
Засгийн газрын худалдаанаас гарсан шийдвэрийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.
Тэрээр "Сургууль, цэцэрлэг болон боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш, ажилтнуудын цалин хэрхэн өссөн талаар бодит мэдээлэл хүргэе. Юуны түрүүнд хэлэхэд, энэ удаагийн цалингийн нэмэгдэл зөвхөн багш нарт бус, сургууль цэцэрлэгт ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнуудыг бүгдийг нь хамруулж байгаа гэдгийг онцолъё. Мөн Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан гэрээ болон нэмэлт хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа гэдгийг тодруулж хэлмээр байна.
Нэгдүгээр сар бол онцлогтой сар. Учир нь төрийн сангийн үйл ажиллагаа сарын дундуур нээгддэг тул цалин бөөнөөр буух процесс энэ хугацаанд явагддаг. Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдэж байна. Тухайлбал, 2025 оны нэгдүгээр сард ерөнхий боловсролын багшийн үндсэн цалин нэмэгдэл огт ороогүйгээр 1 сая 484 мянган төгрөг байсан бол 2026 оны нэгдүгээр сар гэхэд 2 сая 226 мянган төгрөг болж өсөж байна. Энэ нь яг 50 хувийн нэмэгдэл юм.
Мөн сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 1 сая 559 мянгаас 2 сая 338.5 мянган төгрөг болж нэмэгдэж байна. Энэ өсөлт бол бодитой бөгөөд шууд үндсэн цалин дээр орж ирж байгаа нэмэгдэл. Тийм учраас цалин өсөөгүй гэх мэдээлэл бодит байдалд нийцэхгүй.
Цалин нэмэгдэхтэй холбоотойгоор нэмэгдэл хөлсний асуудал мөн яригдаж байна. Бид Хөдөлмөрийн яам, Сангийн яам, үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж байгаа гол зарчим бол олон төрлийн нэмэгдэл бус, харин үндсэн цалин өөрөө багшийн амьдралын баталгаа болох ёстой гэсэн бодлого юм.
Өнөөдрийн байдлаар үндсэн цалин бага, харин нэмэгдлийн төрөл олон буюу 10 орчим байдаг. Үндсэн цалин, нэмэгдлийн харьцаа бараг 50:50 болсон. Гэтэл нэмэгдэл гэдэг нь гүйцэтгэлийн үнэлгээ, туршлага, ажилласан жил, ажиллаж буй газар, мэргэжлийн зэрэг зэргээс хамаарч өөр өөр байдаг.
Жишээлбэл, шинэ багш нар нэмэгдэлгүй байдаг тул нийслэлд ажилд орж буй залуу багшийн үндсэн цалин шууд 2 сая 226 мянган төгрөг болж өсөж байгаа нь энэ шинэчлэлийн хамгийн чухал үр дүн юм.
Нэмэгдэлд олон жилийн нэмэгдэл (20 хүртэл хувь), мэргэжлийн зэрэг (заах аргач, тэргүүлэх, зөвлөх), ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл (20–40 хувь) зэрэг ордог.
Орон нутгийн нэмэгдэл нь өмнөх жилийн хэмжээгээрээ хэвээр үргэлжилнэ. Буурсан зүйл огт байхгүй.Мөн илүү цагийн хөлс, анги даалт, кабинетын нөхөн төлбөр, унаа хоолны мөнгө зэрэг нэмэгдэл хөлсүүд дунджаар 100-107 мянган төгрөгөөр олгогдож ирсэн.Цаашдаа бид үндсэн цалинг зоригтой өсгөх бодлого барина. Арваннэгдүгээр сар гэхэд үндсэн цалин 2.8 сая төгрөгт хүрэх ёстой.
Манай зорилго бол үндсэн цалин 70 хувь, нэмэгдэл 30 хувь байх бүтэц рүү шилжих явдал юм. Ялангуяа залуу багш нар эхний таван жил нэмэгдэлгүй байдаг тул үндсэн цалин бага байвал багшлахаас татагалзах нөхцөл үүсдэг.
Одоогоор тав дахь жилдээ явж буй багш нар нийт багш нарын 60 хувийг эзэлж байгаа нь үүнийг илтгэнэ. Энэ удаагийн цалингийн шинэчлэл нь орлого багатай багш нартаа илүү ээлтэй, бодит өсөлт авчирсан шинэчлэл юм.
Нийт төсөвт ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, насан туршийн боловсролын салбарт зориулж 618 тэрбум төгрөгийн нэмэлт төсөв тусгагдсан.
Цаашдаа бид багшийн ачааллыг бууруулах, хэрэггүй тайлан бичиг цаасны дарамтыг багасгах бодлого барина. Ур чадварын нэмэгдлийг цаашид олгох боловч журмыг нь нарийвчлан тогтооно. Өнөөдөр зарлагдаж байгаа эдгээр тоонууд нь бүгд татварын өмнөх бодит дүн гэдгийг мөн хэлэх хэрэгтэй" гэлээ.



Т.Доржханд: Ояа, Мояа, Женкочид оо, та нар өөрсдөө л эхлээд, дараа нь уйлдаг шүү
ЗГ:Байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоох, сунгахдаа иргэнийг биечлэн ирүүлэхгүйгээр нотлох баримт бичигт үндэслэн шийдвэрлэнэ
П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа
Б.Чойжилсүрэн сайдад эрчим хүчний салбарт үүсээд буй доголдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэх үүрэг өгчээ
АТГ: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг саатуулсан
Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй
Д.Энхтуяа: Эрчим хүчний хямрал гэнэт үүссэн асуудал биш, эрх баригчдын олон жилийн арчаагүй байдлын үр дагавар
Батарей хуримтлуурыг шөнийн цагаар цэнэглэж байгаа тул шөнө цахилгаан хязгаарлаж байгаа гэв
Багш нарын цалинг 50 хувиар биш 50 мянган төгрөгөөр нэмсэн үү?!
Шинэ цэвэрлэх байгууламжийн туршилт энэ оны дөрөвдүгээр улирлыг хүртэл үргэлжилнэ
Тог тасарч байгаад Б.Чойжилсүрэнгээс гадна Д.Баясгалан буруутай юу?
COP17: АМЬД ТООС...
Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?
Цахим орчин ашиглан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хаягаар хүргэхийг хориглоно
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил
Нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
“Цавчаа ногоон автобус”-ны өртөгт тооцон авах ёстой “Тэнүүн огоо” компанийн гурван авто баазыг нийслэлийн өмчид шилжүүлэн авах боломжгүй болсон гэв үү?
М.Болормаа: Махаа түүхийгээр нь биш хагас боловсруулж гаргах хэрэгтэй
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ
Автобусны буудал дээр байршуулсан дулаан зогсоол дотор матрас дэвсэн хонодог байсан үйлдлийг зогсоожээ
ХЭРГИЙН МӨРӨӨР: Булганы прокурор, цагдаа нар ой найман сартай хүүхдийнх нь дэргэд ээжийг нь хутга тулган, хүчиндсэн хэрэгтнүүдэд ял завшуулж байна
СОР17-ыг амжилттай зохион байгуулахад ганзага дүүрэн ирэх гадаад томилолтын үр дүн чухал
"Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн нарыг нэг сар цагдан хорьжээ
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”
Орон нутгийн үзэгчдийг байлдан дагуулахаар “Задлаагүй захиа” кино замдаа гарчээ
Ривер гарден чиглэлд нийтийн тээврийн шинэ зогсоол нэмжээ
Н.Энхбаяр: Тэтгэврийн зээлийг урт хугацаатай, батлан даагчгүйгээр өгөх нь банкны систем талаасаа өндөр эрсдэлтэй
Нэгдсэн сүлжээ ойролцоогоор 300 МВт-ын дутагдалд орсон гэв
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.