Ноцтой зөрчил гаргасан Б.Цоггэрэлд "давхар дээл" өмсүүлэх нь хэр оновчтой томилгоо вэ?!

5 цаг 50 минутын өмнө

“Хувьсал”-ын Урнаагийн нөхөр гэхээр уншигчид илүүтэй таних Б.Цоггэрэлд "давхар дээл" өмсүүлжээ. Тодруулбал, 2012 оноос өнөөг хүртэл Үндэсний урлагийн их театрын захирлаар Б.Цоггэрэл ажиллаж буй. Тэгвэл түүнийг УДБЭТ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэх албыг давхар хашуулахаар өнгөрсөн долоо хоногт томилсон байна. 

УДБЭТ-ын даргаар Д.Алтанхуяг ажиллаж байсан бөгөөд түүнийг хоёрдугаар сарын эхээр  ажлаас нь чөлөөлжээ. Б.Цоггэрэлийн хувьд ёс зүйтэй хүн мөн үү? гэх асуулт нийгэмд байдаг. Учир нь, түүнийг ажлын байрны бэлгийн дарамт учруулдаг хэмээн жүжигчин бүсгүй шүгэл үлээж, яруу найрагч Х.Тэргэл хүртэл олон нийтэд эл асуудлын талаар нь нэлээдгүй дэлгэж байсан удаатай. Ажлын байрны дарамт нь хүний эрхийн "ноцтой" зөрчил гэж авч үздэг. Харин Б.Цоггэрэл дээрх дарамтдаа хариуцлага хүлээх нь бүү хэл өдгөө ч даргынхаа суудал тухалсаар дахин нэг театрын даргын албыг давхар хашихаар болжээ.

Урлаг хүн төрөлхтнийг соён гэгээрүүлэх, сайхан бүхэнд уриалах ёстой ч энэ үүргээ энэ мэт ёс зүйгүй даргаас үүдэн үнэгүйдсээр байна.

Мөн түүний дуулиан үүгээр дуусахгүй. Тэрээр ҮУИТ-ын 2023 онд Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан нь илчлэгдэж байлаа. Үндэсний урлагийн их театрын “Нарны домог” бүжгэн жүжгийн 35 жилийн ойн монгол туургатны бүжгийн их цэнгэл наадмын зардлын нийт төсөвт 20,000,000 төгрөг төсөвлөж ихэнх хувийг нь  зочдын унаа, хоол, бэлэг дурсгалд урсгасан байдаг. Гэсэн ч төсвийн мөнгө уйлдаггүй хойно бас л нам гүмхэн өнгөрсөн.

Харин одоо хоёрын хоёр томоохон байгууллага удирдах ёс зүйтэй хүн мөн үү? уг томилгооны ард ашиг сонирхлын зөрчил ч нуугдаж буй байж мэдэх нь ээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



МЭДЭГДЭЛ2 сар 6. 9:13
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.