Ц.Мөнхтуяа: Багш нарын цалинг нэмэх нэрээр залилан хийсэн

2 цаг 4 минутын өмнө

Ц.Мөнхтуяа: Багш нарын цалинг нэмэх нэрээр залилан хийсэн

Ардчилсан намын "4/11" хэвлэлийн бага хурал боллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: "Боловсролын салбарын багш нарын цалинг сайд нь 50% нэмсэн гэж зарласан хэдий ч багш нарын гар дээр очиж байгаа бодит нэмэгдэл нь ердөө 172,000 төгрөг байгаа нь үнэхээр харамсалтай байна.

 

Үүнийг бид зүгээр хараад, яриад өнгөрөх биш, салбарынхаа цалин хөлсний тогтолцоог ойлгохгүй, зарчимгүй хандаж байгаа Наранбаяр сайдыг огцруулж, салбараа мэддэг, ойлгодог хүнээр удирдуулах шаардлагатай гэж үзэж байна. Үгүй бол энэ салбар улам доройтож, уналтад орох эрсдэлтэй байна.

 

2024 оноос хойш хоёр жил өнгөрч байхад Наранбаяр сайдын хэвлэлд өгсөн ярилцлагыг сонсоод их гайхлаа. “Нэгдүгээр сард багш нар амардаг” гэж хэлсэн нь хариуцлагагүй, буруу мэдээлэл юм. Салбарын сайд хүн ийм ташаа ойлголт өгч байгаад үнэхээр харамсаж байна.

 

Хүүхдүүд амарсан үед багш нар амардаг гэж ойлгож байгаа нь боловсролын салбарын үйл ажиллагаа, төсөв, ачааллыг бүрэн ойлгоогүйг харуулж байна. Тиймээс энэ хүн боловсролын салбарыг цааш удирдан авч явах боломжгүй гэж үзэж байна.

 

Чаддаг нь ажлаа хийх ёстой. Засгийн газар хууль тогтоомжийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж, боловсролын салбарын багш нарын цалинг 50% нэмнэ гэж амласан бол хэрэгжүүлэх ёстой. Хэрэв нэмэгдүүлж чадахгүй бол хариуцлагаа хүлээх шаардлагатай." гэв.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.