
Онгон дагшин байгалиараа олныг татдаг сайхан эх оронд минь аялж жуулчлах гадаад иргэдийн тоо 2026 оны зун оргилдоо хүрэх нь гарцаагүй.
Биднийг омогшуулсан Physical Asia-н баг, Netflix-ийн Welcome to Mongolia нэвтрүүлэг, бусад тамирчин залуусын шударга амжилтаар дэлхийд түгж буй нэр хүндийн зэрэгцээ манайд урьд өмнө болж байгаагүй олон улсын том арга хэмжээ зуны дэлгэр наймдугаар сард 11 хоногийн турш болно. Энэ бол COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал юм.
Дээрээ нэг л нартай эх дэлхийд маань уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс ч улс орнууд нэгдэн байгаль орчны чиглэлээр COP хэмээн нэрлэгддэг гурван хурал жил бүр зохион байгуулдгийн нэг нь цөлжилттэй тэмцэх асуудлаар хуралддаг.
Дэлхийн хөгжиж буй орнуудыг сонгон голдуу чуулдаг тус хурал энэ зун, бүр тодруулбал наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм.
COP17-д оролцохоор Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцод нэгдсэн 197 улсын удирдагчид, сайд нар, иргэний нийгмийн байгууллагынхан, бизнесийнхэн гээд 10 мянга шахам хүн ирнэ гэж тооцоолж байна. COP16 Саудын Араб улсад болоход 45 мянга гаруй хүн оролцсон бол манайх өөрийн нөөц бололцооныхоо хэмжээнд 10 мянга шахам зочин оролцогч хүлээн авахаар төлөвлөжээ.
Ирж буй хүмүүс өөрсдөө зардлаа даана. Уусан цай, идсэн хоол, эх орны маань онцлогийг шингээсэн гар урлалын бүтээгдэхүүн гээд худалдан авалт бүр нь бизнес эрхлэгчдэд маань орлого болно. Сайхан хэрэг. Гэхдээ Монголын дэлгэр сайхан цагийг үзнэ гэж бодсон бусад жуулчид дээр нь нэмэгдвэл бид үүнд бэлэн үү гэдгээ тал талаас нь бодолцох хэрэг гарч мэднэ. Аялал, жуулчлалын баазууд, зочид буудал, ресторан, зоогийн газруудын хувьд аятай тухтай, ааш зан эелдэг, үйлчилгээ төгс байх гээд олон зүйлийг стандартын дагуу хэрэгжүүлж, эх орныхоо нэр хүндийг эвтэйхэн авч гарах үүрэг ногдож таарна. Такси үйлчилгээнээс эхлээд замд тааралдах хүн бүр, та ч, би ч эх орныхоо тухай сэтгэгдлийн нэг хэсэг болно гэдгээ бодоход илүүдэхгүй л байх. Бид чинь хэзээнээсээ найрсаг зочломтгой улс хойно мэдээж эерэг үнэлгээ дагалдах нь тодорхой.
Гэхдээ тэр 10 мянган хүн буудаллаад л буцах уу, зарим нь гэр бүлийнхэн, найз нөхдийнхөө хамт ирээд Монголын сайхан байгалиар хөдөө орон нутгаар зугаална гэвэл ариун цэврийн байгууламжаас эхлээд л анхаарах асуудал зөндөө л байгааг санахад илүүдэхгүй.
COP л гэнэ, тэр гадны хүмүүс, сайд дарга нар, салбарынхан нь л оролцоно биз гэж бодож байна уу. Дэлхийн түвшний том асуудлыг хэлэлцэж, үр дүнд хүрнэ гэж олон улс үзэж буй энэ хуралд монгол хүн бүр оролцох боломжтой. НҮБ-ын стандартын дагуу хурал нээлттэй явагдах бөгөөд цахим системээр бүртгүүлээд ажиглах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх бүрэн боломжийг олгоно. Монгол эх орондоо болж буй дэлхийн, тэр дундаа хүн бүрт хамаатай, амьдралын амин чухал асуудал болох байгаль орчны тухай асуудалд дуу хоолойгоо өргөх боломжоо бүү алдаарай.
Эх орон маань үнэхээр гайхамшигтай онгон дагшин байгальтай. Гэхдээ дэлхийн бусад улсаас хамаагүй илүүгээр байгаль орчны сөрөг өөрчлөлтөд өртөж буйг тоон үзүүлэлтүүд илэрхийлсээр, бидний нүдэнд ч илт харагдсаар байна. Цөөхөн тоо дурдъя.
- Сүүлийн 85 жилийн хугацаанд манай орны агаарын дундаж температур 2.5 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас гурав дахин өндөр байна.
- Нийт нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртөж, бэлчээрийн даац хоёр дахин багасжээ.
- Хур тунадасны хэмжээ нутгийн зарим хэсэгт 10-40 хувиар буурч, мөстлөгийн талбай 50 хувиар хумигдаж, ширгэсэн булаг шанд тоогоо алджээ.

Байгаль эхээ нөхөн сэргээх, газрын доройтол, цөлжилт, энэ бүх асуудлыг шийдэхэд хойш суух хүн нэгээхэн ч үгүй гэвч үр дүнд хүрэхийн тулд багагүй хөрөнгө хэрэгтэй.
COP хурлыг хөгжиж буй орнуудад зохион байгуулахдаа тухайн улсын байгаль орчны асуудлыг жишээ болгон ярьж, санал санаачилгыг нь сонсож, дэмжлэг ч үзүүлдэг.
Ногоон эдийн засаг гэдэг ойлголт бий болоод удаж байна. Хөгжиж буй оронд оруулсан ногоон хөрөнгө оруулалт нь дэлхий дахины байгаль орчны доройтлыг багасгахад нөлөөлдөг тул хөгжсөн орнууд их хэмжээний санхүүжилт өгдөг. Манай улс COP17 хурлын үеэр "Газар-Ус-Мод" сэдвийн хүрээнд тодорхой санаачилгуудыг танилцуулахаар ажиллаж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байгаа. Олон улсын томоохон арга хэмжээ учир Гадаад харилцааны сайд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга гээд олон албан тушаалтан чиглэлийн дэд хороодыг ахлан өөр өөрсдийн салбарын асуудлыг хариуцан эрвийх дэрвийхээрээ оролцож байна. Б.Батбаатар сайд эх орноо төлөөлөн гадаадад олон чуулга, уулзалтад оролцон санаачилгаа танилцуулж, хөрөнгө оруулалт татахаар улс, орны сайд нартай уулзалт хийж, бас ч багагүй “амлалт” сонсож, яриа хэлэлцээ нь амжилтад хүрсээр яваа.
COP хурлыг НҮБ-ын стандартын дагуу хийдэг, зохион байгуулалтад НҮБ-ын Конвенцын нарийн бичгийн дарга нарын газар шууд оролцож, хяналт тавьж, хамтарна.
Дээр доргүй, дотоод, гадаадгүй хичээсээр л байгаа энэ хурлын зохион байгуулагч нь Монголын ард түмэн бид бүгдээрээ юм. Үр нь урт хугацааны хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд, түүний ачаар “сэргэх” газар, ус, мод, бидний амьдралын үндэс болсон байгаль эх минь байх болно.
Ийнхүү аялал жуулчлалыг дээд цэгт хүргэж, Монголыг дэлхийн анхаарлын төвд оруулж, эх байгальд минь үр шимээ өгөх маш том хурал 200 гаруйхан хоногийн дараа Улаанбаатарт болох гэж байна.
Бүгдээрээ хичээе, COP17 амжилттай сайхан болно оо.
Эх сурвалж: www.Hemnel.mn


Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан
ЭМГЭНЭЛ | ПЯМБУУГИЙН ТУУЛ
Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 23-нд хаагдана

Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
ХХААХҮ-н дэд сайд Б.Нямжав Сэлэнгэ аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцав
Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй цагдаад хандсан ч мөрдөгчийн зүгээс хэргийг хаах санал хоёр удаа гаргаж байжээ
UBCab-ийн жолооч нарын санаачилсан "Дулаан аян" дөрөв дэх жилдээ үргэлжилж байна
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлаж болзошгүй
Ө.Шижир: Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг огцруулах, хариуцлага тооцох албан бичиг хүргүүлж байна
10 гаруй жил ташин шог болсон "Тавантолгой ДЦС"-ын хуулийг хавар хөдөлгөх үү, дахин гацаах уу?!
Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана
"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв
Давос-2026: Монгол Улсад хүрэлцэн ирж, баяр наадам үзэхийг урилаа
ЗУН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРНЭ, УЧИР НЬ COP 17 МОНГОЛД БОЛНО...
“Мах Импэкс” ХК Улсын заан Б.Бат-Өлзийг өөрийн нэр дээрээ барилдуулахаар болжээ
МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай
Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ
Ө.Шижир: Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм, Т.Доржханд сайд аа
Дүүжин замын тээврээр зорчиход цахилгаан тасарсан ч аюулгүй
Сэрэмжлүүлэг: Долоон зам тээврийн осол гарч, замын ачаалал нэмэгджээ
Т.Доржханд: 40 жил цахилгаан станц бариагүй байж төр үнийг өртгөөс нь бага түвшинд хатуу барьсан
НӨАТ-ын 47,738 азтан 30-60 мянган төгрөг хожлоо
"Н.Тавинбэхийг иймэрхүү зүйл хийхгүй болов уу гэсэн хувь хүний үнэлэмжтэй явдаг"
Дулааны шугам дахин гэмтэж 146-р цэцэрлэгийн салбар хүүхдүүдээ хүлээн авах боломжгүй болжээ
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ
Сэрэмжлүүлэг: 56 настай иргэн гэрээсээ малдаа явахаар гараад осгож амиа алджээ
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно
Б.Батбаатар: COP17 Монгол Улсад эдийн засгийн хувьд усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.