
Монголын улс төрийн намуудад “даяарчлал” явагдаж байна. Хэдийгээр, үзэл баримтлал, улс төрийн чиг хандлагууд нь тэс өөр боловч улс төр, эдийн засаг, нийгмийн олон асуудалд нэг ижил байр суурьтай байх нь элбэгшив. Мөн, улс төрийн нам нь өөр улстөрчид тухайлсан асуудлаар нэгдэж ажиллах нь ихэссэн. Түүнчлэн, албан бус олон үйл ажиллагаа, түүгээр барахгүй улс төрийн сонгуульд ч өрсөлдөгч намынх атлаа албан бусаар хамтарч ажилладаг нь нууц биш болжээ. Энэ нь, олны анхаарлыг төдийлэн татахгүй, аажмаар явж буй ч улс төрийн ажиглагч, судлаачид үүнийг анзаараад авчээ. Явсаар, улс төрийн намуудад шинэчлэлт, зүй тогтлоо дагах хөшүүрэг хэрэгтэйг илэрхийлж буй хэрэг юм.
Сүүлийн өдрүүдэд “…Н.Номтойбаярыг дагагчид Үндэсний эвслийг орхин, МАН-даа буцаж орох нь ихэсжээ” гэх агуулга бүхий мэдээлэл үе үе цацагдах болсон.
Энэ санаандгүй мэдээ биш бололтой. Тэр тусмаа, МАН-аас очсон хүмүүс нь намдаа буцаж байгаа тухайд бараг эсрэгээрээ болж буй тухай улс төрийн хүрээнд хэдийнэ мэдээд, яриад эхэлжээ. Тодруулбал, МАН, АН-аас нэлээд том “урсгал” салж тус эвсэлтэй хамтарч ажиллаад эхэлжээ. “…УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар улс төрийн хэд хэдэн томоохон уулзалт энд тэнд болсны нэг нь энэ” гэж улс төрийн хүрээнд яригдаж эхлэв. “…Үндэсний эвсэл дээр төвлөрч буй энэхүү нэгдэл нь хувьсгалт шинэчлэлийг бус, аажмаар явагдах хувьслын шинжтэй өөрчлөлтийг дэмжих консерватив урсгал буюу консерватизмын шинжтэй. Учир нь, МАН, АН-ын нэр хүнд унаж, ХҮН нам нэр хүндээ алдсан зэрэг хүчин зүйл ийм нэгдлийг бий болох хүчин зүйл болсон. Тиймээс аль аль намаас уг “урсгал”-д нэгдсэн болов уу. Үүнд, УИХ-ын гишүүд нэлээд нэгдэж байгаагаараа онцлогтой байна” хэмээн ажиглагчид дүгнэжээ. Үнэхээр ч тэд, нийгмийн гэнэтийн, эрс өөрчлөлтөөс зайлсхийж, уламжлалт үнэт зүйлс, соёл, шашин, улс төрийн хэв журам, тогтвортой байдлыг хадгалж үлдэхийг чухалчилсан шинэчлэлийн хөдөлгөөн болгож өрнүүлэхээр тохирчээ. Угаасаа, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын байгуулсан Үндэсний эвсэл нь анхнаасаа “…Улс төрийн авлигыг устгах, нам төвтэй эрх мэдлийг задлах, эдийн засгийг либералчлах үндсэн зорилготой төвийн үзэлт, үндэсний ардчилсан чиг баримжаатай улс төрийн хүчин” гэдгээ зарласан. Намын хамааралгүй, мэргэжлийн, хараат бус төрийн албыг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрх чөлөөг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийг тэлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үзэл санааг барьж ажилладаг.
Тиймээс, Үндэсний эвсэл дээр төвлөрч буй “урсгал” Ерөнхийлөгчийн 2027, УИХ-ын 2028 оны сонгуулиар хэрхэн ажиллахаа ярилцаж, бэлтгэлээ хангаж буй сураг ч дуулдав.
Түүнээс гадна, Үндэсний эвсэл Их Британийн
Реформ намтай холбоо тогтоож, хамтарч ажиллаад эхэлсэн байна. Реформ нам нь
Их Британийн улс төрд популист, баруун жигүүрийн үзэл баримтлалтай гэдгээрээ танигдсан. Сүүлийн үеийн санал асуулгаар олны дэмжлэг байнга нэмэгдэх болсон. Өнгөрсөн оны байдлаар иргэдийн 20-25 орчим хувийн дэмжлэгтэйгээр томоохон намаас илүү байр суурьтай болж, улс төрийн тавцанд хүчтэй өрсөлдөгч болон гарч ирсэн.
Үүгээрээ, тус нам нь Их Британийн улс төрийн хоёр намын тогтолцоонд томоохон өөрчлөлт оруулж, нөлөөгөө тэлжээ. Тэр утгаараа, Үндэсний эвсэл ч ирэх сонгуулиудын өмнөхнөөс эхлээд улс төрийн маш сонин, содон мэдэгдэл, акцуудаар “бөмбөгдөж” мэдэх юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 26 (7768)


Г.Занданшатар Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж, Л.Энх-Амгалангаар П.Наранбаярыг сольж хаврын улс төрийг давах уу…
АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?
АН-ын залуус “ах нар”-тайгаа өрсөлдөхөөр бэлдээд эхэлжээ
Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

"Mongolian Property Awards" 2025: Нутгийн Буян групп гурван номинацид шилдгээр шалгарлаа
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна
Сар шинийн тавгийн идээгээ хэрхэн зөв хадгалах вэ?
Ноцтой зөрчил гаргасан Б.Цоггэрэлд "давхар дээл" өмсүүлэх нь хэр оновчтой томилгоо вэ?!
Хуурамч архи, согтууруулах ундаа борлуулах зөрчил нэмэгдэж байна
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа
МАН, АН-аас томоохон “урсгал” салж Үндэсний эвсэлтэй нийлжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
Ипотекийн зээл: Нэг иргэн таван орон сууцтай болсон & авах боломжгүй
Давхар шаталтат 32,000 зуухыг шүүхийн шийдвэрээр худалдан авч, айл өрхүүдэд суурилуулсан
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү зоджээ
Гэр хорооллын 800 айлыг нарны эрчим хүч, батарей хуримтлуур хосолсон сүлжээнд холбохоор болжээ
Оюутолгой: Монгол Улс ба Рио Тинтогийн хоорондох өндөр бооцоот зөрчил
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ
Н.Учрал Ерөнхий сайд болоод Б.Энхбаяр, Б.Батцэцэг хоёрын нэгийг Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр бэлтгэл хангаж эхэллээ
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ
МЭДЭГДЭЛ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна
COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
Монгол иргэд Тайландаас хар тамхийг цахилгаан бараанд нуун илгээх гэж байгаад баривчлагджээ
Ц.Мөнхтуяа: Багш нарын цалинг нэмэх нэрээр залилан хийсэн
Онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан дэлгүүрийг шалгаж байна
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монголд үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
Б.Эрдэнэсүхийг хүн алахыг завдах, хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг зүйл заалтаар шалгаж байна
E-Mongolia системээр дамжуулан “Насны хишиг” үйлчилгээний шинэ ээлжийн бүртгэлдээ хамрагдаарай
Танилц: Улсын аварга малчинд олгох ТАВАН БАГЦ бэлэг
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.