Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй

5 цаг 40 минутын өмнө

Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй

Монголын ахмадын холбоо өчигдөр ахмадын тэтгэврийг нэмэхийг шаардаж мэдээлэл хийж, дундаж тэтгэврийг 1.5 сая болгох ёстой гэсэн. Тэгвэл энэ асуудлаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тодруулга өглөө.

Тэрбээр "Төсөвт ийм хэмжээний санхүүжилт байхгүй, ахмадуудын тэтгэврээр улс төр хийж болохгүй . Би энэ салбарыг удирдаад явж байгаа хүний хувьд ч УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд ч хэлэхэд тэтгэврийг 1.5 сая болгох боломжгүй байхгүй гэдгийг хэлмээр байна. 1.5 сая болгоход 4.2 их наяд төгрөг хэрэгтэй. Нийгмийн даатгалын сан улсын төсвөөс 1.4 их наядын татаастай явдаг. Ингэж ахмадуудыг өдөөж турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй. 2026 онд 537 мянган хүн тэтгэвэр авах ёстой. 477.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгоно гэж УИХ-аас батлуулсан. Би энэ салбарын сайд гээд тэтгэвэр нэмнэ гээд худлаа яриад зогсож болохгүй" гэлээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.