
Энэ хаврын улс төр элдэв “сэдэв”-ээр өрнөж магадгүйгээр дуншиж байна. Гэхдээ, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учраас улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөнтэй байх бололтой. Лав л, улс төрийн томоохон хоёр нам ротацийн сонгууль явуулж хаваржих шинжтэй. АН бол албан ёсны ротацийн сонгуультай. Тус намын Үндсэн дүрэм, дарга хоёр нь Улсын дээд шүүхээр баталгаажсан. Тэр дагуу дотооддоо ротацийн сонгууль явуулна. Тэдний хуанли ёсоор, гишүүнчлэлийнх нь аян ирэх сарын 1-нээс зарлагдана. Гуравдугаар сараас бүтцүүд дээрээ ротацийн сонгууль явуулж, дөрөвдүгээр сар гэхэд ҮБХ нь шинээр бүрэлдэж, ажилдаа орно. Мөн, энэ хүрээнд Улс төрийн зөвлөлөө шинээр сонгож бүрдүүлнэ. Улс төрийн зөвлөл нь АН-ын хамаг гол шийдвэрийг гаргадаг учир хэт нэг фракцыг жин даруулж бүрдүүлбэл, дараа дараагийн үл ойлголцлын суурь болно. Тэр утгаараа, АН-ынхан “...Улс төрийн зөвлөлийг шинээр сонгохдоо намаа бодно” гэдэг дээр нэгджээ. ҮБХ нь ч яахав, фракцууд нь квотоо аваад, дотроо хуваарилалт хийгээд сонгоод сонгоод явчихна. Тэгээд сурчихсан. Харин “...АН-ын генсек хэн болох вэ” гэдэг нэлээд яриа хөөрөөний эцэст шийдэгдэхээр байна. Саяхнаас генсект санаатай хүмүүсийнх нь нэр ил болж эхэллээ. 2025 оны сүүлчээс “...АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт генсек болох нь” гэдэг яриа гарсан. Тэр нь, сүүлийн өдрүүдэд идэвхижиж байна. Мөн, ҮБХ-ны гишүүн Б.Мөнхболор генсект өрсөлдөхөөр ил тодорхой хэлээд эхэлжээ. Түүнээс гадна, АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддоржийн нэр ч дуулдаж байгаа юм. Гэхдээ, АН-ынхан бодлогын түвшинд, дээхнүүрээ С.Баярцогтыгоо дэмжих магадлалтай байна. Б.Мөнхболор ч “...Мөчөөгөө өгөхгүй” хэмээн намынхаа фракцууд, бүтцүүдтэй уулзаж яваа аж. Явж явж АН-ын генсекийн төлөө үе хоорондын өрсөлдөөн болж мэдэхээр байна.
МАН бол жам ёсны “ротаци” хийнэ. Яагаад гэхээр МАН-ын даргаар Н.Учрал сонгогдсон. Тэр багаа бүрдүүлэх учиртай. МАН-ын удирдах зөвлөл, Бага хурал зэрэг бүтэц нь нэлээд шинэчлэгдсэн. Харин одоо аймгуудын намын хорооны дарга нар өөрчлөгдөхөөр болоод байна. Гэхдээ бүгдийг биш аж. Өөр “санаа бодол”-той улстөрчдийн нөлөөгөө тогтоосон зарим аймаг, дүүргийн МАН-ын хороодод хөдөлгөөн оруулах юм байна. Дүүргүүдээс гэхэд, МАН-ын удирдлагууд Налайх дүүргийн С.Амарсайханы, Багануур дүүргийг Ц.Сандаг-Очирын, Баянгол дүүргийг Ж.Ганбаатарын нөлөөнөөс салгах бололтой. Түүнээс гадна, нэр бүхий аймгууд ч уг жагсаалтад оржээ. Тэдний нэг нь Өвөрхангай аймаг бөгөөд тэнд “Эрдэнэс критикал минералс”-ийн захирал Д.Тогтохсүрэн нөлөөгөө тогтоочихсон гэдэг. Тэрээр 1991 онд Арвайхээр сумын ЗДТГ-т мэргэжилтнээр ажилласнаас эхлээд Өвөрхангай аймгийнхаа Засаг дарга, ИТХ-ын дарга, аймгийн МАН-ын хорооны дарга хүртэл дэвшсэн. Дараа нь, 2016 онд УИХ-д сонгогдож, 2018 оноос хойш УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар тогтвортой ажиллаж байсан нэгэн юм. МАН дахь 2017 оны их хагарлын дараа уг албан тушаалд очсон. Д.Тогтохсүрэн намынхаа өнөөг хүртэлх “эв нэгдэл”-д онцгой үүрэгтэй гэдэг юм билээ. Тиймээс ч, тэрээр 2024 оны сонгуульд өрсөлдөөд ялагдсан ч, сонгуулийн дараа МАН-ынхнаас хамгийн түрүүнд төрийн компанийн захирлаар томилогдсон биз. Гэхдээ, түүнийг хэд хоногийн өмнө АТГ-аас саатуулчихсан. Харин түүнийг “…МАН дахь уг жам ёсны ротацид өртөв үү” гэдэг яриа улс төрийн хүрээнд гарсан байна. Эндээс үзвэл, энэ хаврын улс төр улс төрийн намуудын дотоод асуудалтай холбоотой өрнөх ч гадагшаа цацаа цалгиа ихтэй байх бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 20 (7762)


АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?
АН-ын залуус “ах нар”-тайгаа өрсөлдөхөөр бэлдээд эхэлжээ
Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солих уу

Б.Энхбаяр: Хуучин Засгийн газар 468 мянган фунт стерлингээр төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулахаар “Нууц эвлэрлийн гэрээ” байгуулсан
Өглөө үйлчилгээнд гарах гэж байсан автобусны жолоочийг ариун цэврийн өрөө орох хооронд тээврийн хэрэгсэл нь алдагдсан
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлэв
"Насны хишиг" тэтгэмжид 1961 онд төрсөн ахмадууд шинээр хамрагдана
АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!
Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!
ТАНИЛЦ: ХАВРЫН САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ
СЗХ: Хэрэглээний болон цахим аппликэйшнээр олгодог зээлийн давхардлыг бууруулна
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсчээ
“Юань зарна” гэх зарын дагуу 58 сая төгрөгөө залилуулжээ
Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх хүнд даацын автомашины зориулалттай зам, гүүрийг ₮64 тэрбумаар барина
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Х.Булгантуяад хилийн хориг тавьж, Б.Баасандоржийг яллагдагчаар татжээ
Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг
Т.Доржханд: Ояа, Мояа, Женкочид оо, та нар өөрсдөө л эхлээд, дараа нь уйлдаг шүү
ЗГ:Байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоох, сунгахдаа иргэнийг биечлэн ирүүлэхгүйгээр нотлох баримт бичигт үндэслэн шийдвэрлэнэ
П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа
Б.Чойжилсүрэн сайдад эрчим хүчний салбарт үүсээд буй доголдлыг 100 хоногийн дотор шийдвэрлэх үүрэг өгчээ
АТГ: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг саатуулсан
Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй
Д.Энхтуяа: Эрчим хүчний хямрал гэнэт үүссэн асуудал биш, эрх баригчдын олон жилийн арчаагүй байдлын үр дагавар
Батарей хуримтлуурыг шөнийн цагаар цэнэглэж байгаа тул шөнө цахилгаан хязгаарлаж байгаа гэв
Багш нарын цалинг 50 хувиар биш 50 мянган төгрөгөөр нэмсэн үү?!
Шинэ цэвэрлэх байгууламжийн туршилт энэ оны дөрөвдүгээр улирлыг хүртэл үргэлжилнэ
Тог тасарч байгаад Б.Чойжилсүрэнгээс гадна Д.Баясгалан буруутай юу?
COP17: АМЬД ТООС...
Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.