Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлэв

1 цаг 31 минутын өмнө

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд Авлигатай тэмцэх газрынхан прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэгжлэг хийсэн байдаг. Түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл түүнийт Прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих санал шүүхэд хүргүүлсэн бөгөөд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өчигдөр 16:00 цагт хүсэлтийг авч хэлэлцэж, Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлэсэн байна.

Энэ хугацаанд мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилнэ гэдгийг албаныхан мэдээллээ.

Хуулийн заалт:

Эрүүгийн хуулийн 22.1

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албад ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 22.10

1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.