
“Бизнес хөгжил” булангийн энэ удаагийн дугаарт “Болор импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Болормааг урьж ярилцлаа.
-Загвар өмсөгч, хууль, эрх зүйч мэргэжилтэй хүн яагаад хоолны катеринг үйлчилгээ буюу явуулын ресторан байгуулж ажиллах болов?
-Би сургуулиа төгсөөд “Алтай холдинг” буюу түүний охин компаниуд болох ” И март”, Скай”, “Чингис” зочид буудал зэрэг газруудад туслах хуульч, гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байгаад 2013 оноос анх мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Мөнхийн болор”ХХК-д ажиллаж эхэлснээс хойш өөрийн хувийн бизнесээ эхлүүлж “Болор импекс” ХХК-аа 2015 онд байгуулсан.
Одоогоор 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. “Болор” катеринг үйлчилгээг 2017 оноос эхлүүлсэн. Энэ бизнес маань өнөөдрийг хүртэл амжилттай явж байна.
Хоолны катеринг үйлчилгээ эрхлэх санаа маань дээрх том сүлжээ компаниудад ажиллаж байх үеэр төрсөн. Би хүүхэд байхаасаа хоол хийх дуртай байсан. Арван жилд байхдаа Залуу техникчдийн ордны Хоол, технологийн ангид суралцсан. Үүний давуу тал нь технологийн мэргэжил эзэмшсэн хүн Хоолны технологич мэргэжлээр их, дээд сургуульд дөрвөн жил биш хоёр жил суралцах боломжтой байсан. Тиймээс боломжийг ашиглан хоолны технологич болсон. Тэр үед монголчууд пицца гэж мэддэггүй байхад бид пицца хийдэг байсан.
Ингээд “Мөнхийн болор”компанид ажиллаж байх үеэр Герман улсад туршлага солилцох хөтөлбөрт хамрагдаж мах болон хиамны үйлдвэртэй танилцахын зэрэгцээ хоолны катеринг үйлчилгээ гэж юу болохыг мэдэж авч байлаа.
Катеринг гэдэг нь нэг үйлдвэр бүх үйлчилгээг нэг дор үзүүлж буй үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, махаа ангилаад, боловсруулаад, хоол үйлдвэрлэл хийж эцсийн хэрэглэгчдэд газар дээр нь үзүүлэх үйлчилгээ гэсэн үг. Энэ үйлчилгээг Монголдоо хийх хүсэл, санаа тэндээс төрсөн.
-Хоолны контент бас давхар хийдэг шүү дээ?
-Хоолны катеринг үйлчилгээгээ олонд таниулахын тулд контент хийх хэрэгцээ үүссэн. Хоолны контентыг 2018 оноос эхлүүлсэн. Үүнээс хойш нийтдээ 1000 орчим контент хийсэн байна. Түүнчлэн хоолтой холбоотой бие даасан нэвтрүүлгийг нэлээд хэдэн телевизтэй хамтран хийж байна. Ер нь хоол хийх миний хобби учраас сүүлийн найман жил тасралтгүй энэ чиглэлд ажиллаж байна.
Тухайлбал, ТВ8 телевизээр долоо хоног бүр “Daily” хоолны нэвтрүүлгийг хөтөлж байна. Бас нэлээдгүй үзэгчдтэй болсон. Мөн NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байна.
Миний хоол болон нарийн боов, кэйк хийдэг контентийг дагаад хотхондоо бялуу хийх үйлчилгээг нээсэн хүн байдаг. Тэгэхээр үр дүнгээ өгч байгаа гэсэн үг. Түүнчлэн шинэ жилийн баяраар гэртээ бялуугаа хийдэг эзэгтэй нар маш олон болсон. Мөн хонины гуяа болон гахайн махаа гэртээ шардаг болсон аавууд зөндөө. Миний дагагч 400-500 мянга орчим болжээ.
-Сүүлийн үед иргэд хоолны катеринг үйлчилгээг гэр бүлдээ авах сонирхол их болсон харагдана. Ач холбогдол олон байх?
-2013 онд анх энэ үйлчилгээг хараад завгүй хүмүүст амар үйлчилгээ байна гэж бодож байсан. Тухайн үед хүмүүс энэ хэрэгцээг төдийлөн ойлгохгүй байх шиг байсан. Тэгвэл өнөөдөр энэ талаар мэдлэгтэй болсон. Өмнө хүүхдийн төрсөн өдөр болоход ээж нар бүгд л өдөржин,шөнөжин гал тогоотойгоо зууралддаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй. Катеринг үйлчилгээ захиаллаа ширээ сандлаас эхлээд бүх зүйлийг цогцоор нь авч очно.
Нэг үгээр, хэлбэл, явуулын ресторан танай гэрт иж бүрнээр очлоо гэсэн үг. Маш их цаг зав, мөнгө хэмнэсэн амар үйлчилгээ. Одоогоор олон газар энэ үйлчилгээг хийж байна. Тэр хэрээр манайхан ч авч сурсан байна. Ялангуяа, хүүхдийн үсний найр болон хурим найрны үйлчилгээнд авч байна.
Түүнчлэн Мартын 8, Цэргийн баяр, шинэ жилийн баяраар байгууллагууд ихээр захиалдаг. Бусад үед том хурал, форумын үеэр “COFFEE BREAKS” захиалж байна. Ер нь багцуудыг нэрлэвэл, хүлээн авалтын катеринг үйлчилгээ, хүүхдийн үсний найрын катеринг үйлчилгээ, хүүхдийн төрсөн өдөр, явуулын ресторан, цайны завсарлагааны катеринг, тэмдэглэлт баяр өдрүүд, шинэ байрны найрын катеринг үйлчилгээ гэх мэт. Ер нь баяр ёслолын үер захиалгаа дийлдэггүй. Гэхдээ хүмүүсийн хамгийн ихээр сонгодог хоол бол буфет хоол. Сүүлийн үед хүмүүс веган хоол ихээр захиалах сонирхол нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой багцыг мөн гаргасан. Хэрэглэгчдийнхээ боломжийг харгалзан багцын дундаж үнээ гаргасан. Жишээлбэл, 50 мянган төгрөгийн багц авах боломжгүй бол нэг хоолыг 9000 төгрөгөөр авах боломжтой. Гурван хоол сонгоход 27 мянган төгрөг байх жишээтэй. Гадуур жижиг цайн газруудын нэг хоол 15-20 мянган төгрөг байгаа. Махаа их хэмжээгээр нь хямд авдаг учраас тэр хэрээр хямд байна гэсэн үг.
-Улирлын чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг мөн нэвтрүүлсэн гэж байсан?
-Зөвхөн катеринг үйлчилгээгээр бизнес маань цааш өргөжихгүй учраас улирлын чанартай үйлчилгээг шинээр нээсэн. Жишээлбэл, Цагаан сарын баярт зориулсан банш, буузны захиалга авч байна. Хүмүүс өвчүү, утсан мах зэргээр зууш тавьдаг учраас гахайн махаа төрөл бүрээр үйлдвэрлэнэ. Ууц, мах чанах үйлчилгээг хийдэг.
-Хоолны гол түүхий эд болох махаа өөрсдөө үйлдвэрлэдэг давуу тал ихтэй юм байна. Үйлдвэрлэлийн стандарт талаасаа танилцуулахгүй юу?
-Манай үйлдвэр 2018 онд ISO90012018 гэсэн олон улсын стандартыг нэвтрүүлсэн. Ингэснээр бүтээгдэхүүнээ олон улсын гурван А буюу экспортод гаргах эрхээ авсан гэсэн үг. Тэгээд БНХАУ-ын Хөх хот болон Эрээнд өөрийн нэрийн барааны дэлгүүртэй байсан. Гэвч цар тахалтай жилүүд үргэлжилснээр дэлгүүрүүд хаагдсан. Уг нь дотооддоо нэмүү өртөг шингээн гадаад зах зээлд гаргах боломж бүрдсэн ч энэ боломж дахин олдохгүй байна. Тэгэхээр махаа боловсруулаад гадаад зах зээлд гаргах бүрэн боломж байгаа ч хэрэгжихгүй байна. Зөвхөн уул уурхайн баялгаар валют оруулж ирэх биш, ноос ноолуур, үр тариа, мах, махан бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулах эрэлт, хэрэгцээ их байна. Нөгөөтээгүүр, манайх гадаадаас ирсэн төрийн айлчлалын зочид, элчин сайдуудад барих зоогийг нийлүүлдэг.
Мэдээж олон улсын стандартыг хангасан түүхий эдээр катеринг үйлчилгээ үзүүлдэг учраас тэр. Лаос, Беларусь зэрэг улсын элчин сайдуудад энэ үйлчилгээг үзүүлсэн. Манай хүчин чадал нэг удаад найман өрөө бүхий 3000 хүнийг хүлээн авах чадвартай үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгосон.
Хүний ам руу орж байгаа үйлдвэрлэл гэдэг утгаар олон улсын стандартыг заавал хангах ёстой. Энэ ч үүднээс бид техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэн. Нэг хаалгаар түүхий бүтээгдэхүүн ороод нөгөө хаалгаар бэлэн хоол, бүтээгдэхүүн болж гардаг гэсэн үг. Энэ хоёр үйлдвэрлэл, үйлчилгээг хооронд нь мөргөлдүүлэхгүйн тулд бүхий л стандартыг хангасан байх ёстой. Нэг үгээр хэлбэл, түүхий бүтээгдэхүүн, бэлэн болсон бүтээгдэхүүн хоёр нэг хаалгаар орж болохгүй. Манайх үйлдвэрлэлийн зөв урсгалтай учраас олон улсын стандартыг хангадаг. Түүнчлэн аль болох үйлдвэрийн аргаар төхөөрсөн махыг авч улмаар үйлдвэрийн дамжлагаар ангилж бэлтгэдэг. Ингэснээр маш цэвэрхэн эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд махаа ангилж, цэвэрлэж бэлтгэдэг гэсэн үг. Хамгийн том зорилго бүтээгдэхүүн чанартай байх. Чанартай байна гэдэг гадагшаа зах зээл рүү гарахад бэлэн гэсэн үг.
Монголынхоо зэх зээлд өрсөлдөх биш дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Монгол мал бэлчээрээр 1000 гаруй төрлийн ногоо 300 гаруй төрлийн эмийн ургамал идэж байна. Мал бэлчээрээ сонгож иддэг учраас амт, чанар маш сайн.
Борц хэлбэрээр бусад улсын эмийн санд байх чинээний эмийн ургамалтай бүтээгдэхүүн гэж үзэхэд болно. Хүч, тамир өгдөг гэдгээрээ гадаадынхан манай малын махны талаар нэг үеэ бодвол маш сайн ойлголттой болсон. Монголын бэлчээрийн малын мах бол Монголын үнэт баялаг. Тиймээс махаа түүхийгээр нь биш хагас боловсруулж, нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд гаргах ёстой. Түүхийгээр нь гаргах нь хайран санагддаг. Тиймээс махаа хагас боловсруулан бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд гаргах хэмжээний том компани болох алсын хараатай. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт хоолны үйлчилгээ маш чухал. Энэ үүднээс 21 аймгаар явж тухай аймгийн хүнсний гол нэрийн брэнд бүтээгдэхүүнээр хоол хийх контент хийж үзэгчдэд хүргээд байгаа. Энэ нь гадаад, дотоодын жуулчдыг татах нэг боломж гэж хардаг.
-Ажиллах боловсон хүчний хомсдол их байна. Танайх хэчнээн ажилтантай вэ?
-Манайх одоогоор 50 гаруй ажилтантай. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэн шаардлагатай хүмүүсээ байр, орон сууцаар хангадаг. Нийт дөрвөн хүнийг хоёр өрөө орон сууцтай болгосон. Энэ нь залуу бизнесийн хувьд нийгэмдээ оруулсан хувь нэмэр гэж бодож байна. Бизнесээ улирлын онцлогтой уялдуулан мэдэрч хийдэг учраас захиалга сайн, тэр хэрээр борлуулалт хэвийн байна. Өндөр ашиг олохгүй ч цалингаа тавиад явах хэмжээнд байна. Түүнчлэн бага, багаар хуримтлал үүсгэдэг учраас ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж чадаж байна. 10 жилийн ойгоор бид 40 орчим хүнээ компанийнхаа зардлаар Вьетнам улс руу аялуулсан. Нэгэнт компанийнхаа төлөө хамтдаа нэг баг болж ажиллаж байгаа учраас бүгдийг нь хамруулсан. Хуримтлал үүсгэж ажилчдаа шагнаж урамшуулах систем бол хамгийн зөв менежмент. Ингэснээр ажилчдаа өөр салбар руу алдахгүй байх нэг шалтгаан. Ер нь үйлдвэрийн ажилчид бол бидний баялаг шүү дээ. Хамтдаа хөгжиж байж компанийн төлөө, ажлын байраа хамгаалахын төлөө байна шүү дээ. Хамт нэг газар руу аялах нь хүртэл бидэнд бусад улсын туршлага, үйлчилгээг олж харах боломж юм.
Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан
Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 23-нд хаагдана

“Цавчаа ногоон автобус”-ны өртөгт тооцон авах ёстой “Тэнүүн огоо” компанийн гурван авто баазыг нийслэлийн өмчид шилжүүлэн авах боломжгүй болсон гэв үү?
М.Болормаа: Махаа түүхийгээр нь биш хагас боловсруулж гаргах хэрэгтэй
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ
Автобусны буудал дээр байршуулсан дулаан зогсоол дотор матрас дэвсэн хонодог байсан үйлдлийг зогсоожээ
ХЭРГИЙН МӨРӨӨР: Булганы прокурор, цагдаа нар ой найман сартай хүүхдийнх нь дэргэд ээжийг нь хутга тулган, хүчиндсэн хэрэгтнүүдэд ял завшуулж байна
СОР17-ыг амжилттай зохион байгуулахад ганзага дүүрэн ирэх гадаад томилолтын үр дүн чухал
"Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн нарыг нэг сар цагдан хорьжээ
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”
Орон нутгийн үзэгчдийг байлдан дагуулахаар “Задлаагүй захиа” кино замдаа гарчээ
Ривер гарден чиглэлд нийтийн тээврийн шинэ зогсоол нэмжээ
Н.Энхбаяр: Тэтгэврийн зээлийг урт хугацаатай, батлан даагчгүйгээр өгөх нь банкны систем талаасаа өндөр эрсдэлтэй
Нэгдсэн сүлжээ ойролцоогоор 300 МВт-ын дутагдалд орсон гэв
Хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн Д.Тогтохсүрэнг 48 цаг саатуулжээ
СОР17-гоос Монголд юу үлдэх вэ?
Амиа алдсан 16 настай охины ээж "маш ноцтой" мэдэгдэл хийв
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах цагийн хуваарь
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?
"Бугшсан дэглэл"-тийг хэдэн аавын хүүгээр "халах" вэ?!
Бүсийн “босс”-ууд
Хувьчлалын "сураг"-аар эвдэрч, дэлбэрээд эхэлсэн нь үнэгүйдэхийн шинж үү?!
Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -16 градус хүйтэн байна
Ч.Батчимэг: Түрүүч цолтой хал цэрэг миний хүүг ухаан алдтал цохиод эрүүг нь гурав хугалсан
"Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайн мөрддөг болж байна" гэв
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Дасан зохицох спортын чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар уулзалт зохион байгуулагдлаа
Бавари мужийн улс төрчид Монголд айлчлана
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна
ХҮН намд ХҮН тогтохоо болилоо
Г.Дамдинням: Оюутолгойн сонсголын дараа УИХ-ын тогтоол батлагдсан учраас хэлэлцээрийн нөхцөл байдлаа өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан
Монгол Улсад нэгдүгээр сард 35 мянга гаруй жуулчин иржээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.