
Ардчиллын төлөөх намууд тусдаа байхдаа 1992-1996 оны хооронд, АН-ыг байгуулснаас хойш 2012-2016 оны хооронд, түүхэндээ хоёр удаа УИХ-ын сонгуульд ялж, засгийн эрхийг барьж байв.
Ер нь, “…АН яагаад ялдаггүй вэ” гэдгийг улстөрчид, судлаачид янз бүрээр тайлбарладаг. Дийлэнх нь “…АН-ын нэг онцлог бол фракцуудынх нь үл ойлголцол намаа задарч бутартал халуурдаг. Энэ нь, АН байгуулагдахдаа олон намаас бүрдсэнтэй холбоотой” гэдэг.
АН яахын аргагүй олон фракцаас бүрддэг. УИХ-ын 2016 оны сонгуулийн ялагдлаас хойшх үл ойлголцол нь хэдэн жилийн турш үргэлжилж, туйлдаа хүрсэн. Улмаар, 2021-2023 оны хооронд албан ёсоор намын даргагүй, тамгагүй, албан бусаар намын хоёр дарга, хоёр тамгатай болж байв. Үүгээрээ, энэ нам ялалтын амттай, ялагдлын гашууныг мэдэхийн дээдээр мэднэ. Тэр утгаараа, АН-ын хувьд Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, УИХ-ын 2028 оны сонгууль маш чухал юм. Гэхдээ, эдгээр сонгуульд ялах цикль нь ч таарч, тийм улс төрийн боломж ч тохиогоод байна. Тиймээс, АН-ын дарга О.Цогтгэрэл маш том хариуцлага үүрсэн. Гэвч, дотоод эв зүйгээ олж, улс төр хийх дээр өнөөдөр ч баахан тааруу хэвээр л байгаа бололтой. Сүүлд, АН-ын дэргэдэх Бодлогын судалгааны хүрээлэнгийн удирдлага, бүтцийг томилгооны араас нэлээд хэл ам болж байгаа харагдав.
Уг нь, 2023 онд Лу.Гантөмөр албан ёсоор АН-ын дарга болж, тархай бутархай явсан тус намынхан нийлж авсан. Намын даргын албан тушаалыг О.Цогтгэрэл 2025 оны намар авч, сая 2026 он гараад Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн.
Мөн, түүнтэй хамт намынх нь Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэж авсан. Түүгээр АН бүхэлдээ ротац хийх болж байгаа юм. Үндсэндээ, намын даргаас бусад албан тушаал, намын нэгжүүд бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөнө. Түүнчлэн, шинэ Үндсэн дүрмээрээ “…АН-ын гишүүн хэн байх ёстой вэ” гэдэг хатуу болзол шалгуурууд тавьсан байна. Ер нь олон том гэж болохоор өөрчлөлтүүд оржээ. АН-ын дарга О.Цогтгэрэл Улсын дээд шүүх бүртгэл хийсний дараа хэвлэлийн бага хурал хийж “…АН дотоод зохион байгуулалтаа өөрчлөхөөр бэлтгэлээ хангасан” хэмээн мэдэгдсэн. Хуваарийн дагуу энэ хаваржин зунжин өөрчлөлт хийх юм байна. Харин үүнд нь АН-ын гишүүд бэлэн үү. Ингэж асуухаар үйл явдал АН-ын дотоодод үүсжээ.
“…Хэдийгээр АН-ын Үндсэн дүрэм сайтар боловсруулагдаж баталгаажиж байгаа ч зарим гол шийдвэрүүд түүний нөлөөгүйгээр гарах магадлалтай” хэмээн тус намынхан ярьж байна.
Тодруулбал, хариугүй тулаад ирсэн Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ. Намын гол бодлого, зангилаа дээр суух генсекийн албан тушаал хэнд очих вэ. За тэгээд, Улс төрийн зөвлөл, ҮБХ, аймаг, нийслэлийн намын хороо, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага гээд бүтцийн бүхий л байгууллагынхаа томилгоо руу анзаараад эхэлжээ. Дахиад л өнөөх фракц бүлгээрээ энд тэнд хурал уулзалт хийгээд эхэлсэн байна. АН-ынхны тухайд хамгийн эхэнд “…Генсек хэн байх вэ” гэдэг дээр ихэд анхаарч байгаа аж. Яагаад гэвэл, АН-ын үе үеийн улстөрчид генсект өрсөлдөхөөр зэхэж, нэр бүхий “ах нар” нь улс төрийн тохироогоор томилогдчих гээд байгаа тухай яриа хөөрөө гарчээ.
Гэхдээ, АН-ын фракцуудын олонх нь “…Нэгэнт шинэ Үндсэн дүрэм хэрэгжиж эхэлж байна. Түүндээ, мөн цаг үетэйгээ нийцсэн сонголт байх ёстой. Тиймээс, энэ удаад генсекийн албан тушаалд залуусаасаа гаргаж ирэх нь ононо.
Тэд намын даргад хань болж, ачаа үүрэх ёстой” гэж үзжээ. Энэ хүрээнд АН-ын томоохон фракцуудын хурал уулзалтаар АН-ын ҮБХ-ны гишүүн, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлсэн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Мөнхболор, АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, ҮБХ-ны гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх М.Чимэддорж хоёрын нэр нэлээд яригдсан байна. Тэд ч “…Өрсөлдөнө” гэж мэдэгдсэн бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу
Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!
ХҮН намд ХҮН тогтохоо болилоо

“Цавчаа ногоон автобус”-ны өртөгт тооцон авах ёстой “Тэнүүн огоо” компанийн гурван авто баазыг нийслэлийн өмчид шилжүүлэн авах боломжгүй болсон гэв үү?
М.Болормаа: Махаа түүхийгээр нь биш хагас боловсруулж гаргах хэрэгтэй
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ
Автобусны буудал дээр байршуулсан дулаан зогсоол дотор матрас дэвсэн хонодог байсан үйлдлийг зогсоожээ
ХЭРГИЙН МӨРӨӨР: Булганы прокурор, цагдаа нар ой найман сартай хүүхдийнх нь дэргэд ээжийг нь хутга тулган, хүчиндсэн хэрэгтнүүдэд ял завшуулж байна
СОР17-ыг амжилттай зохион байгуулахад ганзага дүүрэн ирэх гадаад томилолтын үр дүн чухал
"Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн нарыг нэг сар цагдан хорьжээ
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”
Орон нутгийн үзэгчдийг байлдан дагуулахаар “Задлаагүй захиа” кино замдаа гарчээ
Ривер гарден чиглэлд нийтийн тээврийн шинэ зогсоол нэмжээ
Н.Энхбаяр: Тэтгэврийн зээлийг урт хугацаатай, батлан даагчгүйгээр өгөх нь банкны систем талаасаа өндөр эрсдэлтэй
Нэгдсэн сүлжээ ойролцоогоор 300 МВт-ын дутагдалд орсон гэв
Хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн Д.Тогтохсүрэнг 48 цаг саатуулжээ
СОР17-гоос Монголд юу үлдэх вэ?
Амиа алдсан 16 настай охины ээж "маш ноцтой" мэдэгдэл хийв
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах цагийн хуваарь
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?
"Бугшсан дэглэл"-тийг хэдэн аавын хүүгээр "халах" вэ?!
Бүсийн “босс”-ууд
Хувьчлалын "сураг"-аар эвдэрч, дэлбэрээд эхэлсэн нь үнэгүйдэхийн шинж үү?!
Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -16 градус хүйтэн байна
Ч.Батчимэг: Түрүүч цолтой хал цэрэг миний хүүг ухаан алдтал цохиод эрүүг нь гурав хугалсан
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Дасан зохицох спортын чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар уулзалт зохион байгуулагдлаа
Бавари мужийн улс төрчид Монголд айлчлана
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна
Г.Дамдинням: Оюутолгойн сонсголын дараа УИХ-ын тогтоол батлагдсан учраас хэлэлцээрийн нөхцөл байдлаа өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан
Монгол Улсад нэгдүгээр сард 35 мянга гаруй жуулчин иржээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.