
Зуны дэлгэр сайхан цагаар эх оронд минь урьд өмнө болж байгаагүй олон улсын том хурал болно. Энэ бол Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 юм.
Эх болсон байгаль орчноо нөхөн сэргээх том боломж болсон уг хурлын үеэр зохион байгуулагч орны хувьд хөрөнгө оруулалт, санхүүжилт татах бүрэн боломжтой.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Монгол Улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж, төлөвлөж байна” гэж мэдэгдсэн.
Хурлын үеэр урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацаанд хэрэгжих чанартай төслүүдийг эхлүүлэх зорилго тавьжээ.
Ер нь COP зохион байгуулсан улсууд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт татаж ирсэн байдаг. Энэтхэг улс 26 сая га газрыг нөхөн сэргээх төсөл эхлүүлж, 1.5 тэрбум ам.доллар, Котд’Ивуар улс Африк тивийг ногооруулах замаар цөлжилттэй тэмцэх бүсийн санаачилгыг “Африкийн Ногоон бүс” нэртэйгээр хэрэгжүүлж 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан.
СOP16-ын үеэр 2024 онд Саудын Арабын хаант улс олон улсын хэмжээнд “Ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх түншлэл”-ийг хэрэгжүүлэхээр санаачлан 12.15 тэрбум ам.долларын амлалтыг баталгаажуулжээ.
Манай улсын хувьд 197 орны 10 мянга шахам хүн оролцоно гэж тооцож буй COP17-ын үеэр “Газар-Ус-Мод" сэдвийн хүрээнд тодорхой санаачилгуудыг танилцуулна.
Хуралд оролцохоор ирэх хүмүүс зардлаа өөрсдөө даана. Аялал жуулчлалын хүрээнд орж ирдэг бүх орлогууд буюу идэх хоол, уух ундаа, худалдан авалт бүр бидэнд ашигтай.
COP17-д төрийн өндөр дээд түвшний удирдагчид, байгаль орчны салбарынхан, иргэний нийгмийн байгууллагынхан, хувийн хэвшлийнхэн гээд төрөл бүрийн хүмүүс оролцоно. Ирсэн гадаадын зочин бүр тухайн салбарынхантайгаа яриа өрнүүлж, хамтран ажиллах хэтийн төлөвөө “зурах” нь мэдээж. Төрийн хүрээнд л ярилцаад өнгөрөх биш, хувийн хэвшлийнхэн маань энэ хүрээнд хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой гэсэн үг. Мэдээж гадаад улс руу яваад хөрөнгө оруулагч хайж байснаас эх оронд минь тухайн чиглэлд хамтран ажиллах зорилгоор ирсэн хүнтэй ирээдүйд хэрхэх тухай нийтээр хэлэлцэх ийм том арга хэмжээний үеэр санал солилцож, түнш олох нь ховор тохиолдох таатай нөхцөл юм.
Мөн гадаад харилцаа, аялал жуулчлал, эрчим хүч гээд олон чиглэлд хамтын ажиллагааны боломжууд нээгдэнэ.
Агаарын бохирдлоо хэрхэх вэ гэдэг бол бидний хамгийн том асуудал. Гэтэл бид тэр “бохирдлоо зарах” ч боломж байна.
Ногоон эдийн засаг гэдэг нь байгаль орчноо нөхөн сэргээж, сайжруулах бүрд авч болох санхүүжилт юм аа гэж энгийнээр ойлгож болно. Дэлхий дахины асуудал болоод байгаа хүлэмжийн хийгээ бууруулсан хэмжээгээрээ хөгжсөн орнуудаас санхүүжилт авах боломж байна. Өнгөрсөн онд Бразилд болсон COP30-ын үеэр хүлэмжийн хийг бууруулах зорилгоор чулуужсан түлшнээс татгалзах замын зураглалыг гаргах талаар нэлээд “ширүүхэн” ярилцсан. Манай улсын хувьд ч байгаль орчинд ээлтэй олон санал санаачилгууд хэрэгжээд явж байгаа. Тэр хэрээрээ санхүүжилт татангаа байгаль орчноо хамгаалах, хорт утаанаас салах гээд олон талын ач холбогдолтой.
Саяхан даа, УИХ-ын дарга Н.Учрал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт “Эрдэнэнар” нарны цахилгаан станцад ажилласан. Монголд анх удаа дотоодын хөрөнгө оруулалтаар үндэсний инженерүүд бие даан хэрэгжүүлсэн онцлогтой тус нарны цахилгаан станцын төслийн хүрээнд “Солар Повер Монголиа” ХХК Монгол Улс, Япон Улсын Засгийн газрын хамтарсан кредит олгох Joint Credit Mechanism (JCM) хөтөлбөрт хамрагдаж, хүлэмжийн хийг бууруулсны урамшуулал хүртсэн гэж захирал Г.Жавхлантуг нь хэлсэн юм.
Манай компаниуд хүлэмжийн хийг бууруулсны урамшууллыг хүртээд эхэлсний нэг жишээ энэ. Цаашдаа ч олон компаниуд энэ мэтээр хөрөнгө татах боломжтой. Тэр хэрээрээ байгаль орчинд ч ээлтэй байх нь ойлгомжтой.
Олон улсын донор байгууллага, хөгжлийн банкныхан, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл COP17-г зохион байгуулснаар бүрдэнэ гэж үзэж байгаа.
Манайхан энэ томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулахыг хичээж, гадаадын бүх түвшнийхэнд нөхцөл байдлаа танилцуулж, чармайн ажиллаж байна. Зуны дэлгэр сайхан цагт 12 өдрийн турш маш олон хэлэлцүүлэг өрнүүлэх COP17-ын үеэр уур амьсгалын болон газрын доройтлын эсрэг тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж чадвал хурлын дараа нөхөн сэргээлт, усны нөөцийн төсөл, урт хугацааны санхүүжилтүүд татах бүрэн боломжтой юм. Зөвхөн санхүүжилтээр тогтохгүй Монгол Улсаа таниулах, үр хойчдоо үлдээх эх нутаг, байгаль дэлхийгээ нөхөн сэргээх ховорхон боломж билээ.
Зохион байгуулагч орны хувьд COP17-оос хэр зэрэг үр өгөөж хүртэх нь монголчууд бидний эв нэгдэл, ажлын уялдаа, зохион байгуулалт, хүр бүрийн хүчин зүтгэлээс шалтгаална.
Эх сурвалж: Hemnel.mn


Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Гаалийн бүрдүүлэлт хийдэг гурван ажилтныг хахууль авсан хэрэгт яллагдагчаар татсан гэв
Дизель түлшний үнэ 6400 төгрөгт хүрэх үү?!

ҮНЭ ХАНШ: Хөвсгөл, Архангай аймагт нэг килограмм ноолуур 208-212 мянган төгрөгийн үнэтэй байна
16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал баасан гарагт болно
Сурагчид үл ойлголцсноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон
Согтуугаар жолоо бариад машинтайгаа жалга руу унажээ
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Туулын хурдны замтай холбоотойгоор НИТХ-ын хурал хойшиллоо
Пүрэв гарагт 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно
З.Энхболдод зориулж зохиосон хуулийн үндэслэлгүй, улс төрийн захиалгат хэрэг...
Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна
Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана
Г.Азбаяр: Хүүхэд, залуусын дунд хар тамхи газар авсан юм байна гэдэг дүгнэлтэд 100 хувь хүрсэн
Б.Сувд-Эрдэнэ уртын харайлтын төрөлд 11 дүгээр байрт шалгарлаа
102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын шүүх хурал ирэх сарын 11-нд болно
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
Ослын улмаас 2 хүний амь насыг хохироосон шүүгдэгчээс нөхөн төлбөрт нийт 198 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ
ҮНЭ ХАНШ: Өнөөдрийн байдлаар ноолуур 190-210 мянган төгрөгийн үнэтэй байна
Б.Жавхлан, П.Ганзориг нар Байнгын хороодын даргаар сонгогдов
О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
Тавдугаар сарын 18-наас халуун усыг 10 хоног тасалж засварын ажлыг эхлүүлнэ гэв
Чуулган: Сэлбэ дэд төвийн нийт хөрөнгө оруулалтын зардал 2 их наяд 185 тэрбум төгрөг
Туулын зам хэрэггүй юм бол түгжрэл бууруулах аргаа зарлана уу, Ерөнхий сайд аа
Туулын зам хэрэггүй юм бол түгжрэл бууруулах аргаа зарлана уу, Ерөнхий сайд аа
Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй
Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.