
Улстөрч хүний шалгуур юу байдаг гээч... Хэрэв улс төрд орж ийм нэр зүүсэн бол амаа хянаж чанга байлгах, ажлаа сайн хийх хоёрын жин панг тааруулж байх хэрэгтэй гэдэг.
Ам нь ажлаасаа илүү гарч болохгүй, нийлэх ёстой гэсэн үг. Учир нь сонгууль хугацаа богино, сонгогдоод л маргааш нь шахам дүнгээ тавиулах болдог. Гэхдээ, улстөрчид сонгогчдыг аргалдаг. Сурчихсан. Харин байгалийн араншиг аргалж чаддаггүй юм байна. Сүүлийн хэдэн өдөр ойрын жилүүдэд байгаагүйгээр онцгой хүйтрэв. Ядахад яр гэдэг шиг “ТЭЦ-4”-т гэмтэл гарч, нийслэл даяар харанхуй нүүрлээд, хөлдөх шахлаа. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний асуудал үүсэв. Тэгмэгц, Шадар сайд Т.Доржханд 2025 оны нэгдүгээр сарын 16-нд баахан хэвлэлийн камерын өмнө “…Хэрвээ 2-3 жилийн дараа гэхэд Монгол Улс эрчим хүчээр өөрийгөө хангаж чадахгүй байвал би хариуцлага хүлээгээд улс төрөөс явахад бэлэн байна” гэж мэдэгдсэн нь сөхөгдөөд гарч ирэв. Учир нь түүний тэгж ярьсан нь бүхий л төрлийн хэвлэлд хадаастай үлджээ. Хэвлэл, олон нийтийн сүлжээгээр нэг тэр мэдэгдлийг сөхөв. Хэлсэндээ хүрч, улс төрөөс явахыг сануулав. Гэтэл тэрээр үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй, дамаар хэлсэндээ хүрэхийг ч хүссэнгүй бололтой. Шадар сайд Т.Доржханд 2026 оны нэгдүгээр сарын 21-нд цахим хуудастаа “…Улстөрөөс өнөөдөр ч гарч болно. Харин хэн популизмыг сөрж, иргэдэд таалагдахгүй ч алсдаа улс оронд хэрэгтэй ажил хийх вэ. Дэлхийн дайнууд 100 жил эрчим хүч дээр үүссэн. Өнөөдөр улам бүр хурцдаж байгааг Венесуэлийн жишээнээс харж болно. Бүтээлч оюун ухаан эрчим хүчний хэрэглээг огцом өсгөж, дэлхийн улсууд цэвэр эрчим хүч, чухал ашигт малтмалын нөөцийг хэн хянах вэ гэж илүү өрсөлдөж байна.
Гэтэл, Монгол Улс эрчим хүчний газрын дор болон дээр хангалттай нөөцтэй боловч 40 жил цахилгаан станц бариагүй байна. Учир нь төр үнийг өртгөөс нь бага түвшинд хатуу барьсан. Эрчим хүчний бие даасан байдлыг хангахаар 2024 оны есдүгээр сард Эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулагдаж үнийг өртөгт дөхүүлсэн. Үр дүнд нь төслүүд эдийн засгийн үр ашигтай “bankable” болж, 8.0 их наядын санхүүжилт төрд биш хувийн секторт боссон. Харин популист улстөрчдийн шахалтаар хороо нэг жил ч хүрээгүй татан буугдсан. Одоо тэдгээр хүмүүс нь ам асууж байх шиг байна.
Монгол Улсад төмөр зам тавих гэхээр өргөн царигаар тавь гэж шахдаг, цахилгаан станц барих гэхээр Хятадууд Монголыг эзэллээ гэж эсэргүүцдэг та нар шиг Ояа, Мояа, Женкочдоос айж зугтдаг нь би биш” гэх мэдэгдлийг хийлээ.
Шадар сайд Т.Доржхандын шалтаг тоочсон мэдэгдлээс “...Улстөрөөс өнөөдөр ч гарч болно. Харин хэн популизмыг сөрж, иргэдэд таалагдахгүй ч алсдаа улс оронд хэрэгтэй ажил хийх вэ” гэдэг дээр тогтож хараарай. Үүнийг “…Би улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ” хэмээн “орчуулагдаж” байна. Олон нийт, улс төрийн хүрээнийхэн ч ингэж ойлгожээ.
Ер нь бол, Монгол Улсын Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд олон нийт хүлээн зөвшөөрдөггүй, хэлсэн ярьсан нь итгэл төрүүлдэггүй ч өндөр сэнтийд суусаар байдаг улстөрчдийн нэг байгаа юм. Түүх нь, ХҮН намын хүчтэй, дэмжлэгтэй байх үеэс үлдсэн нэр хүнд дээр тус намын зарим дарга УИХ-д орж ирсэн. Тэднээс хамгийн “алдартай” нь намын дарга Т.Доржханд болсон. Учир нь, тэрээр УИХ-ын гишүүн болонгуутаа үдээсгүй бор пүүз жийж Төрийн ордны босгыг давж байлаа. Энэ нь, “...Монголын улс төрийн чөлөөт дуу хоолой” хэмээх далд утгатай акц байсан гэдэг. Төрийн ордон руу “углаж” орсон акц нь санасан үр дүн үзүүлсэн. Олны анхаарлыг татсан. Гэхдээ Т.Доржханд тун удалгүй хослол өмсөж, зангиа шахаад, лактай шаахай жийх болсон. МАН-ын Засгийн газарт нэгдэж, Монгол Улсын Шадар сайд болсон. Гэвч, өнөөдрийг хүртэл олонд хүлээн зөвшөөрөгдөж амжаагүй байдаг. “...Ядахад яр” гэдэг шиг ганцхан жилийн өмнө “шал дэмий юм” ярьсан нь өнөөдөр улс төрийнх нь карьерт цэг хатгахад хүргэлээ.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 15 (7757)


Тайлан: 14 нам хандив авсан бол 15 нь хандив аваагүй гэжээ
О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн Н.Алтанхуяг гишүүнийг шүүх захиалгаар залхааж эхэллээ
АН иргэний хувийн мэдээлэлд халдсан асуудлаар хариуцлага хүлээх үү
МАН-ын 2027 оны сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах уу?

Танилц: Нийслэл хотод 4,729 га газрыг нөхөн олговор өгч чөлөөлөх байршлууд
Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан
Манай улс 100-150 М/Вт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломжтой
Аргаа барсан Л.Оюун-Эрдэнэ ард түмнийг айдаст автуулахыг оролдож байна
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий
Өнөөдөр дөрвөн дүүрэгт тог тасална
Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?
Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ
ФОТО: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТОДРУУЛЖЭЭ
"Counter Strike 2" буюу цахим спортын ДАШТ-ийг ирэх XII сард Монголд зохион байгуулна
Аюулгүйн сүлжээ буюу "E-police"-г эцэг эхийн оролцоотойгоор бий болгоно
“НОЁН IZ” УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөх болжээ
Их мастер Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар ШХАБ-ын багийн тэмцээнд оролцоно
Э.Бат-Үүл: МАН ардчиллыг санаачилсан гэдэг бол худлаа шүү, Баабар минь
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс тусгай үүргийн нислэгээр авчирлаа
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Засгийн газрыг “муухай” харагдуулж байна, Ерөнхий сайд аа!
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
"Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, түр болон удаан зогссон бол шийтгэлийн хуудас нааж байна" гэж мэдэгдэв
Эсрэг тэсрэг байр суурь
Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа
Улаанбаатарт өдөртөө +8 хэм дулаан байна
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд танхимаар авна
Хөгжлийн банкны хэрэг: УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов
Өнөөдөр манай пара цаначид уралдана
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Т.БАТ-ЭРДЭНЭ: ИЗНН-ын Онц Их Хурлаар тус намын эрх зүйн чадамжийг сэргээх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Өнөөдөр "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл хаагдана
Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн хоногт байшин шатсан гэх дөрвөн дуудлага иржээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.