
“Тэнд хээр морьд давхилдаж улаан орхимж агаарт хийснэ. Цаа бугын тачигнах чимээгээр чоно улих үед хөгжим дугарна” гэх өгүүлэмж уран бүтээлч ThunderZ-гийн “Тэнгри” цомгийг санагдуулна.
ThunderZ гэх уран бүтээлийн нэрээрээ олноо танигдаж буй уран бүтээлч Б.Өлзий-Учрал өнгөрсөн оны хоёрдугаар сард “Тэнгри” цомгийнхоо анхны уран бүтээл “Жүрээм” дуугаа цацсан билээ.
Түүнээс хойш “Даяга”, “Хээр морь” дуугаараа олон сая хандалт аваад байсан бол энэ сарын 13-нд цацсан “Гэгээн” дуугаараа олны талархлыг хүлээгээд байгаа юм. Учир нь энэ дууны үг, аяас гадна богино хэмжээний кино мэт клип нь сонсогчдын анхаарлыг татжээ. Дуучин ThunderZ энэ дууныхаа клипний зохиолыг Хөдөлмөрийн баатар Л.Түдэвийн “Оройгүй сүм” романыг уншсаны дараах төрсөн сэтгэгдэл, мэдрэмж дээрээ тулгуурлан бичсэн гэдгээ илэрхийлсэн юм. Үүнээс улбаалан номын дэлгүүрүүдэд “Оройгүй сүм” роман хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлээд байна.
Энэхүү мэдээг олон нийт олзуурхаж, дуу хөгжмөөр дамжуулж олон нийтэд ном бүтээл унших сэдэл төрүүлж буй нь жинхэнэ утгаараа нийгмийг соён гэгээрүүлж, зөвөөр нөлөөлж байна гэх магтаалыг цахим орчинд ихээр хуваалцаж байна.
Тэгвэл “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Залуусын нүдээр” буландаа орчин үеийн залуус ямар төрлийн дууг хамгийн их сонсож байгаа хийгээд тэдний сонирхол хаашаа чиглэж байгаа талаар хуваалцах юм. Түүнчлэн Дуучин ThunderZ-ийн “Гэгээн” дууны талаарх тэдний санал бодлыг асуусан билээ.
П.Буянцогт: Язгуур монгол өв уламжлалаа шингээсэн, шинэлэг хэв маягтай бүтээлд нийтийн үнэлэмж их тусах болсон
-Миний сонсдог дуунууд цаг үеэ дагаад тэр бүр өөрчлөгдөөд байдаггүй. Хааяа нэг сайхан дуу, хөгжим нэмэгдэх нь бий. Сүүлийн үед төгөлдөр хуурын аялгуу илүүтэй сонсож байна. Тухайлбал, Моцартын бүтээлүүдийг сонсох их дуртай. Үггүйгээр хүний мэдрэмжүүдийг сэрээж чадах хүч чадлыг аялгуу эгшиг өгдөг, заадаг юм шиг санагддаг.
Монгол хөгжмүүд маань ч гэсэн биширмээр сайхан. Н.Жанцанноров гуайн Цагаан суварга, Мандухай цэцэн хатан тэргүүт аялгуу бол гайхамшиг.
Залуучууд өөрсдийн дотоод хүнээ чагнаж түүндээ таалагдах янз бүрийн хөгжим сонсож байгаа байх. Гэхдээ бидний анзаарч байгаачлан язгуур чанар, монгол өв уламжлалаа шингээсэн, шинэлэг хэв маягтай бүтээлүүдэд нийтийн үнэлэмж их хандах болсон байна. Энэ нь ч сайн хэрэг. Мэдээж дуу хөгжим, урлаг уран сайхны нэг шид нь нийгэмд дуу хоолойгоо хүргэх, нөлөөлөх шүү дээ. Соён гэгээрүүлэх гэхээсээ эрхэм чухал гэх зүйлсээ умартахаас сэргийлж, сануулан сэрээж байдаг юм шиг санагддаг.
Надад дууны ая эгшиг нь үгнээс чухал мэт санагддаг. Ая нь амьгүй бол үг нь хэдий сайн байгаад нэмэргүй мэт. Гэхдээ мэдээж үг чухал. Ая эгшиг, үг нь нэгэндээ биежин нийлж нэг болж чадсан бүтээл л урт насалдаг байх. Дээр нь сэдэв, буюу хөндөж буй асуудал, юуны тухай өгүүлж буй нь бас чухал.
“Гэгээн” дууны талаар гэвэл, би нэг удаа сонссон. Сайхан дуу байсан. Тэрээр үнэхээр зогсдоггүй хүчирхэг залуу уран бүтээлч. Миний хувьд бол гайхан бишрээд цоо шинээр алмайран хүлээж авах зүйл их байгаагүй. Клип нь ихээхэн утга учир өгч байгаа байх. “Оройгүй сүм” зохиолоос санаа авсан гэдгээ хэлсэн байсан. Магадгүй “Оройгүй сүм” романыг өмнө уншсан байсан болохоор надад гойд санагдаагүй байж магадгүй юм.
Э.Пүрэвсүрэн: Дуу бүтсэн түүх, тэрхүү үг, аяыг зохиосон өрнөл нь миний сонирхлыг их татдаг
-Би сүүлийн үед “ThunderZ”-ийн “Гэгээн” дууг их сонсож байна. Цацагдсан өдөр нь анх сонсоход гүн сэтгэгдэлгүй төрөөгүй. Надад дууны ая нь таалагдахгүй бол дахиж шимтэж сонсдоггүй юм.
Цахим орчинд “Гэгээн” дууны үгтэй пост, эвлүүлэг, стори, их байлаа. Тэрийг ч тоосонгүй. Гэтэл уран бүтээлч нь клипээ хийхдээ “Оройгүй сүм” зохиолоос авсан мэдрэмжээрээ хийсэн гэдгийг сонсоод дахиж сонсох сонирхол төрөөд клипийг нь бүтэн үзсэн. Тэр үеэс хойш энэ дууг байнга сонсох болсон.
Сүүлийн үед залуучууд хөгжмийн нэг төрөлд баригдалгүй, олон жанрыг хослуулж, тухайн үеийнхээ мэдрэмж, уур амьсгал, юу хийж байгаагаасаа шалтгаалаад дуугаа сонсдог болсон. Хүн бүрийн сонирхол өөр. Бас амьдралын явцад өөрчлөгддөг шүү дээ. Дуу нь хүмүүсийн сэтгэхүй, үзэл бодолд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг санагддаг. Тухайн уран бүтээл зөв санаа, ухаарал өгөх үг, агуулгатай байвал нийгэмд соён гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэж чадна. Жишээлбэл, ThunderZ-ийн “Гэгээн” дуу нь өөрөө тренд болоод зогсохгүй, “Оройгүй сүм” зохиолоос сэдэвлэсэн гэх утга агуулгаараа залуучуудыг ном унших, өнгөрсөн түүхийнхээ тухай ярилцахад нөлөөлж байна. Би “Оройгүй сүм” романыг мэддэг ч бүтнээр нь уншиж байгаагүй. Харин энэ дууг сонссоныхоо дараа номын дэлгүүр орж заавал авч уншмаар санагдсан.
Миний бодлоор энэ дуу олны анхаарлыг татаж буй гол шалтгаан нь хит аялгуу биш. Харин соёлын утга агуулга, уран бүтээл хоорондын уялдаа, мөн үндэсний үнэт зүйлсийг орчин үеийн залуучуудтай холбох гүүр бий болгосон нь гол шалтгаан гэж бодож байна.
Хөгжмийн ая, хэмнэл хүний сэтгэлийг хамгийн сайн хөнддөг юм шиг ээ. Би жаргалтай үедээ цоглог, гунигтай үедээ намуухан хэмнэлтэй дуу сонсож, өөртэйгөө ярилцахыг илүүд үздэг. Мөн дуу бүтсэн түүх, тэр ая, шүлгийг бичсэн шалтгаан нь миний сонирхлыг их татдаг. Тэдгээр нь тухайн дууг мэдэрч сонсоход илүү нөлөөлж, утгыг нь тодруулж өгдөг санагддаг. Тухайлбал, киноны дууг эхлээд сонсоход энгийн дуу шиг санагддаг бол киног нь үзсэний дараа дахин сонсоход сэтгэлд илүү ойр, гүн мэдрэмж төрүүлдэг. Тиймээс би шинээр гарсан дууг сонсохдоо зөвхөн ая, үгнээс гадна тухайн дуу хэрхэн, ямар түүхтэй бүтсэнийг нь мэдэхийг хүсдэг.
О.Ариунтуяа: Залуус нэг жанрт баригдахгүй, дууныхаа утга санааг ойлгож, үг, аялгууг нь мэдэрч сонсож байна
-Би багаасаа дуу сонсох дуртай хүүхэд байсан. Аль нэг төрөл жанрт баригдахгүйгээр монгол, гадаад, хуучны болон орчин үеийн өөрт таалагдсан бүх дууг сонсдог. Хүн бүрийн сонирхол өөр. Магадгүй орчин үеийн залуус рок поп, хип хоп дуунуудыг илүү сонсдог байх. Ингэхдээ дууныхаа утга санааг ойлгож, үг, аялгууг нь мэдэрч сонсож байна. “Би тийм төрлийн дуу сонсдоггүй” гэх байдал харьцангуй бага болж байгаа санагддаг. Би нийтийн дуучдаас гэхэд Л.Болдбаатар дуучны дуунуудад дуртай.
Аливаа уран бүтээлч дуу хөгжмөөрөө дамжуулж, нийгэмд нөлөөлөх боломжтой санагддаг. Дуу хөгжимгүйгээр амьдралыг төсөөлшгүй шүү дээ. Хэд сонссон ч уйдамгүй сонсоод л баймаар дуу гэж байдаг. Дуу хүнийг амьдруулж ,тайтгаруулж байдаг шидтэй зүйл. Шинэ уран бүтээл төрөхөд дууны үг болоод аяыг түрүүлж анзаардаг.
Дараа нь уран бүтээлчийн дуулалт, хөгжмийн найруулга, клипний зохиол зэргийг хардаг. ThunderZ-гийн “Гэгээн” дууны үг аялгуу, клипний зураг авалт, хөгжмийн найруулга, зохиол, дүр гээд бүгд өөр түвшинд байж чадсан. Тийм учраас энэ дуу олны анхаарлыг татаж байгаа болов уу. Дуу цацагдаад хэдхэн цагийн дотор олон мянган үзэлт авсан байна. Өнгөрсөн түүхээ сануулан таниулж, сэтгэл уярааж, бодол ухааруулсан онцгой бүтээл хийсэн уран бүтээлчдэд баяр хүргэе.
М.Сэцэнзол: Гашуун түүхийг эргэн санаж, сэхээрч явах сэдлийг төрүүлсэн
-Сүүлийн үед тайван, уянгалаг аястай дуунууд их сонсож байна. Ажил, хичээлийн ачаалал их үед ийм дуу сэтгэл санааг арай хөнгөлдөг юм шиг санагддаг. Залуус орчин үеийн поп, хип хоп хөгжмийг илүүтэй сонсож байгаа нь анзаарагддаг. Ялангуяа шинэ үеийн уран бүтээлчид хувь хүний орон зай, эрх чөлөөг уран бүтээлдээ тусгаж, сонсогчдыг ихээр татах болсон. Харин надад сүүлийн үед уламжлалт монгол хөгжмийн элементүүдийг орчин үеийн хөгжмийн хэлбэртэй хослуулсан бүтээлүүд сонирхолтой санагдаж байгаа.
Жишээ нь, морин хуур, хөөмий, уртын дуу зэрэг уламжлалт өвийг орчин үеийн поп, рок, электрон хөгжимтэй уялдуулсан. Эдгээр нь залуучуудад үндэсний өв соёлоо орчин цагийн хэлбэрээр харах, сонсох, мэдрэх, түүгээрээ бахархах, мөн даяаршлын нийгэмд соёлын дархлааг хадгалах, шинэчлэн хөгжүүлэх чухал илэрхийлэл болно.
Биднийг хүүхэд байхаас л аав ээж нар маань ардын зүйр, цэцэн, мэргэн үгсээр зааж, сургаж, хүмүүжүүлж ирсэн шүү дээ. Тиймээс дууны үг, утга нийтийн ухамсарт хүрч, өөрчлөх боломжтой. Мөн дуу хөгжим бол хамгийн хурдан, өргөн хүрээг хамардаг соёлын хэрэгсэл. Тиймээс зөв утга санаа, ёс зүй, үнэт зүйл, түүх, өв соёл, нийгмийн асуудлыг уран сайхны хэлбэрээр илэрхийлж хүмүүсийн ухамсар, үзэл бодлыг нь төлөвшүүлэх боломжтой санагддаг.
Дуучид шинэ уран бүтээл гаргахад эхлээд тухайн бүтээлээрээ ямар санаа, мессежийг нийгэмд хүргэхийг зорьж байна вэ гэдгийг анхаардаг. Уран бүтээл нь сонсголонтой байхаас илүү бодит утга, агуулгатай байх нь чухал санагддаг.
Үүний дараа ая, клипний зохиол, зураг авалт, найруулга зэрэг хоорондоо хэр зохицсон байгааг хардаг. Мөн тухайн дуу нь гарч буй цаг үеийнхээ нийгмийн уур амьсгал, эсвэл түүхэн цаг үе, мөн сонсогчдын сэтгэл зүйтэй хэрхэн нийцэж байгаа нь чухал санагддаг. ThunderZ-ийн шинэ дуу “Гэгээн” бол яах аргагүй үг, аялгуу, клипний зохиол, зураг авалт зэрэг нь дууг зүгээр нэг сонсдог, клипийг нь зүгээр нэг үздэг ойлголтоос илт давсан маш сайн бүтээл болсон. Мөн сайн уран бүтээл үзэж баясахын зэрэгцээ өнгөрсөн түүх, үзэж туулсан зовлон, шаналал, гашуун үнэнийг эргэн санахын эмзэглэл, гуниг төрсөн. Өнгөрсөн зуунд бидний туулсан, хэзээд мартаж, давтаж үл болох, аль л эрдэмтэй, чадалтай мэргэд, хэдэн арван мянган гэм зэмгүй ардын амь насыг хилсдүүлэн хөнөөсөн их хэлмэгдүүлэлт, түүний түүхэн сургамжийг энэ бүтээл харуулж чаджээ. Мэдээж энэ бүхнийг хэдхэн минутад хүүхэд, залуус бүрэн ойлгож ухаарахгүй. Гэхдээ тэр бүхнийг эргэн санаж, сэхээрч явах сэдлийг энэ дууг сонссон хэн бүхэн авсан биз ээ.
Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан
ЭМГЭНЭЛ | ПЯМБУУГИЙН ТУУЛ
Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 23-нд хаагдана

Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
ХХААХҮ-н дэд сайд Б.Нямжав Сэлэнгэ аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцав
Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй цагдаад хандсан ч мөрдөгчийн зүгээс хэргийг хаах санал хоёр удаа гаргаж байжээ
UBCab-ийн жолооч нарын санаачилсан "Дулаан аян" дөрөв дэх жилдээ үргэлжилж байна
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлаж болзошгүй
Ө.Шижир: Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг огцруулах, хариуцлага тооцох албан бичиг хүргүүлж байна
10 гаруй жил ташин шог болсон "Тавантолгой ДЦС"-ын хуулийг хавар хөдөлгөх үү, дахин гацаах уу?!
Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана
"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв
Давос-2026: Монгол Улсад хүрэлцэн ирж, баяр наадам үзэхийг урилаа
ЗУН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРНЭ, УЧИР НЬ COP 17 МОНГОЛД БОЛНО...
“Мах Импэкс” ХК Улсын заан Б.Бат-Өлзийг өөрийн нэр дээрээ барилдуулахаар болжээ
МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай
Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ
Ө.Шижир: Хэлсэндээ хүрээд улс төрөөс явбал яасан юм, Т.Доржханд сайд аа
Дүүжин замын тээврээр зорчиход цахилгаан тасарсан ч аюулгүй
Сэрэмжлүүлэг: Долоон зам тээврийн осол гарч, замын ачаалал нэмэгджээ
Т.Доржханд: 40 жил цахилгаан станц бариагүй байж төр үнийг өртгөөс нь бага түвшинд хатуу барьсан
НӨАТ-ын 47,738 азтан 30-60 мянган төгрөг хожлоо
"Н.Тавинбэхийг иймэрхүү зүйл хийхгүй болов уу гэсэн хувь хүний үнэлэмжтэй явдаг"
Дулааны шугам дахин гэмтэж 146-р цэцэрлэгийн салбар хүүхдүүдээ хүлээн авах боломжгүй болжээ
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ
Сэрэмжлүүлэг: 56 настай иргэн гэрээсээ малдаа явахаар гараад осгож амиа алджээ
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно
Б.Батбаатар: COP17 Монгол Улсад эдийн засгийн хувьд усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.