
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан О.Сийлэгмааг Ёс зүйн хорооны шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор Боловсролын зээлийн сангаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Илгээлт-2100 хөтөлбөрийн хүрээнд 2024 оны элсэлтийн шалгалтаар харьяалах сум, хороондоо хамгийн өндөр оноо авч, сонгон шалгаруултад тэнцэн дэлхийн 20 гаруй улсын их, дээд сургуулиудад 1055 оюутан суралцаж байна.
Харамсалтай нь Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан иргэн О.Сийлэгмаа нь энэхүү үйл ажиллагааны талаар илтэд худал мэдээллийг нийгмийн сүлжээнд түгээн, олон нийтийг буруу мэдээллээр хангаж байна. Иймд Боловсролын зээлийн сангаас холбогдох мэдээллийг баримттайгаар хүргүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын яам, Боловсролын зээлийн сангаас Илгээлт 2100 хөтөлбөрөөр 2024-2025 оны хичээлийн жилд суралцах оюутнуудыг 2024 оны 10 дугаар сард хүлээн авч, тэтгэлгийн мэдээллийг хүргүүлсэн. 2024 оны зургаадугаар сард зохион байгуулагдсан элсэлтийн шалгалтаар сум, хорооноос шалгарсан суралцагчдын хувьд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Журам шинэчлэн батлах тухай” 215 дугаар тогтоол батлах тухайн цаг үед дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах болзлоо хангасан байсан.
Энэхүү санхүүжилтийн баталгааны бичиг нь тухайн суралцагчдыг албан бичигт дурдагдсан их сургуульд суралцах хугацаанд холбогдох зардлыг даахыг баталгаажуулах зорилготой юм. Боловсролын сайд, Сангийн сайдын хамтарсан “Гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/571/212 тушаалын хоёрдугаар заалтад <<Монгол Улсын засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ын дагуу 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжид хамрагдах болзол хангасан суралцагчидтай энэхүү шинэчлэн баталсан загвараар гэрээ байгуулж, санхүүжилтийн тооцоо хийх ажлыг зохион байгуулж ажиллахыг Боловсролын зээлийн сангийн Ажлын алба /О.Сийлэгмаа/-д даалгасугай>> гэж тодорхой заасан байна.
Иймд 2024-2025 оны хичээлийн жилд болзол, нөхцөлөө ханган шалгаруулалтад тэнцсэн дээрх оюутан суралцагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулахгүй байх үүднээс өмнөх оны сонгон шалгаруулалтын явцад суралцагчдад урьдчилан танилцуулаагүй гэрээний нөхцөлийг тулгаж шийдвэрлэх нь эрх зүйн хувьд зөрчилтэй юм. Боловсролын сайд, Сангийн сайдын хамтарсан “Гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” А/571/212 тушаалын 2 дахь заалтыг үндэслэн холбогдох гэрээг суралцагчдын асран хамгаалагч, батлан даагчидтай өнөөдөр байгуулсан болно. Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас дээрх суралцагчдад цахим сүлжээгээр “өдөртөө багтаан гэрээ хийгдээгүй болон сурлагын дүнгийн шаардлага хангагдаагүй суралцагчдын санхүүжилтийг түр түдгэлзүүлэх болохыг дахин сануулж байна” гэх мэдээллийг эцэг эх асран хамгаалагчдад хүргэж, хясан боогдуулах замаар дарамталж, суралцагчдад сэтгэл санааны гүн хямралд оруулж байсан. Олон нийтийн сүлжээнд өөрийн эс үйлдэхүйг олон нийтэд эерэг болгон харагдуулж, улс төрийн хонжоо хайн төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд ил тод, нээлттэй хүргэж буй байгууллагыг буруутгаж байгааг хуулийн байгууллагад хандан, шалгуулахыг Боловсролын зээлийн сангийн зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Боловсролын зээлийн сан нь төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй, ил тод, нээлтэй үйлчилгээг хүргэж байна" гэв.
О.Сийлэгмаа өөрийн цахим хуудастаа "Eрөнхийлөгчийн илгээлтийн 2025 оны намар Сайдын 2025 оны тушаалаар гадаадад сурахаар явсан хүүхдүүдийн зарим нь журам, тушаалд заасан голч дүнгийн 75 хувьд хүрэхгүй хангалтгүй сурсан ч БЗС-аас хүнсний зардал, дотуур байр, сургалтын төлбөрөө авах гэнэ. Засгийн газрын тогтоол журмаас давсан Боловсролын яамны дарга нарын үгээр БЗС-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч татвар төлөгчийн мөнгийг үр ашиггүй зарцуулах нөхцөл бүрдүүлж байна. Дунджаар нэг хүүхэд 1 тэрбум төгрөгөөр сурч байгаа. Энэ нь эрх мэдлээ хэтрүүлэн дураараа аашилж буй асуудлаар Авлигатай Тэмцэх Газар хэрэг үүсгэн шалгаж буй эсэх. Энэ нь БЗС-д өмнө нь үүссэн хэрэг давтагдаж буйн жишээ боллоо" гэх мэдээллийг түгээсэн байдаг.



E-Mongolia системээр дамжуулан “Насны хишиг” үйлчилгээний шинэ ээлжийн бүртгэлдээ хамрагдаарай
Танилц: Улсын аварга малчинд олгох ТАВАН БАГЦ бэлэг
Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэжээ
ТАНИЛЦ: О.Сийлэгмаагийн мэдээлэлтэй холбогдуулан БЗС-аас мэдэгдэл гаргав
С.Шаарийбуу Малайзын дээд шүүхэд хандахаар дахин явлаа
Өргөн хэрэглээний барааны үнэ бага зэргээр нэмэгдэж, махны үнэ үхэр 28 мянга, хонь 19 мянган төгрөг болж өсжээ
ЖАГСААЛТ: Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд
Ц.Даваасүрэн: Станцууд гацаасан гэсэн сайдын шийдвэртэй баримт гаргаад ирвэл би гишүүний ажлаа өгөхөд бэлэн байна
Ерөнхийлөгчид нэр дэвшихээр горилж буй Лу.Гантөмөр С.Баярцогтыг гол өрсөлдөгчөө гэж үзэж байна
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна
Маргааш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр цасаар шуурна
Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэхийг иргэдээс асуухаар болжээ
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдтэй танилц
Борлуулалтын орлого ₮1.5 тэрбумаас хэтрээгүй, татварын 90 хувийн буцаалт авъя гэтэл...
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
А.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судална
БИЧЛЭГ: Ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол
1 сар 1 сэдэв: Ахмадуудын тэтгэврийн зээл
Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна
Зодуулсан цэргийн эгч Б.Нямдулам: Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахаасаа илүү дүүгээ эрүүл саруул болгохыг л зорьж байна
"Эрдэнэс-Тавантолгой" ХК нүүрс угаах үйлдвэрээ тэсэлгээний үйлдвэр, агуулахаас болж уурхайгаас хол барьсан уу?
З.Энхболд: Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайн нэрийг хамгаалж чадсандаа бахархаж явдаг
Монголын пара гар барилдааны тамирчид Дэлхийн цомоос 7 медаль хүртлээ
Б.Батбаатар: "Эс Жи Жи Эс" ХХК-ны 30 сая төгрөгөөр торгож, газрын эрхийг цуцалж байна
АСА цирк, Миний дэлгүүр сүлжээ дэлгүүрийн гадна талбайд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна
Арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан залилан хийжээ
SOS: Угаарын хийд иргэд "хордсоор" байна
Хуульч О.Билгүүн: Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нарт холбогдох хэргийг шүүх шударга шийдсэн
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.