
Хуульч, өмгөөлөгч О.Билгүүнтэй ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”- ийн Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Л.Алтан-Очир, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал болж өнгөрлөө. Зарим хүн шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Ер нь зодооны хэрэгт ямар ял шийтгэл оноодог юм бэ?
- Нэг хүн нэг хүнтэй зодолдох, бүлэглэж бусдыг зодох, бүлэг бүлэгтэй зодолдох гэдэг ойлголтууд хоорондоо өөр учраас Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл нь ч дагаж өөрчлөгддөг. Нэг хүн, нэг хүнтэйгээ харилцан зодолдоод, бие биедээ хохирол учруулсан тохиолдолд аль, аль нь ял авна. Хэн түрүүлж цохисон нь бурууддаг гэх буруу ойлголт манайхны дунд байдаг шүү дээ. Тиймээс ийм агуулга Эрүүгийн хуульд байхгүй гэдгийг хэлье. Нэгнийх нь зүй бус үйлдлээс болж нөгөө хүн түрүүлж цохисон бол ялыг жаахан хөнгөрүүлнэ. Харин бүрэн чөлөөлнө гэсэн зүйл байхгүй. Хоёрдугаарт, хоёр болон түүнээс дээш хүмүүс бүлэглэн нэг хүнийг зодож, хүндэвтэр хохирол учруулсан бол гэмт хэргийн зүйл анги нь хүндэрдэг. Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нарын шүүх хурлын кейсийг харахад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хүндэвтэр хохирол учруулсан гээд хоёр гэмт хэргээр ялласан байна. Нэгдүгээрт, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь угаасаа хорих ялгүй. Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах буюу цахим гав зүүх гэсэн гурван төрлийн ялтай. Хоёрдугаарт, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тохиолдолд торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлтэй. Мөн тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдгээрээ зүйл анги нь хүндрээд, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулдаг.
-Олон нийт яагаад гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулаагүй юм бэ гэх асуулттай байна. Та хуульч хүний өнцгөөс үүнд хариулт өгөхгүй юу?
-Эрүүгийн хуульд бүлэглэж хүний эрүүл мэндэд санаатайгаар хүндэвтэр хохирол учруулсан бол 2 сая 700 мянгаас 14 сая хүртэлх төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн санкцтай байдаг. Тэгвэл яагаад Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нарыг хорих ялаар шийтгээгүй юм бэ гэх асуулт үлдлээ шүү дээ. Энэ нь олон шалтгаантай. Зодоон хийх болсон сэдэл, хохирол барагдуулсан байдал, яг энэ төрлийн гэмт хэргийг шийдсэн өмнөх кейс, Эрүүгийн хуулийн гол агуулга, шүүгчийн дотоод итгэл үнэмшил гэх мэт зүйлийг харгалзан үзсэний үр дүнд хорих ялаар шийтгэх үндэслэл бүрдээгүй юм. Гэтэл зарим хүн дарга, сайд, УИХ-ын гишүүний хүүхэд хорих ял авдаггүй юм байна. 1.5 тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан учраас Монголын шүүх хорьсонгүй гэж шүүмжилж байгаа. Хамгийн гол нь энэ төрлийн гэмт хэргийг шийддэг хууль нь шууд хорих ял өгөхийг нэгдүгээрт тавьдаггүй. Мөн өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг шийдэж байсан нийтлэг жишиг, практикийг аваад үзсэн ч хорих ял өгөх боломжгүй. Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нарын нөхцөл байдалтай яг адилхан хэргүүд дээр ч торгох, зорчих эрхийг хязгаарлах ял оноодог байсан. Түүнээс биш Ц.Цэрэнпунцагийн хүүхэд учраас шүүх ийм шийдвэр гаргаагүй.
-Энэ төрлийн гэмт хэргийн кейс дээр угаасаа хорих ял өгдөггүй гэсэн үг үү?
-Тийм. 2015 онд батлагдаж, 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн манай Эрүүгийн хууль нь олон улсын гэрээ, конвенц, дэлхийн эрүүгийн загвар хууль, хүний эрхийн түгээмэл тунхаглал, иргэний болон улс төрийн тухай олон улсын фактад заасны дагуу хүнлэг энэрэнгүй байдлыг эрхэмлэдэг. Дээр нь хорих ялаас зайлсхийх зарчмыг нэн түрүүнд баримталсан хууль. Тиймээс одоо бидний дагаж мөрдөж буй Эрүүгийн хууль нь олон улсын баримт бичгийнхээ дагуу тухайн хэргийн нөхцөл байдлыг харж байгаад торгох уу, цахим гав зүүх үү, хорих ялаар шийтгэх үү гэдгээ шийддэг. Хөнгөнөөс нь хүнд рүү аваад үзвэл бүр онц ноцтой тохиолдолд хорих ялаар шийтгэдэг гэж ойлгох хэрэгтэй.
-Энэхүү зодооны хэрэг нь онц ноцтойдоо орохгүй юу. Зарим хүн үүнийг онц ноцтой гэж дүгнээд байгаа шүү дээ?
-Хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбод, сэтгэл санааны хувьд хүчтэй шаналган зовоосон бол шууд хорих ялаар шийтгэнэ. Тохуурхан доромжилно гэдэг нь эцэг эх, хамаатан садан гэх мэт нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхахыг хэлнэ шүү дээ. Хохирогчийг тэсэхийн аргагүй нөхцөл байдалд оруулсан бол онц ноцтой. Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан тохиолдолд хорих ялаар шийтгэж болж байгаа юм. Гэтэл залуучууд, шөнийн цэнгээний газар, аль аль нь согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Тэгээд эмэгтэй хүнээс болж зодолдсон кейс дээр хорих ялаар шийтгэх ямар ч боломжгүй. Шүүх хурлын үйл явцад хохирогчийн зүй бус үйлдэл байсан нь ч харагдсан. Би хуульч хүн учраас хөндлөнгийн байдлаар дүгнэлт хийж байна. Ийм хэргийн шийдэл дээр тухайн шүүгчийн дотоод итгэл үнэмшил удирдлага болно. Шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшил болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан бол бид үүнийг хүндэтгэх ёстой.
-Мөн хохирлыг барагдуулсан бол шүүгдэгчид өгөх шийтгэлд өөрчлөлт орох уу?
-Орно. Энэхүү хэргийн шүүх хурлыг харвал шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогчийн зүй бус үйлдэл ч байсан гэдгийг илэрхийлсэн. Миний найз охинтой харилцах гэж оролдсон. Гэхдээ миний буруу ч бий гэсэн. Маш өндөр эмчилгээний зардлыг нь холбогдогч талаас барагдуулсан гэх мэтээр аваад үзвэл ял шийтгэлийг хөнгөрүүлэх, багаар тооцох үндэслэл зохицуулалт нь бүрдсэн байгаа юм. Энэ бүгдээс харахад торгох төрлийн арга хэмжээ рүү ч дөхөх боломжтой байсан. Гэхдээ шүүхээс оноосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл ч үндэслэлтэй.
-Зодооны хэргийн сэдлийг шүүгч харгалзан үздэг үү?
-Үзнэ. Шүүгдэгч буюу Ц.Санжаачойпэлийн өгч буй мэдүүлгийг сонсохоор “Бааран дотор найз охиныг нь хоргоогоод байсан. Дараа нь гадаа хоргоосон” гэсэн шүү дээ. Хохирогч дээр очоод яагаад ингэж буйг нь асуухад турхирсан маягтай байсан гэсэн. Дээрээс нь “Намайг хоргоосон” гэх гэрчийн мэдүүлэг байна. Энэ нөхцөл байдлаас харахад гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан буюу хохирогчийг зодох болсон сэдэл нь өөрөө ямар нэгэн байдлаар урьдын өс хонзонгүй. Тэр хүнийг зодъё, хөнөөе гэсэн заналхийлэл буюу төлөвлөсөн зүйл ч байгаагүй. Тиймээс энэ нөхцөл байдлыг тохиолдлын шинжтэй, анх удаа гэж авч үздэг. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болсон үйл явдал учраас ялыг хөнгөрүүлэх арга хэмжээг угаасаа шүүх авах ёстой.
-Шүүх хуулийн дагуу хэргийг шүүсэн ч нийгмийн сүлжээний дарамт их байна шүү дээ. Анх энэ хэрэг гарах үед ч байсан. Энэ талаар яривал?
-Цэрэнпунцаг, Эрдэнэбат, Баатарсайхан нарын хүүхдүүд учраас заавал хорих ялаар шийтгүүлэх ёстой гэж харааж, зүхэж байна шүү дээ. Энэ нь цаанаа дарга, сайдын хүүхэд зодооны асуудалд хутгалдсан бол заавал түүний буруу байдаг гэсэн хохирогчийн сэтгэл зүйг харуулж байна. Монголчууд энгийн иргэний хэрэг дээр шударга байгаач гэж орилдог. Мэдээж, энэ нь тэгш байдлыг хүсэж байна гэсэн үг. Гэтэл сайдын, даргын хүүхэд шүүгдээд ирэхээр нөгөө тэгш байдлаа өөрсдөө үгүйсгэдэг. Магадгүй даргын хүүхэд хохирогч байсан бол яах вэ. Энгийн амьдралтай хүүхэд хэн нэгэн албан тушаалтны хүүхдийг зодсон бол яаж хандах байсан бэ. Даргын мөнгөтэй, эрх хүүхэд өөрөө л эхэлсэн биз гэж хэлнэ шүү дээ. Ядуу хүний хүүхдээс юу авах гэсэн юм. Зүгээр л торгоод өнгөрөх хэрэгтэй гэж ч хэлэх байх. Гэтэл яагаад энэ хэрэг дээр хуулийг зөрчиж, тэгш байдлыг алдагдуулан байж Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн гэх нэр бүхий хүмүүст хорих ял өгөх гээд байгаа юм. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Үүнд Ц.Цэрэнпунцаг, Эрэлийн Б.Эрдэнэбатын хүүхэд байна уу, Долоон буудлын Должингийн хүүхэд байх нь огт хамаагүй. Хүн бүр шударга тэгш байдлаар шүүлгэх эрхтэй. Яагаад даргын, эсвэл хувьдаа компанитай хүний хүүхэд өндөр ял авах ёстой юм. Харцын хүүхэд учраас бага ял авах ёстой гэсэн сэтгэл зүй суугаад байна шүү дээ. Ард түмнээрээ хохирогчийн сэтгэл зүйтэй болчихсон.
-Үүгээрээ шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдож байна уу?
-Иргэд сошиалаар шүүж болно. Тухайн хүний итгэл үнэмшил, үзэл бодлын асуудал. Харин үүнд шүүх эмзэглэх шаардлагагүй. Шүүхэд нөлөөлөх гэж буй хэлбэр хэмээн харж болно. Угаасаа шүүх сошиалыг таслан зогсоох боломжгүй учраас түүнд автаж хэргийг шийддэг шүүгч байхгүй. Ер нь хуульчид маш өндөр сэтгэл зүйтэй байх ёстой. Должингоос, Цэрэнпунцагаас, сошиалаас хараат байдлаар хэргийг шийдэж болохгүй шүү дээ. Шүүгч хүн олон нийтийн шүүмжлэлийг өөрийн дотоод сэтгэлдээ эмзэг байдлаар хүлээж авч яасан ч болохгүй. Тиймээс Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нарт холбогдох хэргийг шүүх шударга шийдсэн хэмээн харж байгаа. Хар массаас айж хуульд байхгүй ялыг оруулж ирж боломжгүй. Хар дээр цагаанаар юу гэж бичсэн байна. Түүгээр л шүүнэ. Хар массын сошиал дайралтаас айгаад хуульд байхгүй ял өгвөл шүүгч өөрөө ажилгүй болно. Хоёрдугаарт, Монголын шүүх онигоо болно биз дээ. Дээр нь манай иргэд мөнгөтэй хүнийг үзэн яддаг сэтгэл зүйгээр шүүх хурлыг явуулах гээд байна. Тиймээс нэр бүхий хэдэн хүнийг сошиалаар цаазлах гэж оролдлоо.
А.Даваадулам


Нөөцийн үхрийн махыг 18 мянга, хонины махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж эхэллээ
Улсын заан С.Сүхбат гаргасан үйлдэлдээ уучлалт гуйлаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 10 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ цээжнээс 236 кг-ыг өргөж түрүүлжээ

"БНСУ-ын иргэн осгож нас барсан байж болзошгүй" гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ
"НАР-АНИР" ХАМТЛАГ БНСУ-Д БОЛЖ БУЙ ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ ФИНАЛЫН ШАТАНД ШАЛГАРЧЭЭ
“Харбины гэрээг шалга” гэсэн Б.Батцэцэгийн кнопны цаана эдийн засаг сүйрэх эрсдэл байна
Үе үе Ерөнхийлөгчөөс илгээдэг Элсний 13 намдаа л гай болдог...
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Шинэ төв цэвэрлэх байгууламж энэ оны долдугаар сарын 1-нд ашиглалтад орно
БАЙР СУУРЬ: Махны үнийн өсөлтийн талаар хэн, хэн юу өгүүлэв
“Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал эрс багасна
ХУУЛЬ: Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэнэ
“Эрдэнэс критикал минералс” захирлаа “зайлуулдаг” матаасчинтай болсон уу?
Ерөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?
Улаанбаатар хот орчмоор, шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно
Ц.Идэрбат: Намрын тариа хураалтад 4500-5000 тонн дизель түлш хэрэгтэй үнийн өсөлтийг хүлээхгүйгээр хаврын тариалалтаа жигд, сайхан эхлүүлж, шатахууны нөөцийг бэлдэнэ
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар А.Ундраа сонгогджээ
Эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн нийгмийн халамжийн тэтгэврийг виз карт ашиглан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байжээ
Энэтхэгт парламент нь, Канадад сонгогчид нь хариуцлага тооцдог бол Монголд...
Өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ суманд 11:00-19:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлалт хийгдэнэ
“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр
БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийн талаар НАМЫН ДАРГА нар юуг өгүүлэв
Монгол Улс Ерөнхий сайдгүй 10 сар боллоо...
Шүүхээс Д.Амарбаясгаланд авсан хилийн хоригийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ
ЦЕГ: Солонгос иргэний цогцос Хүй долоо худгийн орчмоос олдсон нь үнэн
Дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаана гэв
Морьт харвааны морьдыг хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүллээ
"Морьтон Монгол" төсөл үйл ажиллагаагаа өргөжүүлж, шууд дамжуулалтын хоёр баг ажиллаж байна
Дөрвөн настай хүүхэд үхрээ хариулж яваад мориноосоо унаж амиа алджээ
Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
Э.Бат-Үүлийн О.Цогтгэрэлд өгсөн "зөвлөгөө"
Өнөөдрөөс сүлжээ дэлгүүрээр НӨӨЦИЙН МАХЫГ худалдаалж эхэлнэ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.