УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна

5 цаг 13 минутын өмнө

УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, “Шангрила” зочид буудлын B1 давхарт байрлах цэнгээний газарт болсон.

Эх сурвалжийн мэдээллээр хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр П.Сайнзориг нь “Херо энтертайнмент”-ийн хэсэг хүнтэй хамт явж байгаад ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван зэрэг залуустай тааралдаж, маргалджээ. Ингэхдээ Х.Тайванг “Эрүүдэн шүүдэг хүний хүүхэд” гэх мэтээр хэл амаар доромжилж, нүүрэн тус газар нь цохиж, хамрыг нь гэмтээсэн гэжээ.  Улмаар харилцан зодолдож, П.Сайнзоригийн шанаа, эрүүнд гэмтэл учруулсан гэх мэдээлэл байна. 

Өдгөө Х.Тайван, П.Сайнзориг нар хэн хэн нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт хандан биедээ учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор болоод буй бөгөөд дүгнэлт хараахан гараагүйг эх сурвалжууд хэлэв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



МЭДЭГДЭЛ2 сар 6. 9:13
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.