
Баянхошууны Жанцан дэлгүүрийн автобусны буудлаас сурвалжилгаа эхлүүлсэн ба тог тасарсан нөхцөл байдал угтав. Иргэдийн хэлж буйгаар 11:00 цагт тог тасарсан аж. Жанцан дэлгүүрийн автобусны буудлын цэнхэр, цагаан гадна фасадтай халуун усны газарт орох үед тог ч үгүй, үйлчлүүлэгч ч үгүй байсан ба өсвөр насны хүүхэд халуун усны газраа хараад сууж байв.

Бид цааш үргэлжлүүлэн явж, “Wash house” хувцас угаалгын газрын эзэн Б.Хулбагатай тог тасрах нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буй талаар ярилцлаа. Тэрбээр гурав дахь жилдээ хувцас угаалгын газар ажиллуулж байгаа аж.
-Дулааны IV цахилгаан станцад гарсан гэмтэлтэй холбоотойгоор ойрын өдрүүдэд тог их тасарч байна уу?
-Тийм ээ, өдөрт бараг гурван удаа тасардаг. Бидэнд маш их чирэгдэл, төвөг учруулж байна. Манай угаалгын газар орой 08:00-20:00 цагийн хооронд ажилладаг. Цагтаа хаах гэтэл 18:00, 19:00 цагийн үед тог тасарчихаар угаалгын машинд угаагдаж байсан хувцаснуудаа гаргаж чадахгүй болж байгаа юм. Хувцас ойролцоогоор нэг цаг орчим угаагддаг. Тог тасарснаас болж 22:00 цаг хүртэл ажиллаж, үйлчлүүлэгчээ хүлээлгэх ёстой болчихож байгаа юм.
-Хүмүүс хувцас дутуу угаачихлаа, удаан хүлээлгэлээ, мөнгөө эргүүлж авна гэсэн маргаан үүсч байна уу?
- Гол асуудал нь тэр хүний цагийг үрэхээс гадна 40-46 хэмийн усанд угаагдаж байсан хувцсыг халуун усанд угаахгүй 1-2 цаг байлгахаар тавгүй үнэр орчихдог. Гаднаас нь харахад цэвэрхэн болсон ч муухай үнэр шингэчихсэн байвал үйлчлүүлэгч сэтгэл ханамжийн хувьд ч онцгүй биз дээ. Мөнгөө төлөөд хувцсаа угаалгасан биш муухай үнэр шингээчихээр тэр хүн дахин үйлчлүүлэхгүй байх эрсдэлтэй. Үйлчлүүлэгчээ алдаж байна.
Тог тасрахаас өмнө мэдэгдэл ирж байна уу?
-Манайх энэ барилгыг түрээсэлдэг болохоор барилгын эзэнд нь зурвасаар мэдэгдэл ирдэг. Заримдаа огт мэдэгдэл ирэхгүй. Эсвэл тог тасраад, эргэн ирсэн буюу хэзээ хойно нь зурвас мэдэгдэл ирдэг. Биднийг мэдээллээр үр дүнтэй хангаж чадахгүй байна.
-Танай үйлчилгээний өртөг хэд вэ?
-7000-13000 төгрөгийн үнэтэй. Угаалгын машины том, жижиг хэмжээ, угаалгах хувцасны кг-аас хамаарна. 7000 төгрөг гэдэг чинь ганц уут боорцогны л өртөг. Гэтэл хүмүүс гэртээ хувцсаа угаахыг илүүд үздэг болоод байна. Үйлчлүүлэгч багасаж байна.
-Иргэдийн амьжиргааны чадвар муудсан байна уу?
-Хүүхдүүдийн хичээл сургууль амрахаар үйлчлүүлэгчийн тоо цөөрдөг. Хүмүүсийн үйлчилгээ авах, хувцсаа угаалгах нь өмнөх жилүүдээс илт мууджээ. Түрээсээс түрээсийн хооронд л амьдрах боллоо. Цалингаа тавиад л таарч байна. Гол нь бид үнэ нь нэмэгдсэн тогны мөнгөө төлөөд байгаа хэрнээ үйлчилгээгээ бүрэн дүүрэн авч чадахгүй байгаа нь шударга бус байна. Иргэдийн худалдан авах чадвар өмнөх оны мөн үеэс хамаагүй бага болсон нь үнэн хэмээв.
Баянхошууны эцэст байрлах төрийн, хувийн бүх аж ахуйн нэгж, байгууллагууд тоггүй байв. Баянхошуу Техникийн Хяналтын Үзлэгийн Төв АТҮТ, СХД-ийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс, “Отгон Дент” шүдний эмнэлэг, авто угаалга, халуун ус, хоолны газар, дэлгүүр зэрэг бүх газар нээлттэй ч тоггүй, зогсонги байдалтай угтав.
Баянхошуу Техникийн Хяналтын Үзлэгийн Төвийн тог тасарсан учир автомат хаалга нь нээлттэй гацсан байв.
Тог тасарсныг үл харгалзан үйл ажиллагаа явуулж байсан газар нь хүнсний дэлгүүрүүд байв. Энэ үеэр бид “Тольтод” дэлгүүрийн эзэн Д.Даштай ярилцлаа. Тэрбээр хүйтэн, харанхуй дэлгүүрт дээл нөмөрчихсөн сууж байв.
-Танай дэлгүүр их хүйтэн байна. Тоггүй болохоор аргагүй юм даа?
-Харин тийм ээ, цахилгаан халаагууртай ч тоггүй болохоор чинь дэлгүүр хүйтэн байхгүй, өөр яахав. Зуухтай ч гэсэн хүн орж гараад байгаа болохоор гал түлэх завгүй л сууна. Охин ингэсхийгээд ирэхээр нь гал түлэх санаатай л байна.
-Ойрын өдрүүдэд тог их тасарч байгаа тул хүмүүс лаа худалдаж авч байна уу?
-Ойрын өдрүүдэд тог их тасарч байгаа болохоор хулгай их гарч байна. Тиймээс харуй бүрий болсон үед тог тасарвал дэлгүүрээ шууд л хаачихаж байгаа. Лаа зарагдана, гэхдээ онцгойрч зарагдсан зүйл алга аа. Тог 1-2 цагийн дотор эргэн ирж байна.
-Цахилгаан халаалт тавихаар цахилгааны төлбөр хэд гарч байна вэ?
-Тэгэлгүй яахав. Аж ахуйн нэгж болохоор цахилгааны хөнгөлөлт гэж байхгүй. Тийм сонин зүйл яриад яахав ээ. Байсан мөнгийг хэдэн хүн хувааж идээд дууссан юм биш үү. Хүмүүс түлэх модоо хүртэл зээлээр авч байна даа. Хөлдөж үх гэлтэй нь биш зээлээр өгнө шүү дээ. Ард түмний амьдрал хэцүү байна даа. 2005 оноос хойш дэлгүүр ажиллуулж байгаа хүний хувьд хүмүүсийн худалдан авах чадварыг анзаарахтайгаа л байна.
Бидний очсон дараагийн газар “Лили лаундри” халууны усны газар байсан ба тоггүй учир үйл ажиллагаа явуулаагүй байв. Халуун усны газрын эзэн тог тасраагүй байсан бол 200-300 мянган төгрөгийн орлого хийчихсэн байх байсан хэмээн халаглан ярьж байв.
Энэ үеэр бид Баянхошууны оршин суугч ахмад настан Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сүүлийн хоёр хоног Баянхошуунд тог их тасарсан уу?
-Сүүлийн хоёр өдөр тог тасарлаа. Манайх хоёр давхар байшинтай болохоор их л хүнд туслаа, учир нь манайх цахилгаан халаагууртай айл юм.
-Тог тасраад цахилгаан халаагуурууд нь хөлдчих шахав уу?
-Тэглээ. Зуухаа гаргаад шийдчихээгүй тулдаа нэг давхартаа дулаахан байна. Хоёр давхар руу гаралтгүй, мөс боллоо. Өнөөдөр дахиад тог тасарлаа. Ийм нөхцөл байдалтай байхад бид яаж цахилгаан халаагуур тавьж, утаагүй хоттой болох вэ. Бүрэн цахилгаан халаагуур тавилаа гэхэд тог тасрахгүй баталгаа алга байна.
Ийнхүү хагас өдрийг тоггүй Баянхошууны эцэст өнгөрөөлөө. Зуухтай нь галаа өрдөж, зуухгүй цахилгаан халаагууртай нь дээлээ нөмөрсөн дүр зураг нүдэнд туслаа.
Н.НАРВАНЧИН


Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан
Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 23-нд хаагдана

ХУВАНЦАРГҮЙ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ COP17-Г ЗОХИОН БАЙГУУЛЖ ЧАДАХ УУ?
ТОЙМ МЭДЭЭ
Ерөнхий сайд Г.Занданшатар Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллаж байна
“Талх Чихэр” ХК сар шинийн хамгийн том тавгийн идээ заслаа
Прокурор хууль дээдэлж ажилласныг хуульчид илэрхийлэв
11 аймгийн 52 суманд цагаан зудтай байна
Баянхошууны дэлгүүрийн эзэн Д.Даш: Цахилгаан халаагууртай ч тоггүй болохоор дэлгүүр хүйтэн байхаас яахав
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
Хамжигчаар оролцсон гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг "цагаатгав"
16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн Ц.Дагвадоржийг бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шиийдвэрлэлээ
Комиссар Б.Билэгт:"Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, иргэн Мөнхбаяр нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан
Хохирогчийн эхнэр: Бид яах вэ, Хүний амь үнэгүй болчихсон юм уу?
Бэлгийн хүчирхийллийн хохирогч Ш-ийг "төрийн хамгаалалтад" авчээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Энхийн Зөвлөл” ба Монгол
Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!
АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?
Нийт нутгаар цас орохгүй
Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
ХХААХҮ-н дэд сайд Б.Нямжав Сэлэнгэ аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцав
Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй цагдаад хандсан ч мөрдөгчийн зүгээс хэргийг хаах санал хоёр удаа гаргаж байжээ
UBCab-ийн жолооч нарын санаачилсан "Дулаан аян" дөрөв дэх жилдээ үргэлжилж байна
ЭМГЭНЭЛ | ПЯМБУУГИЙН ТУУЛ
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР БНХАУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлаж болзошгүй
Ө.Шижир: Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг огцруулах, хариуцлага тооцох албан бичиг хүргүүлж байна
10 гаруй жил ташин шог болсон "Тавантолгой ДЦС"-ын хуулийг хавар хөдөлгөх үү, дахин гацаах уу?!
Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана
"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.