
Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын зардал 2020 онд 1.3 их наяд төгрөг байсан бол 2024 онд 3.8 их наяд төгрөг болжээ. Хөрөнгө оруулалтын төслүүд холбогдох хуульд заасан төлөвлөлтийн шаардлагыг хангахгүй байх, хэрэгжилт удаашрах, улмаар төсөвт өртөг нэмэгдэх зэрэг асуудал гарч байгааг төрийн аудитын дүгнэлт болон иргэний нийгмийн зүгээс хийсэн ажиглалт, судалгаанаас харж болно. Төсвийн хөрөнгө оруулалт, төлөвлөлт оновчтой бус, үүнээс улбаалан хэрэгжилтийн явцад төслүүдийн өртөг зардал өсөн нэмэгдэж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр нөлөөг бууруулахад хүргэсээр байна. Иймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт сүүлийн жилүүдэд ямар түвшинд байгааг Нээлттэй нийгэм форум, судалгааны компаниудтай хамтран хийсэн байна.
Судалгааны үр дүнгийн талаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтад анхаарах асуудал” хэлэлцүүлгийг Нээлттэй нийгэм форумаас зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр “Зэт Файнаншил энд Инвестмент Консалтинг” ХХК-ийн судалгааны баг “2020-2024 онд эхэлсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын судалгаа”, судлаач Д.Баярмаа “Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл ба батлагдсан төсвийн харьцуулсан шинжилгээ”-ний дүнг тус тус танилцуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг оновчтой болгох чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Монгол Улсын төсвийн санхүүжилтээр 2020-2024 онд эхэлсэн хөрөнгө оруулалтын судалгааг хийж, манай улс төсвийн хөрөнгө оруулалт хийхэд ашиглаж буй аргачлалыг олон улсын аргачлалтай харьцуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, төлөвлөлт болон хэрэгжилтийн уялдааг сайжруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулсан байна. Тухайлбал, Засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтад 2020-2024 онд нийт 10.4 их наяд төгрөг зарцуулсныг тогтоосон байна.
Хэлэлцүүлэгт Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар, Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газар, Шадар сайдын Ажлын алба, Авлигатай тэмцэх газар, Монголын барилгачдын нэгдсэн холбоо болон иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт нь Засгийн газрын зүгээс дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зэрэг замаар эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын чухал хэрэгсэл юм. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг зөвхөн тоон гүйцэтгэлээр бус, эдийн засаг, нийгмийн бодит нөлөөллөөр хэмжих шаардлага улам бүр нэмэгдэж байгааг судалгааны байгууллага онцолж байна. Хөрөнгө оруулалтын бодит үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд төсөл сонголт, төлөвлөлтийн ил тод байдал, гүйцэтгэлийн хяналт, бодлогын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай зэрэг олон асуудлыг судалгааны багийн зүгээс зөвлөж байна.
Судлаач Д.Баярмаагийн хийсэн харьцуулсан дүн шинжилгээгээр 2026 оны төсвийн төсөлд тусаагүй байсан хөрөнгө оруулалтын 155 шинэ төслийг УИХ-аас 2026 оны төсөвт нэмж баталсан байна. Зам, тээврийн сайд, Боловсролын сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад хамгийн олон төслийг УИХ-аас нэмжээ.
Цаашид Улсын төсвийн төсөлд УИХ-аас нэмсэн төслүүдэд үнэлгээ хийх журам бий болгох асуудлыг УИХ-ын Дэгийн тухай хуульд тусгах. Мөн Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд Эдийн засаг, хөгжлийн яамны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэлээ.
Түүнчлэн тухайн жилийн Төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт дахь Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдийг шаардагдах зардалтай нь хамт тусгадаг байх хэрэгтэй гэсэн юм. Мөн Төсвийн хөрөнгө оруулалтаар олон тооны цахим аппликэйшн хөгжүүлж, санхүүжилт олгосон боловч зарим аппликэйшн огт ашиглагдахгүй байгаад хяналт хэрэгжүүлж, зохих арга хэмжээг авах ёстойг ч дурдаж байна.
Төсвийн зарлагын зөрчил гаргасан боловч ажлаас гарсан албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалт бий болгох шаардлага байгаа ч хэлж байсан юм. Мөн Чөлөөт бүс байгуулах ажил удааширч байгааг онцолж байна.

Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 25 (7767)


НӨАТ-ын дөрвөн зуун саяын босго нь дунд давхаргын аж ахуйн нэгжид хорлонтой байхаар харагдаж байна
“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
ҮНЭ ХАНШ: Гурил, мах, талх, сүү, өндөгний үнэ дахин нэмэгджээ
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно

"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүллээ
ШИНЭ КЛИП: Дуучин Хүрэлээ "Тэртээх он жилүүд"
30 метр гүн нүхэнд унасан гурван настай охинд 6 метр ойртоод байна
Зургадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Энхийг сахиулагч Б.Лхагважав: Байнгын шахуу буудалцаан дунд амьдардаг оронд үүрэг гүйцэтгэх нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие махбодын бэлэн байдлыг маш их шаарддаг
Өнөөдөр хаагдсан зам
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН “ХУВИЙН” САН-ИЛ ТОД БУС ТАТВАР БОЛ ДЭЭРЭМ
Нягтлан бодогч өөрийгөө илүү цагаар ажилласан мэтээр бүртгэж, шүүхээс ял сонсов
А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шуум бол сонсогдсон, хүүхэд хариу үзүүлээгүй
Б.Пүрэвдагва, Б.Чагнаадорж хоёрын хамтарсан PR
Маргааш Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ
30 м цооногийн нүхэнд унасан 3 настай охин тухайн үедээ хариу өгөөгүй ч амьсгалж байгаа шуум гарч байсан
Монгол үндэстнээ авран хамгаалъя
30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврахаар шуурхай ажиллаж байна гэв
Хонгконгийн сургамж: Өндөр барилгын аюулгүй байдлын стандартыг эргэж харъя
"Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаснаар 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ
Танилц: 6 өдрийн өөрийгөө арчлах тусгай хөтөлбөр
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР НЯМ ГАРИГТ ТОХИОЖ БАЙНА
Ерөнхий шүүгчийг 6 жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг хүчингүй болголоо
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа бусдыг зодсон гэх залууг олж тогтоожээ
E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 10 компанийг татан буулгалаа
Бетон зуурмагийн үлдэгдэл, хаягдал хогийг хаяж асгасан жолооч нарыг олж тогтоожээ
Н.Одхүү: Усны өртөг маш хямд байгаа учраас хэрэглээ их замбараагүй байна
Цэргийн ангид бугшсан харгислал "ДЭГЛЭЛТ"-ийн хуулиар номхрох уу?!
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва
Дүүжин тээврийн замын сүүлийн үе шат болох 58 мм-ийн ган татлагыг холбож байна
З.Энхболдыг “хатгагч” гэж үзэн ялласан нь эргэлзээ төрүүлж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.