
НҮБ-ын конвенцын талуудын хурлуудыг байгальд ээлтэй, хуванцар хэрэглээг аль болох бага байхаар зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, COP зэрэг олон улсын томоохон уулзалт, хурлууд нь олон мянган хүнийг татан оролцуулдаг учир тодорхой хэмжээний хог хаягдал үүсгэдэг.
Иймээс хурлыг зохион байгуулагчид хог хаягдлын менежмент, дахин боловсруулах асуудалд онцгой анхаарч ажилладаг байна. Жишээ нь, COP23 хурлын үеэр тараагдсан кофены аяганы дийлэнхийг олон дахин ашиглах боломжтой байхаар шийджээ. Хоол үйлчилгээний цэгүүдэд ашиглах аяга, таваг, хутга, сэрээг дахин ашиглах хэлбэрт шилжүүлсэн байна. Мөн нэг удаагийн усны сав, аяганы хэрэглээг багасгахын тулд бүх оролцогчдод дахин ашиглах усны сав үнэгүй өгч, хурлын талбайгаар байршуулсан ус дүүргэх цэгүүдийг ашиглах боломжтойгоор зохион байгуулжээ.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулна. Дэлхийн улс орнуудын төлөөлөгчидтэй ган, цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хөндөж, гарц шийдэл эрэлхийлэн, хэлэлцэнэ. Байгаль орчны асуудлыг хөндөхдөө бид байгаль орчинд хамгийн их хор хөнөөл дагуулдаг хуванцар бүтээгдэхүүнээ дахин боловсруулж чадах уу гэдэг асуулт манай улсын өмнө тулгарч байна. Тиймээс Caritas Czech Republic байгууллагын 2022 онд гаргасан “Монгол Улс дахь дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа”-ны хэсгээс хүргэе.
Манай улс нийт 18,500 тонн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай
Судалгаагаар манай улсын хэмжээнд хуванцар дахивар боловсруулдаг 24 үйлдвэрлэгч “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-нд бүртгэлтэй байна. Эдгээрээс 18 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үйлдвэрлэгчдийн нэгдсэн мэдээллээс харахад манай улс нийт 18,500 тонн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай хэдий ч хүчин чадлынхаа 52.4 хувийг л ашигладаг аж. Өөрөөр хэлбэл, эдгээр үйлдвэрүүд нь ойролцоогоор 10,000 тонн дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Судалгаанд хамрагдсан үйлдвэрүүд хуванцар дахиврыг ашиглан барилга, дэд бүтэц, ахуйн хэрэглээ, эрүүл ахуй болон хагас боловсруулсан түүхий эдийн чиглэлээр олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ нь Монгол Улсад дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээл бодитоор бүрэлдэж буйг харуулж байна. Дахин боловсруулсан хуванцраар үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний дийлэнх хувийг барилга, инженерийн зориулалттай материал, тоног төхөөрөмж эзэлж байна. Үүнд арматурын хөндийрүүлэгч, сэнс, босоо арматурын зай баригч, цахилгааны хамгаалалтын хоолой, цэцэрлэгт хүрээлэнгийн сандал, суулгалтын профиль, булан холбогч, хуванцар хоолой, канистр, бохирын ус зайлуулах хоолой зэрэг бүтээгдэхүүн багтдаг.
Мөн үйлдвэрүүд дахин боловсруулсан хуванцраар хогны уут, сандал, ахуйн тосол, био задралтай хогны уут зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь өдөр тутмын хэрэглээнд өргөн ашиглагддаг бөгөөд импортын бүтээгдэхүүнийг орлох боломжтой зах зээлийн нэг хэсэг юм.
Эрүүл ахуйн чиглэлд шээсний шинжилгээний сав, нүхэн жорлонгийн доторлогоо зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж.
Зарим үйлдвэрүүд дахин боловсруулсан хуванцраар РР, HDPE, LDPE зэрэг хагас боловсруулсан үрэл, түүхий эд үйлдвэрлэж байна. Эдгээр нь дараагийн шатны үйлдвэрлэлийн үндсэн орц болох чухал ач холбогдолтой.
Судалгаанд оролцсон 18 үйлдвэрлэгчийн зургаа нь буюу 33.3 хувь нь хоёрдогч түүхий эдээ зөвхөн гэрээт үйлдвэрлэгч, байгууллагаас худалдан авдаг бол хоёр үйлдвэрлэгч буюу 11.1 хувь нь зөвхөн дахивар нөөц цуглуулах цэгээс түүхий эд татдаг байна. Харин үлдсэн 12 үйлдвэрлэгч дахивар нөөц цуглуулах цэг, гэрээт байгууллага, дэлгүүрүүдээс өөрсдөө цуглуулах, мөн хог ялган тушаадаг иргэдээс худалдан авах зэрэг олон эх үүсвэрийг хослуулан ашиглаж байна.
Судалгааны үр дүнгээс харахад Монгол Улсад дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээл төрөлжиж, барилга, ахуйн хэрэглээ, эрүүл ахуй, хагас боловсруулсан түүхий эдийн чиглэлд хөгжсөөр байна. Энэ хэмжээний үйлдвэрлэлийн хүчин чадал бий болжээ.
Гэвч энэ боломжийг бүрэн ашиглахын тулд ангилан ялгасан хог хаягдлыг тээвэрлэлтийн явцад дахин холихгүй байх, дахивар цуглуулах тогтолцоог сайжруулах, үйлдвэр, СӨХ, өрхүүдийн уялдааг бэхжүүлэх шаардлагатай. Хэрэв эдгээр асуудлыг бодлогын түвшинд шийдэж чадвал COP17 хурлыг байгальд ээлтэй, хуванцар хэрэглээг хамгийн бага түвшинд барьсан байдлаар зохион байгуулах боломж Монгол Улсад бий. Нэг үгээр Монгол Улс COP17 хуралд хэрэглэсэн нэг удаагийн кофены аягаа дахин боловсруулах эсэх нь менежментийн чадавхаас шалтгаалах нь.
Эх сурвалж:”Ногоон пресс” сэтгүүлчдийн клуб


Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан
Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 23-нд хаагдана

ХУВАНЦАРГҮЙ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ COP17-Г ЗОХИОН БАЙГУУЛЖ ЧАДАХ УУ?
ТОЙМ МЭДЭЭ
Ерөнхий сайд Г.Занданшатар Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллаж байна
“Талх Чихэр” ХК сар шинийн хамгийн том тавгийн идээ заслаа
Прокурор хууль дээдэлж ажилласныг хуульчид илэрхийлэв
11 аймгийн 52 суманд цагаан зудтай байна
Баянхошууны дэлгүүрийн эзэн Д.Даш: Цахилгаан халаагууртай ч тоггүй болохоор дэлгүүр хүйтэн байхаас яахав
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
Хамжигчаар оролцсон гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг "цагаатгав"
16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн Ц.Дагвадоржийг бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шиийдвэрлэлээ
Комиссар Б.Билэгт:"Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, иргэн Мөнхбаяр нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан
Хохирогчийн эхнэр: Бид яах вэ, Хүний амь үнэгүй болчихсон юм уу?
Бэлгийн хүчирхийллийн хохирогч Ш-ийг "төрийн хамгаалалтад" авчээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Энхийн Зөвлөл” ба Монгол
Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!
АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?
Нийт нутгаар цас орохгүй
Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
ХХААХҮ-н дэд сайд Б.Нямжав Сэлэнгэ аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцав
Бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй цагдаад хандсан ч мөрдөгчийн зүгээс хэргийг хаах санал хоёр удаа гаргаж байжээ
UBCab-ийн жолооч нарын санаачилсан "Дулаан аян" дөрөв дэх жилдээ үргэлжилж байна
ЭМГЭНЭЛ | ПЯМБУУГИЙН ТУУЛ
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР БНХАУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлаж болзошгүй
Ө.Шижир: Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг огцруулах, хариуцлага тооцох албан бичиг хүргүүлж байна
10 гаруй жил ташин шог болсон "Тавантолгой ДЦС"-ын хуулийг хавар хөдөлгөх үү, дахин гацаах уу?!
Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана
"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.