Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй цагдаад хандсан ч мөрдөгчийн зүгээс хэргийг хаах санал хоёр удаа гаргаж байжээ

4 цаг 15 минутын өмнө

Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй цагдаад хандсан ч мөрдөгчийн зүгээс хэргийг хаах санал хоёр удаа гаргаж байжээ

Оюутан байхдаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэй хэргийн талаар болон уг хэрэгт холбоотой ангийнхныхаа зургийг сошиалаар дэлгэж, улмаар хэвлэл мэдээллийн байгууллагад хандаад буй. Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас "Шалгаж байгаа" гэдгээс өөр хариулт, тайлбар гаргаагүй байна.

Харин прокурорын байгууллагаас дараах мэдээллийг өглөө.

"Иргэн Н.Ш нь 2020 оны арванхоёрдугаар сард цагдаагийн байгууллагад “2011 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд бусдад хүчиндүүлсэн” гэдэг гомдол гаргасан. Гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөгчөөс хоёр удаа хэргийг хаах саналтай тус прокурорын газарт ирүүлснийг прокурор хянаад бодит байдлыг тогтоогоогүй, хэргийг хаах үндэслэлгүй гэж үзэн 2025 оны тавдугаар сард мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" хэмээн мэдээллээ. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ЭМГЭНЭЛ | ПЯМБУУГИЙН ТУУЛ6 цаг 37 минутын өмнө
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.