АТГ: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг саатуулсан

5 цаг 20 минутын өмнө

АТГ: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг саатуулсан

Авлигатай тэмцэх газраас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж, Хүннү хотын хөгжлийн корпорацын инженер Б.Мөнхсайхан нарыг 48 цаг түр саатуулжээ.

Тэдний гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, саатуулсан гэдэг мэдээллийг хуулийн байгууллагаас өгсөн юм. 

Авлигатай тэмцэх газраас Даваа гаригт “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд нэгжлэг хийж, 48 цаг түр саатуулсан талаар мэдээлсэн. Үүний дараагаар үргэлжлүүлэн хоёр албан тушаалтныг шалгаж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.