
“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлж байсан гурван гишүүнийг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд өгчээ. Оронд нь сонгон шалгаруулалтаар өөр хүмүүсийг томилох гэнэ. Тус компанийн ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь Монголыг төлөөлдөг.
Тэд Оюу толгойн хэлэлцээрт оролцсон. Төслийн талаар маш сайн мэдээлэл, мэдлэгтэй. Хамгийн гол нь тэдний зарим нь татварын актаас эхтэйгээр Лондон дахь Олон улсын арбитрын шүүхэд хариуцагчаар татагдаад байгаа Засгийн газрыг төлөөлөн ажиллаж байсан юм. Тодруулбал, Татварын ерөнхий газраас 2018 онд “Оюу толгой” ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Тэгээд 155 сая ам.долларын зөрчил илрүүлж, акт тавьсан. “Оюу толгой” ХХК дээрх дүнгээс 4.8 сая ам.долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн. Харин “...Үлдсэн 150 сая ам.долларыг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ мэдэгдсэн. Хоёр тал 2018 оноос хойш хоёр жил орчим хугацаанд татварын дээрх зөрчлийг шийдвэрлэхээр хэд хэдэн удаа уулзаж яриа хэлэлцээ хийсэн. Гэвч ойлголцолд хүрч чадаагүй юм. Тиймээс “Оюу толгой” ХХК-иас 2020 онд Лондон дахь Олон улсын арбитрын шүүхэд хандсан. Тэр дагуу тус арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан татварын асуудлаар маргаан үүссэн. Энэ хооронд хоёр тал шүүхээс өмнө тохиролцохыг хичээж удуу дараа уулзалтуудыг хийсэн. Гэхдээ тус компани Татварын ерөнхий газраас ногдуулсан торгууль, нөхөн татварын алданги болох нэг их наяд 26 тэрбум төгрөгийг 2021 онд Монгол Улсад шилжүүлсэн. Уг мөнгийг Засгийн газрын шийдвэрээр цар тахлын үед иргэн бүрт 300 мянган төгрөг болгож тараачихсан. 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд УИХ-аас “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татваруудыг, татварын зохицуулалтуудыг эргэн харах, засаж залруулах томоохон ажил Засгийн газар, УИХ-ын өмнө гарч ирсэн. Түүнчлэн өнгөрсөн хавар Засгийн газраас сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Түүндээ “…Засгийн газар “Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлийг няцааж байна. Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээг байгуулахдаа Монголын улстөрчдийг авлигадсан. Хоёрдугаарт, Оюу толгой төслийг буруу удирдсан” гэсэн агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Дэлгэрүүлбэл, “...“Оюу толгой” ХХК, түүний хувьцаа эзэмшигчид болох “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” болон “Туркойз Хилл Ресурсес Лимитед” компаниуд нь авлигын гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээн дэх авлигын эсрэг заалтыг зөрчсөн. Үүнээс болж Монгол Улсын Засгийн газар хохирол амссан. Төслийн гэрээнүүдтэй холбоотойгоор тухайн үеийн Засгийн газрын албан тушаалтнуудыг энэ үйлдэлдээ татан оролцуулсан” гээд тэдгээр албан тушаалтны жагсаалтад Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал асан Да.Ганболд, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, ТЕГ-ын Газрын дарга асан Б.Бадрал нарыг бичжээ. Түүнээс болоод татварын асуудлаар үүссэн маргааныг шийдэх хугацаа нь хойшлогдсон байдаг. Одоо тун удахгүй эцэслэн шийдэгдэхээр болоод байна. Гэвч, сүүлийн үед “...Лондон дахь Олон улсын арбитрын шүүх дээр манай Засгийн газар унах нь бараг тодорхой болчихсон байна” гэх яриа чих дэлсэх болсон. Татварын актаас эхтэй арбитрын шүүхийн маргаанд овоо нүүдэл хийж оролцож байсан багийнхан ажлынхаа үр дүнг үзэж чадсангүй ажлаасаа халагдлаа. Үүнээс гадна, Засгийн газар Лондон дахь Олон улсын арбитрын шүүх дээрх маргаанд авч байсан зөвлөх үйлчилгээгээ цуцалсан байна. Учир нь, Засгийн газар Арбитрын шүүхийн журмын дагуу энэхүү арбитрын маргаанд хариуцагчаар оролцохдоо гаднын хуулийн, менежментийн 3-4 компаниас зөвлөх үйлчилгээ авч байжээ. Гэвч, уг үйлчилгээгээ цуцалжээ. Энэ нь Засгийн газрын сөрөг нэхэмжлэл цаашид үр дүнгээ үзтэл явахаа болино. Сөрөг нэхэмжлэлээ татахтай адил юм. Харин, Лондон дахь Олон улсын арбитрын шүүхээс сөрөг нэхэмжлэлээ татах нь манай улс “Рио Тинто”-д бууж өгч байгаатай “өнгө ижил” болох юм. Тиймээс “...Манай хэд “Рио Тинто” компанитай далдуур тохирсон уу” гэсэн хардлага нийгэмд бий болоод байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 19 (7761)



Б.Энхбаяр: Хуучин Засгийн газар 468 мянган фунт стерлингээр төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулахаар “Нууц эвлэрлийн гэрээ” байгуулсан
Өглөө үйлчилгээнд гарах гэж байсан автобусны жолоочийг ариун цэврийн өрөө орох хооронд тээврийн хэрэгсэл нь алдагдсан
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлэв
"Насны хишиг" тэтгэмжид 1961 онд төрсөн ахмадууд шинээр хамрагдана
АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!
Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!
ТАНИЛЦ: ХАВРЫН САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ
СЗХ: Хэрэглээний болон цахим аппликэйшнээр олгодог зээлийн давхардлыг бууруулна
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсчээ
“Юань зарна” гэх зарын дагуу 58 сая төгрөгөө залилуулжээ
Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх хүнд даацын автомашины зориулалттай зам, гүүрийг ₮64 тэрбумаар барина
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Х.Булгантуяад хилийн хориг тавьж, Б.Баасандоржийг яллагдагчаар татжээ
Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг
Т.Доржханд: Ояа, Мояа, Женкочид оо, та нар өөрсдөө л эхлээд, дараа нь уйлдаг шүү
ЗГ:Байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоох, сунгахдаа иргэнийг биечлэн ирүүлэхгүйгээр нотлох баримт бичигт үндэслэн шийдвэрлэнэ
П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа
Б.Чойжилсүрэн сайдад эрчим хүчний салбарт үүсээд буй доголдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэх үүрэг өгчээ
АТГ: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг саатуулсан
Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй
Д.Энхтуяа: Эрчим хүчний хямрал гэнэт үүссэн асуудал биш, эрх баригчдын олон жилийн арчаагүй байдлын үр дагавар
Батарей хуримтлуурыг шөнийн цагаар цэнэглэж байгаа тул шөнө цахилгаан хязгаарлаж байгаа гэв
Багш нарын цалинг 50 хувиар биш 50 мянган төгрөгөөр нэмсэн үү?!
Шинэ цэвэрлэх байгууламжийн туршилт энэ оны дөрөвдүгээр улирлыг хүртэл үргэлжилнэ
Тог тасарч байгаад Б.Чойжилсүрэнгээс гадна Д.Баясгалан буруутай юу?
COP17: АМЬД ТООС...
Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.