"Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн нарыг нэг сар цагдан хорьжээ

1 сар 27. 12:45

"Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэнгийн гэр, ажлын байранд нэгжлэг хийж их хэмжээний валют, бэлэн мөнгө хурааж, улмаар хойшлуулшгүй 48 цагийн хугацаагаар цагдан хорьсон тухай бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Эс Жи групп” ХХК аж ахуй нэгж нь 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Эрчим хүчний яамнаас цахилгааны шугам дамжуулах, дэд станц байгуулах барилга угсралтын техникийн нөхцөл авсан.

Гэвч дээрх нэр бүхий аж ахуйн нэгж нь техникийн нөхцөл, барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байх үедээ барилга, угсралтын ажлыг дуусгаж холбогдох зөвшөөрөл, баримт бичгийг хууль бусаар нөхөн бүрдүүлж, авсан авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Баян-Өлгий аймагт 2, УБ хотод 3 объектод тус тус нэгжлэгийн ажиллагааг прокурорын зөвшөөрлөөөр зохион байгуулж үнэт эдлэл, гадаад валютыг хураан авсан тухай АТГ-аас мэдээлсэн.

Тэгвэл сүүлийн үеийн мэдээллээр, дээрх хэрэгт холбогдуулан Д.Бямбасүрэн, түүний хамаарал бүхий этгээд Ц.Мөнхбаяр нарыг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорьжээ.

 


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.