Ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

1 цаг 42 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Хоёрдугаар сарын 5-нд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2026 оны хоёрдугаар сарын 4-ний 20 цагаас 5-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр -36…-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -30…-35 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -20…-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -25…-30 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр -25…-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -19…-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33…-35 градус, бусад хэсгээр -28…-30 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -33…-35 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

 


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.