Нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна

1 сар 28. 7:31

Хагас хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:   

Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.

2026 оны 01-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг- Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.   

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -14...-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -17...-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -16...-18 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -25 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогвортой байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.