
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.
Улсын аварга малчин шагналыг 1962 оноос олгож эхэлсэн бөгөөд энэ жил Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнгийн санаачилгын дагуу “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, малын ашиг шим, үүлдэр угсааг сайжруулсан байдал, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлого, улсад төлсөн татварын хэмжээг голлох үзүүлэлт болгон тодруулж буйгаараа онцлог юм.
Мөн Улсын аварга малчин нь шагналынхаа дагалдах урамшуулалд уламжлалт улаан халз бүхий гэрээс гадна хөдөлмөр хөнгөвчилсөн дэвшилтэт тоног төхөөрөмж, ашиг шим өндөртэй эцэг мал зэргээс сонголт хийх боломжтой.
Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчаар шалгарсан иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг танилцуулъя:
“Улсын аварга малчин”-аар:
- Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн малчин Дашдондогийн Цогтбаатар, Жаргалант сумын Хоолт багийн малчин Цэдэвийн Ганболд, Ихтамир сумын Хан-Өндөр багийн малчин Түвдэннямын Мөнххишиг, Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин Машийн Пүрэв, Хайрхан сумын Могой багийн малчин Хашцамбын Баянбогд, Хотонт сумын Өндөрсант багийн малчин Чүлтэмийн Ширзагд, Цэцэрлэг сумын Хонгорж багийн малчин Цэрэндоржийн Ганбат, Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин Сосорын Тогтохжаргал;
- Баян-Өлгий аймгийн Толбо сумын Толбо нуур багийн малчин Дүйсенбайгийн Мурат, Цэнгэл сумын Загаст нуур багийн малчин Мадейн Бейл, Бугат сумын 1 дүгээр багийн малчин Мухаметын Аман, Буянт сумын Хөх эрэг багийн малчин Ногойн Батхуяг, Баяннуур сумын 3 дугаар багийн малчин Өнерханы Досболат, Булган сумын 3 дугаар багийн малчин Хабигийн Тилеубек;
- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн малчин Аюушийн Равжав, Шинэжист сумын Эрдэнэ шанд багийн малчин Хандын Алтансүх, Богд сумын Гурван гол багийн малчин Төнгөний Буянжаргал, Баянговь сумын 3 дугаар багийн малчин Бадрайгийн Амгаланбаатар, Гурванбулаг сумын Цэнгэл багийн малчин Дашравдангийн Батхүлэг, Хүрээмарал сумын 1 дүгээр багийн малчин Цэндсүрэнгийн Болд, Баянбулаг сумын 2 дугаар багийн малчин Дагсамбуугийн Батсайхан, Баян-Овоо сумын 3 дугаар багийн малчин Нацагийн Бат-Эрдэнэ;
- Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн малчин Дачгаан Отгондорж, Могод сумын Жаргалант багийн малчин Сүрэнхорын Батхуяг, Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн малчин Калинангийн Түмэнноров, Гурванбулаг сумын Агьт багийн малчин Бадарчийн Эрдэнэбилэг, Дашинчилэн сумын Хараат багийн малчин Цэрэнноровын Мягмаржав, Баян-Агт сумын Баянзүрх багийн малчин Лхагважавын Бат-Эрдэнэ;
- Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн малчин Зээноовын Түмэнжаргал, Бигэр сумын Мянгай багийн малчин Чойнзонгийн Отгодэлэг, Цогт сумын Гэгээт багийн малчин Зүмпэрэлийн Лувсансамдан, Есөнбулаг сумын Наран багийн малчин Загдбазарын Лхамсүрэн, Чандмань сумын Чандмань-уул багийн малчин Санжжавын Арилдийбаатар;
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Уулзвар багийн малчин Ганчулууны Алтанцэцэг;
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Шимбэрүүний Эрдэнэдолгор;
- Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Сумъяагийн Улсболд, Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Гааноровын Ариунболд, Эрдэнэ сумын Дөрвөлж багийн малчин Гавуугийн Эрдэнэбаяр, Хөвсгөл сумын Чулуут багийн малчин Тамаарын Баярбилэг;
- Дорнод аймгийн Сэргэлэн сумын Барчин багийн малчин Агааны Батзориг, Баяндун сумын Түргэн багийн малчин Балжнямын Мөнхжаргал, Хэрлэн сумын 9 дүгээр багийн малчин Хүрлээгийн Энхсайхан, Цагаан-Овоо сумын Хүрээт багийн малчин Баатарцогтын Балхүү;
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийндалай багийн малчин Шоовонгийн Батсүх, Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн малчин Хүрэлхүүгийн Галбадрах, Хулд сумын Шувуутай багийн малчин Халтархүүгийн Баярсайхан, Луус сумын Буянт багийн малчин Нэргүйн Бямбажав, Дэлгэрцогт сумын Цахиурт багийн малчин Алтангэрэлийн Эрдэнэбат, Дэлгэрхангай сумын Номгон багийн малчин Баяраагийн Галдандорж;
- Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн малчин Гомбын Туяа, Түдэвтэй сумын Ойгон багийн малчин Нансалмаагийн Дадаржанцан, Баянхайрхан сумын Минж багийн малчин Лүндэвсамбуугийн Рэжнээ, Их-Уул сумын Хуягт багийн малчин Бат-Очирын Отгонбат, Нөмрөг сумын Дархан-Уул багийн малчин Жамбалдоржийн Өвгөнбадарч, Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин Сангаагийн Долгорсүрэн, Завханмандал сумын Олонбулаг багийн малчин Долгорын Баасанхүү;
- Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Онгорхойн Баянцэрэн, Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Бадамын Ноённуруу;
- Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бүрэгтий багийн малчин Чулуунбаатарын Батмөнх, Нарийнтээл сумын Шарга багийн малчин Дашзэвгийн Отгонтогтоол, Хайрхандулаан сумын Дэрсэн хонхор багийн малчин Гомбосүрэнгийн Пүрэвтогтох, Хархорин сумын Орхон багийн малчин Осорын Баянмөнх, Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо багийн малчин Бүдрагчаагийн Төмөрбаатар, Төгрөг сумын Баян багийн малчин Доржийн Лхагвасүрэн, Бүрд сумын Ар жаргалант багийн малчин Чимэддоржийн Илчгэрэл, Тарагт сумын Ихбулаг багийн малчин Зундуйдамбын Нэргүй, Баян-Өндөр сумын Өвөрзүлэгт багийн малчин Хорлоогийн Бат-Эрдэнэ, Сант сумын Цариг багийн малчин Төмөр-Уяагийн Мягмарчулуун;
- Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн малчин Адъяагийн Шинэ -Оргил, Манлай сумын Өехий багийн малчин Дондовын Чойсүрэн, Ноён сумын Сайран багийн малчин Шархүүгийн Ганбат, Ханбогд сумын Баян багийн малчин Хургаагийн Энхбат, Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин Цэвэгмэдийн Бархас;
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин Дашдоржийн Эрдэнэбат, Уулбаян сумын 3 дугаар багийн малчин Санжаажавын Чулуундорж, Түвшинширээ сумын 4 дүгээр багийн малчин Ёндонгийн Цэрэндорж, Мөнххаан сумын 3 дугаар багийн малчин Лувсан-Ёндонгийн Гомбодорж, Онгон сумын 3 дугаар багийн малчин Чимэддашийн Содбилэг, Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Мажигмаагийн Нямжав;
- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн малчин Баттөмөрийн Ядамжав, Түшиг сумын Ар нуга багийн малчин Гонжавын Баярсайхан, Хушаат сумын Даагат багийн малчин Цэвээний Ганзориг;
- Төв аймгийн Баянцагаан сумын Баян айраг багийн малчин Даваагийн Баттулга, Дэлгэрхаан сумын Давст багийн малчин Гаваагийн Отгонбаатар, Эрдэнэсант сумын 2 дугаар багийн малчин Дамбын Батзоригт, Баяндэлгэр сумын Галуут багийн малчин Бадамын Энхбат, Алтанбулаг сумын Алтан-Овоо багийн малчин Динамын Баярсайхан, Баян-Өнжүүл сумын Бараат багийн малчин Маажавын Батцэрэн, Баян сумын Өгөөмөр багийн малчин Гэндэнтүдэвийн Отгонбаяр, Бүрэн сумын Өнжүүл багийн малчин Цэрэндоржийн Баасанжав;
- Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн малчин Түмэн-Өлзийгийн Бадамсүрэн, Тэс сумын Булгийн өндөр багийн малчин Дашзэгвэгийн Тэгшжаргал, Өмнөговь сумын Орлого багийн малчин Сэтэнжавын Тэрбиш, Цагаанхайрхан сумын Хунт багийн малчин Цэендоржийн Рэнцэндүгэр, Малчин сумын Баянмандал багийн малчин Цэвээний Дарьганга, Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин Галбадрахын Өсөхбаяр;
- Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн малчин Нямаагийн Батсайхан, Буянт сумын Цагаан бургас багийн малчин Далхаагийн Бямбадорж, Чандмань сумын Сүлжээ багийн малчин Дарамын Баатархүү, Зэрэг сумын Бургасан багийн малчин Дүгэржавын Амарзаяа, Булган сумын Байтаг багийн малчин Сүхтэйгийн Батсуурь, Дуут сумын Хөхбэлчир багийн малчин Зодовын Баатархүү;
- Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат багийн малчин Чулуунбатын Тодгэрэл, Түнэл сумын Бийж багийн малчин Доржийн Далайцэрэн, Арбулаг сумын Урт булаг багийн малчин Амарбатын Ганзориг, Цэцэрлэг сумын Согоот багийн малчин Дарамрагчаагийн Бэхбат, Галт сумын Зүрх багийн малчин Дагийсүрэнгийн Бат-Очир, Бүрэнтогтох сумын Их-Уул багийн малчин Санжмятавын Баасанцэрэн, Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн малчин Бадамдоржийн Жамбалдорж, Мөрөн сумын Элст багийн малчин Чимэддоржийн Мөнхбат, Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн малчин Лхагваагийн Шаравжамц, Тариалан сумын Тавантолгой багийн малчин Жадамбын Ширчинжав, Жаргалант сумын Цагаанбургас багийн малчин Гомбосүрэнгийн Батжаргал;
- Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн малчин Яндагийн Цэрэндорж, Жаргалтхаан сумын Баянцогт багийн малчин Сосорын Эрдэнэдагва, Батноров сумын Баян булаг багийн малчин Буянгийн Ганбат, Дархан сумын Хараат багийн малчин Шаравжамцын Амгаланбаатар, Өмнөдэлгэр сумын Гурванбаян тосгоны малчин Сүхжамцын Мөнхбаяр, Баянмөнх сумын Баянбулаг багийн малчин Аръяабазарын Баярмагнай;
- Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны малчин Бямбаагийн Жаргалсайхан, Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хорооны малчин Цэвэлмаагийн Доржцэдэн;
- Тэмээ голлон үржүүлж байгаа Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн малчин Бумцэндийн Баянжаргал, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багийн малчин Цэндмаа овогтой Бямбатогтох.
”Улсын хошой аварга малчин”-аар:
- Дорнод аймгийн Сэргэлэн сумын Очирхүрээ багийн малчин Сөрхөмийн Нямсүрэн;
- Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Морьт багийн малчин Сүрэндаваагийн Баянмөнх;
- Өвөрхангай аймгийн Богд сумын Гүн-Ус багийн малчин Агвааны Лундаажанцан;
- Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн малчин Бямбаагийн Галхүү;
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Төмөрийн Гансүх;
- Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Цээсүрэнгийн Цэндээ;
- Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Чүлтэмийн Даваацэрэн;
- Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Отгондаваагийн Баттөмөр.
”Улсын аварга саальчин”-аар:
- Орхон аймгийн Жаргалант сумын Дархан-Уул багийн саальчин Довтлойн Цэрэндулам;
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн саальчин Цолмонгийн Нэргүй; Мандал-Овоо сумын Мандал багийн саальчин Цэдэвдоржийн Оюунсүрэн;
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн саальчин Санзайгийн Нина;
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн саальчин Мижигийн Минжиймаа, Чулуут сумын Хайрхан багийн саальчин Мягмарын Энхтүвшин;
- Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн саальчин Чоймболын Отгончимэг;
- Хөвсгөл аймгийн Цагаан -Үүр сумын Үүр багийн саальчин Галсанжамцын Мөнхдэлгэр;
- Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн саальчин Пүрэвийн Наранцэцэг;
- Хэнтий аймгийн Дадал сумын Онон багийн саальчин Цэрэндашийн Баярмаа.
“Улсын аварга фермер”-ээр:
- Булган аймгийн Хангал сумын Урт багийн фермер Батбаярын Батмөнх;
- Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Дархан халдун” ХХК, Хонгор сумын 1 дүгээр багийн фермер Баянбулагийн Гансүх;
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Буган халиун сүрлэг” ХХК;
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн фермер Жамъянсүрэнгийн Ганзориг;
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн фермер Монхоодойн Батболд, Цагааннуур сумын Тийрэг багийн фермер Норовын Бат-Эрдэнэ, Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн фермер Луузангийн Нямжав;
- Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн “Хос бэрс агро ферм” ХХК;
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн фермер Дэчинсүрэнгийн Дамдинсүрэн.
”Улсын аварга тариаланч хамт олон”-оор:
- Булган аймгийн Сэлэнгэ сумын “Интосэ” ХХК;
- Дорнод аймгийн Хэрлэн сумын “Сэмбо” ББН;
- Төв аймгийн Архуст сумын “Лидер” ХХК, Угтаалцайдам сумын “Жаврай-Үр” ХХК;
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Баясгалант бат очир” ХХК;
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Эйл Би Эйч Агро” ХХК, Ерөө сумын “Сэлэнгэ буудай” ХХК, Хушаат сумын “Өгөөж Мандал Уул” ХХК, “Ар сэвд могойт” ХХК, Түшиг сумын “Бооцын тариа” ХХК, Цагааннуур сумын “Ургацын Хишиг” ХХК;
- Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан-Од” ХХК.
”Улсын аварга тариаланч”-аар:
- Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэн Асхарын Бейбитхан;
- Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэттолгой” ХК-ийн механикжуулагч Мөнх-Очирын Бадарч, Хутаг-Өндөр сумын “Өлгий Сондуул” ХХК-ийн механикжуулагч Дашдэмбэрэлийн Батсайхан, Булган сумын иргэн Моломын Чинбат;
- Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Бадарчийн Пүрэвцогт, Баадайн Баярсайхан;
- Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Батчулууны Жавхлан;
- Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Чулуут баялаг” ХХК-ийн механикжуулагч Баньдын Чинзориг, Шаамар сумын иргэн Базаррагчаагийн Ариунболд;
- Төв аймгийн Баянхангай сумын иргэн Цэндийн Цэрэндүгээ, Угтаалцайдам сумын “Фамили Фүүдс трейд” ХХК-ийн механикжуулагч Сэвжидхорлоогийн Баттөр, Борнуур сумын иргэн Хандсүрэнгийн Оюунцэцэг;
- Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Гэнчингийн Бямбасүрэн, Улаангом сумын иргэн Балжиннямын Шаравнямбуу, Гэлэгийн Оюунгэрэл;
- Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэн Шаравжамцын Нямсүрэн, Ховд сумын иргэн Салхынбайн Төлеген, Буянт сумын иргэн Захааны Алданиш;
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Алтан хажир” ХХК-ийн механикжуулагч Бямбахишигийн Лхагва-Очир, Мөрөн сумын иргэн Гомбо-Очирийн Адъяасүрэн, Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Амарсайханы Пүрэвдорж.


Хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна
ЦЕГ: 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо
Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүсэж, би өөрөө ил гарсан
Цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 23-нд хаагдана

СЗХ: Хэрэглээний болон цахим аппликэйшнээр олгодог зээлийн давхардлыг бууруулна
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсчээ
“Юань зарна” гэх зарын дагуу 58 сая төгрөгөө залилуулжээ
Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх хүнд даацын автомашины зориулалттай зам, гүүрийг ₮64 тэрбумаар барина
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Х.Булгантуяад хилийн хориг тавьж, Б.Баасандоржийг яллагдагчаар татжээ
Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг
Т.Доржханд: Ояа, Мояа, Женкочид оо, та нар өөрсдөө л эхлээд, дараа нь уйлдаг шүү
ЗГ:Байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоох, сунгахдаа иргэнийг биечлэн ирүүлэхгүйгээр нотлох баримт бичигт үндэслэн шийдвэрлэнэ
П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа
Б.Чойжилсүрэн сайдад эрчим хүчний салбарт үүсээд буй доголдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэх үүрэг өгчээ
АТГ: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг саатуулсан
Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй
Д.Энхтуяа: Эрчим хүчний хямрал гэнэт үүссэн асуудал биш, эрх баригчдын олон жилийн арчаагүй байдлын үр дагавар
Батарей хуримтлуурыг шөнийн цагаар цэнэглэж байгаа тул шөнө цахилгаан хязгаарлаж байгаа гэв
Багш нарын цалинг 50 хувиар биш 50 мянган төгрөгөөр нэмсэн үү?!
Шинэ цэвэрлэх байгууламжийн туршилт энэ оны дөрөвдүгээр улирлыг хүртэл үргэлжилнэ
Тог тасарч байгаад Б.Чойжилсүрэнгээс гадна Д.Баясгалан буруутай юу?
COP17: АМЬД ТООС...
Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?
Цахим орчин ашиглан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хаягаар хүргэхийг хориглоно
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил
Нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
“Цавчаа ногоон автобус”-ны өртөгт тооцон авах ёстой “Тэнүүн огоо” компанийн гурван авто баазыг нийслэлийн өмчид шилжүүлэн авах боломжгүй болсон гэв үү?
М.Болормаа: Махаа түүхийгээр нь биш хагас боловсруулж гаргах хэрэгтэй
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ
Автобусны буудал дээр байршуулсан дулаан зогсоол дотор матрас дэвсэн хонодог байсан үйлдлийг зогсоожээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.