Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул

2 цаг 19 минутын өмнө

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг бүртгэгдсэнийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ. 

Тодруулбал залилагч этгээд иргэдийн банкны дансыг хууль бусаар ашиглан бусдад мөнгө дамжуулах, гаргуулан авах, цахим хэтэвчинд шилжүүлэх зэргээр гэмт хэрэг үйлддэг.

Хэрэв та дансаа хууль бусаар ашиглуулсан бол хуулийн хариуцлага хүлээх тул дансны мэдээлэл, интернэт банкны нууц үг, нэвтрэх нэрээ хэнд ч өгөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.