ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо

8 цаг 43 минутын өмнө

338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо

Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан борлуулж байсан 1 бүлгийн 4 этгээдийг баривчиллаа.

Дээрх этгээдүүд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 67.6 грамм бодисыг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Уг хэмжээ нь 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний эрсдэлтэй бөгөөд энэхүү хууль бус эргэлтийг таслан зогсоолоо.

Цагдаагийн байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ЭМГЭНЭЛ | ПЯМБУУГИЙН ТУУЛ6 цаг 38 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.