Өглөө үйлчилгээнд гарах гэж байсан автобусны жолоочийг ариун цэврийн өрөө орох хооронд тээврийн хэрэгсэл нь алдагдсан

2 цаг 15 минутын өмнө

Өглөө үйлчилгээнд гарах гэж байсан автобусны жолоочийг ариун цэврийн өрөө орох хооронд тээврийн хэрэгсэл нь алдагдсан

Жолооч нь ариун цэврийн өрөө орох хооронд автобус нь алдагдсан хэрэг өнөөдөр өглөө гарчээ.

Энэ тухай Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газрын тээвэр зохицуулагч А.Энхжаргал "Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-ны өглөө "Сайхан ирээдүй" компанийн Ч:27 Өвөр Согоот-Вокзал чиглэлд үйлчилгээнд гарах гэж байсан нийтийн тээврийн автобусны жолооч ариун цэврийн өрөө орох хооронд тээврийн хэрэгсэл нь алдагдсан.

Тухайн автобус 07:01 цагт Вокзалаас эх авч Өвөр Согоот чиглэлд явах гэж байсан юм.

Тээврийн хэрэгслийг авч явсан этгээд унтраасан учраас камераар харах боломжгүй болсон тул Авто тээврийн хяналтын улсын байцаагч, Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв, Тээврийн Цагдаагийн Албанд энэ тухай мэдээллийг дамжуулсан. Ингээд Авто тээврийн хяналтын улсын байцаагч Ж.Бум-Эрдэнэ тухайн тээврийн хэрэгслийг Моносын уулзвар өнгөрөөд зогсож байхад нь илрүүлж, хоёр цаг орчмын дотор оллоо" гэж мэдээллээ.

Автобусан дотор согтуу нэг иргэн байгааг Тээврийн Цагдаагийн Газарт хүлээлгэж өгч байна гэв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.