"Насны хишиг" тэтгэмжид 1961 онд төрсөн ахмадууд шинээр хамрагдана

1 цаг 48 минутын өмнө

"Насны хишиг" тэтгэмжид 1961 онд төрсөн ахмадууд шинээр хамрагдана

​​​​​​​

Улсын хэмжээнд "Насны хишиг" мөнгөн тусламжийг ахмадуудад улсын баяр наадам болон сар шинийн баярын өмнө жилд хоёр удаа олгодог. Тэгвэл энэ онд 65 нас хүрч буй, "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах ахмадуудын хүсэлтийг хүлээн авч байна

Ахмад настнуудад наснаас нь хамааран 65–69 настайд 50,000 төгрөг, 70–79 настайд 80,000 төгрөг, 80–89 настайд 150,000 төгрөг, 90 ба түүнээс дээш настайд 250,000 төгрөгийн насны хишиг олгодог журамтай. 2025 оны байдлаар Монгол Улсад 65-аас дээш насны 190 гаруй мянган ахмад настан байгаа гэх судалгаа бий. “Насны хишиг” тэтгэмжийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлсэн бөгөөд тус тэтгэмжид анх удаа хамрагдах гэж байгаа болон өмнө нь хамрагдаж байгаагүй иргэд E-Mongolia системээр дамжуулан хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.

“Насны хишиг” үйлчилгээний хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

  • Та өөрийн бүртгэлээрээ E-Mongolia систем рүү нэвтэрнэ.
  • Үйлчилгээ хайх хэсэгт “Насны хишиг” үйлчилгээг сонгоно.
  • Үйлчилгээ авах товч дээр дарснаар бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт гарч ирнэ. /Цахимаар хүсэлтээ илгээснээр эдгээр материалыг биетээр бүрдүүлэх шаардлагагүй/
  • Үргэлжлүүлэх хэсэгт дарж, дансны мэдээлэл хэсэгт өөрийн ашигладаг арилжааны банкаа сонгон, өөрийн нэр дээрх дансны дугаараа оруулан бүртгүүлнэ.
  • Баталгаажуулах хэсэгт “Тийм” гэсэн сонголтыг хийснээр хүсэлт амжилттай илгээгдэж таны данс баталгаажна.
  • Тус үйлчилгээнд 65 болон түүнээс дээш насны бүх ахмадууд хамрагдах боломжтой. Харин өмнө нь “Насны хишиг” авч байсан ахмадуудын мэдээлэл автоматаар сунгагддаг тул дахин шинээр хүсэлт илгээх шаардлагагүй.

Биечлэн очих тохиолдолд өөрийн оршин суугаа харьяа дүүрэг, сумын халамжийн мэргэжилтэнд иргэний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлнэ.

Өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлтээ илэрхийлснээр тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ахмад настны иргэний үнэмлэх бусад баримт бичгийг хавсарган “Насны хишиг” авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм. “Насны хишиг”-ийн мөнгийг ирэх хоёрдугаар сард олгох ажээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.