
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг жишээг сүүлийн жилүүдэд байнга яригдаж байгаа Үндэсний баялгийн сантай холбоотойгоор тайлбарлаж болох юм. Нэг талд олон нийт, Засгийн газар, нөгөө талд баялаг эзэмшигчид буюу хувийн хэвшил гараад хэдэн жил “үзэлцэж” байна.
Засгийн газрын зүгээс олон нийтэд “…Тийм ордын төдөн хувийг тэр компаниас авч Үндэсний баялгийн санд шилжүүлнэ. Бүгдээрээ хувь хүртэнэ” гэдэг. Нөгөөх компани нь “…Төдийд тийм ийм эрх зүйн үндэслэлтэйгээр энэ орд газрыг эзэмшиж байгаа, өдийг хүртэл өчнөөн төчнөөн хөрөнгө оруулсан” хэмээн тайлбар хийдэг. Тэгж байгаад хоёр талаасаа хэлэлцээ хийхээр тохирч, ширээний ард сууна. Тэгсэн ч эцсийн шийдэлд хүрч чаддаггүй, өнөөдөр яг ингэж хэлэлцэж тохироод Үндэсний баялгийн санд орд нэмсэн жишээ баримт гарч ирээгүй байна. Энэ цаанаа учиртай аж. Учир нь, та бид нэг талаас нь л харж ойлгодог. Харин нөгөө талдаа тодорхой шалтгаан, тодруулбал, нуль зовлон саадтай тулдаг байна.
Тэр учир шалтгааныг Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр цахим сүлжээнд тун ойлгомжтойгоор зураглан тайлбарлажээ.
Тэрээр “…Монгол Зэлтэрийн гацаа” гэж гарчиглаад “…Үндэсний хөрөнгөтнүүд, Монголын аж ахуйн нэгжүүд, ажил хэрэгч хүмүүс өөрсдөө эрсдэл үүрч, гадна дотноос хөрөнгө босгож, өчнөөн жил хөдөлмөрлөж босгодог. Тэгж босгосон баялаг нь ашигтай ажиллаад ирэнгүүт нь “…Улсад хураана, төрд авна” гэж дайрдаг нь гэм биш зан, уламжлалт дүрэм шахуу боллоо доо. Эхлээд хэвлэлээр гүтгэж олны дунд хаяж өгч “Ардын дайсан” болгож нийгмийн сэтгэл зүйг бэлдэнэ. Удахгүй урдаас нь Засгийн газар шахаж дарамталж, хажуугаас цагдаа дуудаж, дэргэдээс нь шүүх прокурорт хэрэг үүсгээд, бөөрнөөс нь татвараас элдэв шалгалт оруулж, дээрээс хууль дүрэм журмаар шахаж буландсаар “Зэлтэрийн гацаа”-нд хийчихэж байгаа юм. Үндэснийхээ баялаг бүтээгчдээс ингэж булааж дээрэмдэх нь үнэндээ өөрсдийнхөө орон гэрийг хулгайлж дэлбэлж байгаагаас ялгаа юун. “…Элдэв гоё нэртэй санд төвлөрүүлнэ”, “…Ард түмэнд тараана олгоно” гэж анхандаа амлана. Гэсэн хэдий ч өмнөх хурааж булаасан нь аажимдаа албан тушаалтан авилгачдын халаасыг зузаалж, дараагийн сонгуульд ялах санхүүжилт төдий болж хоцордог. Ийм болохыг эрхээ биш ихэнх нь мэддэг болсон байлгүй дээ. Хэн нь ч дуугарахгүй, бурууд нүд дасаж мууд нийгмээрээ эвлэрч эхэлж байгаа нь л харин хамгийн харамсалтай” хэмээжээ. Эндээс үзвэл, ийм хэлэлцээ ихэвчлэн Засгийн газрын санаачилгаар эхэлдэг. Гэхдээ яагаад дуусдаггүйн учир энд л байх шиг байна.
Учир нь, нөгөөх хувийн хэвшлийг хэлэлцээ нэрээр урдаа суулгаж байгаад цагдаа, прокурор, татвараар айлган дарамталдаг байна. Мэдээж, нийгмийн сэтгэл зүй нэгэнт тэдний эсрэг чиглээстэй болохоор хэлэлцээний ширээнд биш шүүгдэгчийн сандалд суучихсан шиг л болно. Товчхондоо, “…Хэлэлцээ” гэдэг нь дээрэм болон хувирч, тэр нь “Монгол Зэлтэрийн гацаа” үүсгэдэг аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



“Цавчаа ногоон автобус”-ны өртөгт тооцон авах ёстой “Тэнүүн огоо” компанийн гурван авто баазыг нийслэлийн өмчид шилжүүлэн авах боломжгүй болсон гэв үү?
М.Болормаа: Махаа түүхийгээр нь биш хагас боловсруулж гаргах хэрэгтэй
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ
Автобусны буудал дээр байршуулсан дулаан зогсоол дотор матрас дэвсэн хонодог байсан үйлдлийг зогсоожээ
ХЭРГИЙН МӨРӨӨР: Булганы прокурор, цагдаа нар ой найман сартай хүүхдийнх нь дэргэд ээжийг нь хутга тулган, хүчиндсэн хэрэгтнүүдэд ял завшуулж байна
СОР17-ыг амжилттай зохион байгуулахад ганзага дүүрэн ирэх гадаад томилолтын үр дүн чухал
"Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн нарыг нэг сар цагдан хорьжээ
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”
Орон нутгийн үзэгчдийг байлдан дагуулахаар “Задлаагүй захиа” кино замдаа гарчээ
Ривер гарден чиглэлд нийтийн тээврийн шинэ зогсоол нэмжээ
Н.Энхбаяр: Тэтгэврийн зээлийг урт хугацаатай, батлан даагчгүйгээр өгөх нь банкны систем талаасаа өндөр эрсдэлтэй
Нэгдсэн сүлжээ ойролцоогоор 300 МВт-ын дутагдалд орсон гэв
Хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн Д.Тогтохсүрэнг 48 цаг саатуулжээ
СОР17-гоос Монголд юу үлдэх вэ?
Амиа алдсан 16 настай охины ээж "маш ноцтой" мэдэгдэл хийв
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах цагийн хуваарь
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?
"Бугшсан дэглэл"-тийг хэдэн аавын хүүгээр "халах" вэ?!
Бүсийн “босс”-ууд
Хувьчлалын "сураг"-аар эвдэрч, дэлбэрээд эхэлсэн нь үнэгүйдэхийн шинж үү?!
Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -16 градус хүйтэн байна
Ч.Батчимэг: Түрүүч цолтой хал цэрэг миний хүүг ухаан алдтал цохиод эрүүг нь гурав хугалсан
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Дасан зохицох спортын чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар уулзалт зохион байгуулагдлаа
Бавари мужийн улс төрчид Монголд айлчлана
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна
ХҮН намд ХҮН тогтохоо болилоо
Г.Дамдинням: Оюутолгойн сонсголын дараа УИХ-ын тогтоол батлагдсан учраас хэлэлцээрийн нөхцөл байдлаа өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан
Монгол Улсад нэгдүгээр сард 35 мянга гаруй жуулчин иржээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.