Онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан дэлгүүрийг шалгаж байна

2 цаг 23 минутын өмнө

Дорнод аймгийн нэр бүхий аж ахуйн нэгжид "Онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан" гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ.

Тодруулбал, тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг супермаркетад онцгой албан татварын тэмдэггүй архи худалдан борлуулсан үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэв.

Иймд сар шинийн баяр ойртож буй энэ үед иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж гарал үүсэл нь тодорхойгүй архи, согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.