Б.Чойжилсүрэн сайдад эрчим хүчний салбарт үүсээд буй доголдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэх үүрэг өгчээ

4 цаг 26 минутын өмнө

Б.Чойжилсүрэн сайдад эрчим хүчний салбарт үүсээд буй доголдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэх үүрэг өгчээ

​​​​​​​

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Уг хуралдаанаар Эрчим хүчний сайдад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг өгсөн байна. 

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт "Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд эрчим хүчний салбарт үүсээд буй догдлолтой нөхцөл байдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэх, шийдэл гаргах чиглэл өгсөн. 

Энэ асуудал өнөөдөр гэнэтхэн бий болоогүй, олон жил ужгирсан. Олон жил асуудлаа шийдэхгүй ажлаа гацааж, бие биеэ хардаж, улс төржиж эрчим хүчний салбарын томоохон төслөө хэрэгжүүлээгүйн үр дагавар өнөөдөр илэрч байна. Тиймээс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд тодорхой шийдэл гаргана.

Сүүлийн жилүүдэд цахилгаан станцууд баригдаж байна. Гэхдээ энэ өвөл хүйтрээд хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Олон жил яригдсан ДЦС-4-ийн өргөтгөл, ДЦС-5 эрт эхэлчихсэн байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. 

Өнөөдрийн тасалдал доголдлыг Б.Чойжилсүрэн сайдтай холбох нь учир дутагдалтай. Гэхдээ Эрчим хүчний сайд богино хугацаанд үр дүн гаргах үүрэг авсан" гэв.

видео:



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.