбоотой асар их хулгай явж байгааг бүгд мэддэг. 2007, 2008 оноос хойш 8 Ерөнхий сайд солигдож, 4-5 УИХ-ын шинэ бүрэлдэхүүн гараад хянаад шалгаад байдаг ч шалгаж тогтоодог, хариуцлага тооцдог, засаж залруулдаг ямар ч юм байхгүй. Энэ юу хэлж байна вэ гэхээр Үндсэн хуулийг ажиллуулдаг буюу жолооддог жолооч нь төр байдаг. Тэгэхээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо, харилцаа холбоо, харилцан хяналт байхгүйгээс болоод Монгол төр ажиллаж чадахгүй байгаа. Энэ нь юунд байна вэ гэхээр бид зургаан Ерөнхийлөгч, есөн УИХ солиод солиод хүндээ биш юм байна гэдгийг ойлгосон. Бид хүнтэй тэмцсэн. Намтай тэмцсэн. Ерөөсөө нэмэргүй байна. Яаж байна вэ гэхээр хүн засагладаг биш хууль засагладаг гэдгийг ойлгох цаг үе болжээ. Өөрөөр хэлбэл манай Үндсэн хуулийн маш олон зүйл заалтыг дутуу хийчихсэн байдаг. Би дэлхийн 80 гаруй улс орны Үндсэн хуулийг харж судалж 30-аад жил болж байгаа хүний хувьд манай Үндсэн хууль Оросоос тусгаар тогтноно гэдгээрээ тэр үзэл санаан дээрээ хийгдсэн учраас төвөөс зугтаах хүчний үйлчлэл нөлөөлөл дээр, тийм сэтгэхүй дээр хийгдчихсэн гэж үздэг. Үүнийг бид ингэж дүгнэж байгаа юм биш. Стивен Фишер гэж профессорын 2000 оны Зүүн Азийн дүгнэлт гэж байдаг. Тэр дүгнэлтээр Монгол Улс төрөө шатаах тоглоомоор тоглочихсон гэж дүгнэж.
2000 оноос өмнөх улсуудын засаг төрийн тогтолцооны талаархи ном бий. Бидний нийтлэг ойлголтоор бол Монгол Улс парламентын засаглалтай гэж бодоод яваад байдаг. Гэтэл тэр номонд парламентын засаглалтай улс дотор нь Монгол байхгүй. Үүнийг судлаачид хийдэг учраас парламентын гэж нэрлэж болно, Азийн загвар ардчилал гэх мэтээр их гоё нэрлэж болно.
Гэхдээ яг дотоод амьдрал нь юу юм гэхээр их захгүй хэрүүл хэлэлцсэн улстай адилхан. Олон намын ардчилалтай орон гэдэг ангилал дотор нь байгаа. Тэр орнууд нь ямар орнууд байдаг юм гэхээр Этиоп, Нигер, Сьерра-Леон зэрэг улсууд ордог. Манай улсыг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай ч гэдэг. Энэ бүгдээс харах юм бол аль 2000 оны сонгуулийн үеэр яригдаж байсан төмөрлөгийн үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр, V цахилгаан станц, асгатын мөнгөний орд, төмөр зам гээд баахан юм ярьдаг ч нэг нь ч хийгдээгүй байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Яг юу бүтэж байна гэхээр сумууд руу цахилгаан холбох, социализмын үед 30 сая хүрээгүй мал өнөөдөр 70 сая хүрчихсэн байгаа, бүх аймаг сум руу зам тавиад байгаа нь ерөөсөө популист улстөрийн сонгуульд ашиглах гэсэн үйл ажиллагаанууд нь маш хурдтай яваад байгаа юм. Энэ бүхнийг хараад дүгнэхээр Монголын нийгмийн амьдрал бол тасралтгүй улстөржсөн байдалтай.
Бүх бүтэц, төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, нутгийн өөрөө удирдах ёс, спортын холбоод бүгдийг нам эзэгнэчихсэн. Тэгэхээр ардчилсан нийгмийн тулгуур болсон салбарын нийгмийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд нь энэ дундаас соёолж өөдөлж, бэхжиж дэвжиж гардаггүй юм байна.
Ялгаатай нь юу вэ гэхээр 1990-ээд онд хуучин социалист орнууд намаа бүгдийг нь тарааж, шинээр улстөрийн намаа байгуулж байсан. Ганцхан Монгол аваад үлдчихсэн. Дараагийнх нь байгуулагдсан намууд, Ардчилсан нам бол B copy, Эх Орон нам C copy, тэгээд D гэдэг юм уу, яг ижил улстөрийн намуудын үйл ажиллагаа намчирхал, улстөржилт. Үндсэн хуулийн эдийн засаг ярьдаг улс орнуудын судлаачид манайхыг юу гэж дүгнэх вэ гэхээр Монгол бол улстөрийн үйл ажиллагаа явуулдаг нийгэмтэй, сонгуулийн эдийн засагтай орон гэдэг. Гурван жил цуглуулна. Дөрөв дэх жилдээ бүгдийг нь цацна. Хамгийн тод жишээг та нар харж байгаа бол “Эрдэнэс тавантолгой”-н хувьцаа энэ жил олгохгүй гэж байгаа биз. Ирэх жил ашигтай ажиллана, олгоно. Яагаад гэвэл сонгуулийн жил.
Яг сонгуулийн урд жил ашигтай ажиллаад, сонгуулийн өмнө сайхан тарааж өгөөд, дараа дараагийн жилүүдэд нь дандаа ашиггүй ажилладаг. 10-хан их наяд байсан эдийн засаг яагаад 30 их наяд болоод байна вэ гэхээр манай далд эдийн засаг ил эдийн засагтайгаа тэнцүү буюу бараг илүү гарчихсан байна гэдэг дүгнэлт рүү орж байна. Энэ худал хуурмаг бүгдийг бид өөрчилж чадахгүй. Яг өнөөдрийн Үндсэн хуулиараа явах юм бол 30 жилийн дараа Монголын эдийн засаг, Монголын гадаад өр 100-120 тэрбум долларын өртэй, эдийн засгийн параметр өссөн ч иргэдийн амьдрал бахь байдгаараа, баян хоосны ялгаа тэнгэр газар цаашаа болно. Эдийн засгийн тусгаар тогтнол ерөнхийдөө алдагдах талруугаа явах байдалтай байгаа. Энэ бүхнээс үзэхэд Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлага байгаа.
Тэмдэглэсэн М.Чойжал
www.SONIN.mn



Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
ХХААХҮ-н дэд сайд Б.Нямжав Сэлэнгэ аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцав
Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй цагдаад хандсан ч мөрдөгчийн зүгээс хэргийг хаах санал хоёр удаа гаргаж байжээ
UBCab-ийн жолооч нарын санаачилсан "Дулаан аян" дөрөв дэх жилдээ үргэлжилж байна
ЭМГЭНЭЛ | ПЯМБУУГИЙН ТУУЛ
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлаж болзошгүй
Ө.Шижир: Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг огцруулах, хариуцлага тооцох албан бичиг хүргүүлж байна
10 гаруй жил ташин шог болсон "Тавантолгой ДЦС"-ын хуулийг хавар хөдөлгөх үү, дахин гацаах уу?!
Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана
"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв
Давос-2026: Монгол Улсад хүрэлцэн ирж, баяр наадам үзэхийг урилаа
ЗУН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРНЭ, УЧИР НЬ COP 17 МОНГОЛД БОЛНО...
“Мах Импэкс” ХК Улсын заан Б.Бат-Өлзийг өөрийн нэр дээрээ барилдуулахаар болжээ
Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна
МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай
Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ
Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 23-нд хаагдана
Ө.Шижир: Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм, Т.Доржханд сайд аа
Дүүжин замын тээврээр зорчиход цахилгаан тасарсан ч аюулгүй
Сэрэмжлүүлэг: Долоон зам тээврийн осол гарч, замын ачаалал нэмэгджээ
Т.Доржханд: 40 жил цахилгаан станц бариагүй байж төр үнийг өртгөөс нь бага түвшинд хатуу барьсан
НӨАТ-ын 47,738 азтан 30-60 мянган төгрөг хожлоо
"Н.Тавинбэхийг иймэрхүү зүйл хийхгүй болов уу гэсэн хувь хүний үнэлэмжтэй явдаг"
Дулааны шугам дахин гэмтэж 146-р цэцэрлэгийн салбар хүүхдүүдээ хүлээн авах боломжгүй болжээ
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ
Сэрэмжлүүлэг: 56 настай иргэн гэрээсээ малдаа явахаар гараад осгож амиа алджээ
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно
Б.Батбаатар: COP17 Монгол Улсад эдийн засгийн хувьд усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.