
Нийслэл Улаанбаатар хот энэ зун түм түжигнэсэн их хөлд дарагдах нь тодорхой болоод байна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц нь 1994 онд батлагдсан бөгөөд дэлхийн 197 улс нэгдсэн бөгөөд Конвенцын удирдах дээд байгууллага болох Талуудын бага хурал (COP) 17 дахь чуулганаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон билээ.
Энэхүү арга хэмжээ ирэх наймдугаар сарын 17-28-нд болно. Хуралд дунджаар 10 мянган төлөөлөгч оролцох тооцоололтой. Иймээс л манай нийслэл хүний хөлд дарагдах нь гэж хэлж байгаа хэрэг л дээ.
Олон зочид ирж, олны хөлд дарагдан, том хурал болох нь гэж хөөрцөглөхөөс өмнө амжуулж хийх зүйл, бэлтгэл ажил гэж тоймгүй их юм байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тэргүүтэй холбогдох газрууд, албаныхан завгүй ажиллаж байна. Энэ хурлын тухайд зарим мэдээлэл дуулгахад COP17 бага хурал дэлхийн улс орнуудын төлөөлөл цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн тогтвортой менежмент зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хөндөж, гарц шийдэл эрэлхийлдэг учиртай. Хурлын төлөөлөгчид нь Конвенцид нэгдсэн 190 гаруй орны улс төрийн нөлөө бүхий эрхмүүд, шинжлэх ухааны салбар, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл байна. Тэрчлэн энэ үеэр санал санаачилга гаргаж, шийдлээ ярилцан, төсөл хөтөлбөр эхлүүлэх, хөрөнгө оруулалт татахаас эхлээд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг хэрхэн бууруулах асуудлыг хэлэлцэнэ. Зөвхөн байгаль орчны сэдвээр хязгаарлагдахгүй. Болж буй улсдаа эдийн засгийн үр өгөөжөө өгдгөөрөө онцлог. Энэ боломжийг бүрдүүлэх талбар Цэнхэр, Ногоон бүс байх юм. Ногоон бүсийн хувьд зах зээлийн талбар гэж ойлгож болно. Чөлөөт оролцоотой Ногоон бүсээс гадна Цэнхэр бүсэд албан ёсны хэлэлцээрүүд явагдах өргөн хүрээний талбар. Зочид төлөөлөгчид, зохион байгуулагчдаас гадна иргэд, сайн дурынхан ч COP17 Талуудын бага хурлыг дэмжиж, оролцогч болон зохион байгуулах ажилд оролцдог жишиг бий.
Аливааг боломж болгож харж чадвал хувийн хэвшлийнхэнд ч том үүд хаалга нээж өгөх үр өгөөжтэй. Хөрөнгө оруулалт татах, шинэ технологи нэвтрүүлэхээс эхлээд яриад байвал ашиг тус нь өргөөн хүрээнд яригдана. Улсын эдийн засаг болон аялал жуулчлалын салбарт ч эерэг нөлөө үзүүлнэ. Эдийн засаг, аялал жуулчлал, гадаад сурталчилгаанд ашиг тусаа өгнө. НҮБ-ын томоохон хурал зохион байгуулахад зочид буудал, тээвэр, арга хэмжээний зохион байгуулалт гээд дурдвал бүх салбарт дунджаар 7000 түр ажлын байр бий болно. Энэ бидэнд олдох том боломж гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд онцолсон байна. Ер нь COP17-ыг зохион байгуулснаар манай улсын нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар эерэг нөлөө үзүүлэх юм. Салбарын сайд, албаны төлөөлөгчид гадаад томилолтоор саяхан яваад ирсэн. Томилолтод тодорхой зардал гарч байгаа ч явсан газраасаа үр ашигтай, ганзага дүүрэн ирэхийг зорьж, биелүүлэх нь чухал. Томилолт үр дүнтэй байснаар COP17 Талуудын бага хурал сайн зохион байгуулагдахад нэмэр болох учиртай.
Тооцож, төлөвлөснөөр хуралд ирэх 10 мянган зочин өөрсдийн зардлаар ирэх учраас зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбараас эхлээд орлого олох боломжтой. Хувийн хэвшлийнхэнд таатай боломж.
COP17 нь аялал жуулчлал, эдийн засаг, санхүүгийн хувьд Монгол Улсад эерэг нөлөө үзүүлэхээс гадна бодлогын түвшинд өөрчлөлт авчирна гэж төлөвлөж байгаа юм. Монгол Улсад энэ хурлыг зохион байгуулснаар конвенцын үндсэн агуулгуудаас гадна манай улсын бэлчээр, усны хомсдол, байгальд ээлтэй дэд бүтэц, зэрлэг амьтан ургамал, хөрс, уламжлалт мэдлэг-шинжлэх ухааны хосолмол байдал дэлхийн анхааралд өртөх юм. Үүний зэрэгцээ олон улсын донор байгууллага, хөгжлийн банкныхан, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ.
Олон улсыг хамарсан ийм хэмжээний хурал нь гаднын санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Жишээ нь, 2022 онд Кот-д’Ивуар улсын Абиджан хотод болсон COP15 хурлын дараа “Great Green Wall” буюу “Агуу ногоон хана” хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга гаруй ажлын байр шинээр бий болгосон. Үүнээс хойш “Land Degradation Neutrality Fund” хөтөлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд үргэлжилж байгаа юм.
2024 онд Саудын Арабын хаант улс л гэхэд улс орнуудын ганд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, сайжруулах, түншлэлийг бэхжүүлэн дэмжих хүрээнд “Гангын түншлэл”-ийг санаачлан 12 тэрбум ам.долларын амлалт татаж чадсан. Энэ түншлэлд нэгдэн орсон талууд одоо хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгээ тодорхойлж байгаа. Манай улс ч COP17 Талуудын бага хурлыг амжилттай зохион байгуулснаар ийм түвшний олон улсын санхүүжилт татах бодит боломж нээгдэнэ.
Хэрвээ бид хурлын үеэр уур амьсгалын болон газрын доройтлын эсрэг тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж чадвал хурлын дараа нөхөн сэргээлт, усны нөөцийн төсөлд санхүүжилт татах бүрэн боломжтой. Засгийн газар ч энэхүү боломжийг тооцоолон COP17 Талуудын бага хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьжээ. Хурлын үеэр урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацаанд хэрэгжих чанартай төслүүдийг эхлүүлэх зорилго тавьжээ. Хэдхэн сарын дараа болох энэ том хурлын бэлтгэл гэж их ажил ундарч байгааг дурдсан. Шүүмжилж суухаар гар, бие оролцон болж өгвөл боломж бололцоогоороо ашиг хүртэж чадвал тун ч сайнсан. Ярих амархан, хийж гүйцэтгэх амаргүй. Энэ хурал манай улсад зохион байгуулагдаж байгаа нь өөрөө том өгөөж. Тиймээс чадал чинээгээрээ дэмжвэл үр ашиг нь бидэнд үлдэх юм. Эх орон гэж хоосон орилж хошуу нэмэрлэхээс илүүтэй хуруу нэмэрлэвэл тэр жинхэнэ эх оронч биз ээ.
Ц.Кастро


Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Улсын байцаагч "Н" нь 50 сая төгрөгийг бэлнээр хахуульд авч байх үедээ баригджээ
Гаалийн бүрдүүлэлт хийдэг гурван ажилтныг хахууль авсан хэрэгт яллагдагчаар татсан гэв
Дизель түлшний үнэ 6400 төгрөгт хүрэх үү?!

ҮНЭ ХАНШ: Хөвсгөл, Архангай аймагт нэг килограмм ноолуур 208-212 мянган төгрөгийн үнэтэй байна
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал баасан гарагт болно
Сурагчид үл ойлголцсноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон
Согтуугаар жолоо бариад машинтайгаа жалга руу унажээ
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Туулын хурдны замтай холбоотойгоор НИТХ-ын хурал хойшиллоо
Пүрэв гарагт 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно
З.Энхболдод зориулж зохиосон хуулийн үндэслэлгүй, улс төрийн захиалгат хэрэг...
Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна
Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана
Г.Азбаяр: Хүүхэд, залуусын дунд хар тамхи газар авсан юм байна гэдэг дүгнэлтэд 100 хувь хүрсэн
Б.Сувд-Эрдэнэ уртын харайлтын төрөлд 11 дүгээр байрт шалгарлаа
102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын шүүх хурал ирэх сарын 11-нд болно
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
Ослын улмаас 2 хүний амь насыг хохироосон шүүгдэгчээс нөхөн төлбөрт нийт 198 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ
ҮНЭ ХАНШ: Өнөөдрийн байдлаар ноолуур 190-210 мянган төгрөгийн үнэтэй байна
Б.Жавхлан, П.Ганзориг нар Байнгын хороодын даргаар сонгогдов
О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
Тавдугаар сарын 18-наас халуун усыг 10 хоног тасалж засварын ажлыг эхлүүлнэ гэв
Чуулган: Сэлбэ дэд төвийн нийт хөрөнгө оруулалтын зардал 2 их наяд 185 тэрбум төгрөг
Туулын зам хэрэггүй юм бол түгжрэл бууруулах аргаа зарлана уу, Ерөнхий сайд аа
Туулын зам хэрэггүй юм бол түгжрэл бууруулах аргаа зарлана уу, Ерөнхий сайд аа
Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.