
Эдийн засаг сайнгүй, улс төр амгалан бус байна. Юмны үнэ өсөж, бэлэн мөнгөний хомсдол үүссэн. Ард нийтийн амьжиргаа илтэд доройтсон. Бэлгэдлээ бодоод цагаан сар өнгөртөл амаа жимийцгээж байх шиг. Мөнхүү: Цагаан сарын дараа улс төр ширүүснэ, бужигнана гэдэг яриа нэвт таржээ. Халж солиод, барьж хориод сүйд болох л сурагтай. Энэ хоёр ингээд хавсрахаар хавар хэцүү. Хаврын улс төр хахир ч, яхир ч болох шинжтэй. Тэр төлөв байдал нэгэнтээ бүрдэж.
Хаврын улс төрд хамгийн эхлээд Засгийн газар өртөнө. Тэгэхээс тэгэх гэсэн шиг Г.Занданшатарын Засгийн газарт бүтэхээсээ бүтэхгүй нь их юм. Яриад л байна. Хийсэн нь ховор. Тиймийн учраас: Г.Занданшатарт өөрийгөө аварч, авч үлдэх талаар бодож, хамгаалалт хийх хэрэгцээ үүссэн.
Эдийн засгийн талаас: Ард нийтэд тааламжтай бодит ажил дутагдалтай байгаа. Энэ дээр: Ерөнхий сайд Г.Занданшатар удахгүй нэг сюрприз задлах гэж байгаа сураг сонстож байна. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: -Байгалийн баялгийн өгөөжийг хүртэх, 20-иод жил чадахгүй байгаа энэ ажлын үр дүнг гаргаад ард иргэддээ ийм шийдэл гаргалаа гэдгийг тун удахгүй та бүхэндээ Ерөнхий сайд Г.Занданшатар зарлана гээд байгаа. Энэ нь: Хармагтайн ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэх гэнэ гээд эхэлж. Ерөнхийдөө: Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээл тэглэх дээр туршлагатай. 19 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа Дундговь аймагт байх Салхитын мөнгөний орд дээр тусгай ажиллагаа удирдаж тусгай зөвшөөрлийг нь хураан авсан. Тэгээд: Ерөнхийлөгчийн санаачилга, Аюулгүйн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хүрээнд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ 20 оны босгон дээр баталсан. Энийг хэрэгжүүлж Салхитын мөнгөний ордын нөөцийг барьцаалан 233 мянган ахмадын 1 их наяд орчим төгрөгийн тэтгэврийн зээлийг төлсөн. “Эрдэнэс бонд” гаргаж арилжааны банкууд нийт тэтгэврийн зээлийн төлбөрийг төлсөн. Төлбөрийг барагдуулах “Эрдэнэс силвер ресурс” компани ажиллуулсан. Тэр компанийн захирал Т.Мөнхбаяр 23 онд Тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулалгүй Салхитын мөнгөний ордод хөрс хуулах, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг нэр бүхий компанитай байгуулж, хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлын нэг шоо метр уулын цул тутмаас 1500 төгрөгөөр тооцон нийт 1.4 тэрбум төгрөг авсан хэргээр шүүхээр шийтгүүлсэн.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын ахмадуудад барих 2 дахь орд гэгдэж байгаа
Хармагтайн орд нь Улаанбаатар хотоос 680 орчим км, Оюутолгойн ордоос хойш зүгт 120 км-т , Дундговь аймгийн Өлзийт, Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумын зааг нутагт нийтдээ 6882 га талбайг хамарч оршдог ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй орд.
Нийт 680 мянган тонн зэс, 70 тонн алт, нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэй гэх 17 оны мэдээ байдаг. 24 онд Хармагтайн ордын батлагдсан олборлох нөөцийн хэмжээ 4.8 сая тонн зэс, 9-11 сая унци буюу 300 тонн алт байна хэмээн хөрөнгө оруулагчдадаа зарласан. Гэтэл нь АМГТХЭГ-ын мэдээлэлд Хармагтай ордын нөөцийг 512 мянган тонн зэс хэмээн 9 дахин багаар, 51 тонн алт хэмээн 3-6 дахин бага дүнгээр бүртгэгдсэн байна.
Тусгай зөвшөөрлийн гол эзэмшигч нь Австралид бүртгэлтэй “Занадау Майнз” компани. Тэд 22 онд төсөл дээрээ Хятадын “Зижинь” уул уухайн групптэй стратегийн түншлэл байгуулж, хөрөнгө оруулснаар 14.9 хувийн эзэмших болсон юм. Мөн уг төслийн 76.5 хувийг эзэмшдэг “Хүйтэн Металлс Пте Лимитэд” компанид 50/50 хувийн хамтрал байгуулсан.
23-25 онд Монголын төр тус ордод 34 хувь эзэмших тухай хүчтэй яригдаж байгаад намдсан. Нөгөө талд: Ерөнхий сайд Г.Занданшатар ахмадуудын тэтгэврийн асуудалд их анхаардаг. Үндэсний телевизийн ярилцлагад орохдоо: -259 мянган ахмад тэтгэврийн зээлтэй байна. Цаашид хүүг бууруулна гэж байсан.
Тэрбээр өнгөрөгч зуны 7 дугаар сард Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хандаж ахмадуудын зээлийн 50/50 гэсэн зарчмыг өөрчилж, 70/30 болгох, эсвэл ахмадын хүссэнээр 100 хувь зээл олгодог байхыг судалж, журмандаа өөрчлөлт оруулах асуудлаар ярилцаж байв. Тэрүүгээр нь харвал Хармагтайн ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэх нь үнэн байх магадлал их.
Улс төрийн шинжтэй гэхээр: Засгийн газартаа бага зэргийн салхи оруулах нь зөв болно. Г.Занданшатарын Засгийн газрын хамгийн бүтэлгүй сайдаар ХҮН намын хоёр нэгэнтээ тодорсон. Нэн ялангуяа Боловсролын сайд П.Наранбаяр зогсоолдоо тулсан. Салбар нь ч балраад дууслаа. П.Наранбаяр дээр нэг их улс төр яваад байгаа юм алга. Тэр үнэхээрийн Боловсролын сайд биш байна. П.Наранбаярын оронд Л.Энх-Амгалан гээд бэлэн сайд байна. Боловсролын сайд байсан. Дараагаар нь ХНХ-ын сайдаар ажилласан. Боловсролын салбар дахь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг цэгцэлчихнэ. Ямар ч байсан энэрхүү сэлгээ хийхгүй бол Г.Занданшатарын Засгийн газар улс төрийн цохилт авах нь бол ойлгомжтой.
Нэмээд: -МАН-ын дарга Н.Учрал УИХ-ыг даргалах нь зохимжгүй гэж УИХ-д суудалтай бусад нам санал нэгддэг. Өнгөрөгч долоо хоногт юм уу даа УИХ-д суудалтай намын дарга нар уулзжээ. Тэрүүгээр тэд: -Нэг намын дарга нь УИХ-ыг удирдаж болохгүй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зөв юм байна. Удахгүй хамтарсан мэдэгдэл хийе гэж тохирцгоожээ.
Шулуухандаа: Энэ бол МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаас буугаад Ерөнхий сайд болоход шахалт болно. Г.Занданшатар шахагдана гэсэн үг. Тэрэн дээрээ тулахаар МАН-ынхан ч дэмжинэ. Тэгэхгүй бол: Алив сонгуулийн дараа хариуцлага хүлээх субьектээр Н.Учрал сонгогдсон атал ажил үүргээ гүйцэтгэх албан тушаалд нь Г.Занданшатар суусаар байгаа. Энийг Н.Учрал ч анзаарч ухаарсан нь ойлгомжтой. Гэвчиг: -Учрал аа, ахын дүү Ерөнхий сайд болсон нь дээр. Хоёр талаасаа зэрэг хөдлөөд чиний тэргүүлэх Засгийн газрыг гараанаас сайхан гаргачихъя гэж Г.Занданшатар хэлэхгүй л байх шиг. Тэгэхгүй л дээ. Энэ чигээрээ гүрийгээд хавар, зуныг давчихвал 27 онд Ерөнхийлөгчид зүтгэнэ гэж яваа гэх. Магадгүй л. Тэр нэгэнтээ Ерөнхий сайдаа өгөөд явах хүсэлгүй тул тэсэж үлдэх хэрэгтэй. Улс төр дээр ч, эдийн засаг дээр ч алга ташуулах ёстой. Тэгж л энэ хэвэндээ үлдэнэ.
Ө.Билэг
ӨДРИЙН СОНИН


МАН, АН-аас томоохон “урсгал” салж Үндэсний эвсэлтэй нийлжээ
АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?
АН-ын залуус “ах нар”-тайгаа өрсөлдөхөөр бэлдээд эхэлжээ
Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

"Mongolian Property Awards" 2025: Нутгийн Буян групп гурван номинацид шилдгээр шалгарлаа
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна
Сар шинийн тавгийн идээгээ хэрхэн зөв хадгалах вэ?
Ноцтой зөрчил гаргасан Б.Цоггэрэлд "давхар дээл" өмсүүлэх нь хэр оновчтой томилгоо вэ?!
Хуурамч архи, согтууруулах ундаа борлуулах зөрчил нэмэгдэж байна
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй
Г.Занданшатар Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж, Л.Энх-Амгалангаар П.Наранбаярыг сольж хаврын улс төрийг давах уу…
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа
Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
Ипотекийн зээл: Нэг иргэн таван орон сууцтай болсон & авах боломжгүй
Давхар шаталтат 32,000 зуухыг шүүхийн шийдвэрээр худалдан авч, айл өрхүүдэд суурилуулсан
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү зоджээ
Гэр хорооллын 800 айлыг нарны эрчим хүч, батарей хуримтлуур хосолсон сүлжээнд холбохоор болжээ
Оюутолгой: Монгол Улс ба Рио Тинтогийн хоорондох өндөр бооцоот зөрчил
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ
Н.Учрал Ерөнхий сайд болоод Б.Энхбаяр, Б.Батцэцэг хоёрын нэгийг Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр бэлтгэл хангаж эхэллээ
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ
МЭДЭГДЭЛ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна
COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
Монгол иргэд Тайландаас хар тамхийг цахилгаан бараанд нуун илгээх гэж байгаад баривчлагджээ
Ц.Мөнхтуяа: Багш нарын цалинг нэмэх нэрээр залилан хийсэн
Онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан дэлгүүрийг шалгаж байна
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монголд үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
Б.Эрдэнэсүхийг хүн алахыг завдах, хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг зүйл заалтаар шалгаж байна
E-Mongolia системээр дамжуулан “Насны хишиг” үйлчилгээний шинэ ээлжийн бүртгэлдээ хамрагдаарай
Танилц: Улсын аварга малчинд олгох ТАВАН БАГЦ бэлэг
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.