
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц нь 1994 онд батлагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 197 улс нэгдээд байна. Конвенцын удирдах дээд байгууллага болох Талуудын бага хурал (COP) 17 дахь чуулганаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон.
Энэхүү арга хэмжээ ирэх наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд болно. Хуралд 10 мянга орчим төлөөлөгч оролцоно. Энэ бол том тоо. Манай улс одоогоос 10 жилийн өмнө буюу 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байлаа. Энэхүү уулзалтаар монголчууд олон улсын дээд хэмжээний уулзалт ямар болдог тухай тодорхой ойлголттой болсон. Гэхдээ энэ удаагийн COP-ын чуулган АСЕМ-аас ч өргөн бүрэлдэхүүнтэй болно гэдэг нь оролцох хүнийх нь тооноос харагдаж байгаа юм. 10 мянган зочин нэг зэрэг ирнэ гэдэг тоглоом биш. Дээр нь нэмээд жуулчид. Үүнтэй холбоотойгоор 2026 онд Монгол Улс хэдэн жилийн турш мөрөөдөл, төлөвлөж буй 1 000 000 жуулчнаа хүлээн авахаар байна. Манай улсад ирж буй жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр 2025 онд 850 мянгад хүрсэн. Энэ онд нэг саяд хүрэх хүлээлт өндөр байна. Үүнд мэдээж COP-ын чуулган чухал нөлөө үзүүлнэ. Мөн монголчуудыг омогшуулж, азиудыг алмайруулсан “Physical Asia”, Netflix-ийн “Welcome to Mongolia” нэвтрүүлэг Монголыг зорих жуулчдын тоог нэмэх нь гарцаагүй.
COP-ын чуулганд оролцохоор ирсэн 10 мянган хүн зөвхөн хуралдаа суучихаад л буцчихгүй. Монгол Улсад аялахад хамгийн таатай үед ирж буй тэд эдийн засагт маань хувь нэмэр оруулах нь ойлгомжтой. Валютын орлого нэмэгдэнэ. Эдийн засаг болон аялал жуулчлалын салбарт COP-ын чуулган энэ мэтээр эерэг нөлөө үзүүлнэ. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын сайд Б.Батбаатар хэлэхдээ “Энэ арга хэмжээ эдийн засаг, аялал жуулчлал, гадаад сурталчилгаанд ашиг тусаа өгнө гэж хүлээж байгаа. НҮБ-ын томоохон хурал зохион байгуулахад зочид буудал, тээвэр, арга хэмжээний зохион байгуулалт гээд дурдвал бүх салбарт дунджаар 7000 түр ажлын байр бий болно. Энэ бидэнд олдох том боломж юм. Ер нь COP17 Талуудын бага хурлыг зохион байгуулснаар манай улсын нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар эерэг нөлөө үзүүлнэ. Хуралд 10 мянган хүн өөрсдийн зардлаар ирдэг учраас зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбараас эхлээд орлого олох боломжтой” гэв.
COP17 Талуудын бага хурал нь аялал жуулчлал, эдийн засаг, санхүүгийн хувьд Монгол Улсад эерэг нөлөө үзүүлэхээс гадна бодлогын түвшинд өөрчлөлт авч ирнэ гэж төлвөлөж байгаа юм. Хуралд дэлхийн 197 орон, олон улсын байгууллага, шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг нэгтгэн цөлжилт, газар доройтол, ган гачиг зэрэг асуудлыг шийдвэрлэх стратеги, хамтын ажиллагааг хэлэлцэнэ. Монгол Улсад энэ хурлыг зохион байгуулснаар конвенцын үндсэн агуулгуудаас гадна манай улсын бэлчээр, усны хомсдол, байгальд ээлтэй дэд бүтэц, зэрлэг амьтан ургамал, хөрс, уламжлалт мэдлэг-шинжлэх ухааны хосолмол байдал дэлхийн анхааралд өртөх юм. Үүний зэрэгцээ олон улсын донор байгууллага, хөгжлийн банкныхан, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ. Олон улсыг хамарсан ийм хэмжээний хурал нь гаднын санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Жишээ нь, 2022 онд Кот-д’Ивуар улсын Абиджан хотод болсон COP15 хурлын дараа “Great Green Wall” буюу “Агуу ногоон хана” хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга гаруй ажлын байр шинээр бий болгосон. Үүнээс хойш “Land Degradation Neutrality Fund” хөтөлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд үргэлжилж байгаа юм.
2024 онд Саудын Арабын хаант улс л гэхэд улс орнуудын ганд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, сайжруулах, түншлэлийг бэхжүүлэн дэмжих хүрээнд “Гангын түншлэл”-ийг санаачлан 12 тэрбум ам.долларын амлалт татаж чадсан. Энэ түншлэлд нэгдэн орсон талууд одоо хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгээ тодорхойлж байгаа. Манай улс ч COP17-ыг амжилттай зохион байгуулснаар ийм түвшний олон улсын санхүүжилт татах бодит боломж нээгдэнэ. Хэрвээ бид хурлын үеэр уур амьсгалын болон газрын доройтлын эсрэг тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж чадвал хурлын дараа нөхөн сэргээлт, усны нөөцийн төсөлд санхүүжилт татах бүрэн боломжтой.
Засгийн газар ч энэхүү боломжийг тооцоолон COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьжээ. Хурлын үеэр урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацаанд хэрэгжих чанартай төслүүдийг эхлүүлэх зорилго тавьсан байна.
Б.Номин
Эх сурвалж: www.Garts.mn


Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүллээ
Автобусны буудал дээр 60 гаруй насны эрэгтэй нас барсан байжээ
ЦЕГ-аас Т.Саруултөгсийг хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц бичлэг нийтлэхгүй байхыг анхаарууллаа
1000 төгрөг төлөөд тухайн өдрөө 4 удаа зорчилт хийх боломж хэвээрээ байгаа гэв

П.Сувданхуяг: Эхнэр, хүүхдүүд минь босоод ирэхгүй ч гэсэн шударга шүүхийг харлаа
Үндэсний баялгийн сан арвижиж иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөг болно гэв
Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
БАЙР СУУРЬ: Өндрөө авсан Эпштейнийн файлтай холбоотой асуудлаар хэн, хэн юуг өгүүлэв
Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, С.Лүндэгийг нэмжээ
Үндсэн хууль, Улсын дээд шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдэлтэй хотын даргын шийдвэрийг Захиргааны шүүх яахыг харах л үлдэв
Вальтер Отто Франкенбергер: Зам бага зэрэг мурийснаар жолооч нар хурдаа сааруулж, анхаарал болгоомжтой зорчих нөхцөл бүрдэнэ
Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулуунд холбогдох шүүх хурлыг ХААЛТТАЙ явуулахаар шийдвэрлэлээ
Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол...
Клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 3 бүлгийг илрүүлж, 4 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ
Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг "Power Expo & Festival" ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ
Б.Батцэцэг “Эрх зүйн хамааралгүй” гэчихээр хулгай, луйвраа нуучихна гэж эндүүрчээ
Бусдыг толгойн тус газарт нь хутгалаад зугтсан этгээдийг олжээ
Төсвийг мөшгөе: Төв цэнгэлдэх хүрээлэн 105 сая төгрөгийн металл илрүүлэгч хаалгатай болно
С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна
Зам засварын ажлын нэрийдлээр 8.7 тэрбум төгрөгийг санхүүгийн баримт бүрдүүлэлгүй шилжүүлсэн байж болзошгүй хэргийг илрүүлжээ
“Мурийсан” гэж ойлгож буй замын ирмэгийн хэлбэр нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлтийн элемент гэв
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Сангийн сайд З.Мэндсайхан юу хийх, яаж ажиллахаа мэдэхгүй байна
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Монгол хэл бичгийн шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна
"Компанийн хувьцаа эзэмшүүлнэ" хэмээн залилж 3 иргэнд 7 тэрбум, 34 сая төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв
Өнөө орой нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
Х.Нямбаатар: Барс захын хойно жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина
Цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлээгүй үйлдэлд торгох шийтгэл оногдуулжээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина гэв
Орон сууцны гурван давхарт айл шатаж, 36 иргэнийг утаажилтаас гаргажээ
Э.Батшугар: Эмийн үнэ, чанарт онцгой анхаарна
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжин сонгогдох уу?
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.