
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
-Монгол түмэн хэдхэн хоногийн дараа гал морин жилээ угтах гэж байна. Сар шинийн босгон дээр ирж буй жилийн өнгө, цагийн жамыг зурхайн ухаанд хэрхэн тодорхойлсныг ярилцлагынхаа эхэнд танаас асууя?
-Шороон үхрийн шинжээс ажвал, гарч буй сүрээр дарагч гал морин жил маань урин цагийн эхэнд хур бороо буухгүй байх вий гэсэн болгоомжлол зурлагад буусан байна. Хур бороо элбэг байхын тухайд, хүн байгаль дэлхийгээ хайрлах, лус савдгийг хүндэтгэдэг байх хэрэгтэй. Ялангуяа хур борооны цагаар лус савдагтаа өргөл, тахил өргөж хүндэтгэдэг ёсон бий. Ингэж байгаль дэлхийгээ илүү хайрлаж, өөрсдийн болгоомжгүй алдаа гарахаас сэргийлэх нь нийт зон олонд минь тустай. Гал морин жилийн хувьд олон талаар эерэг сайхан байна гэж зурлага дээр гарч байгаа. Ялангуяа залуу хүмүүс сурч боловсрох, ажил үйлсдээ амжилт гаргая гэвэл илүү боломж нээгдэхээр жил байна. Хэдийгээр зурлага ийм байвч тухайн хүндээ яаж ирэх вэ гэдэг нь харилцан адилгүй юм. Жишээлбэл, хур бороо ихтэй жил гэж зурлагад буусан хэрнээ зарим газраа гандуу байх нь бий. Харин хур бороо багатай жил байна гэсэн мөртлөө зарим нутагт үер ус буудаг талтай шүү дээ. Үүнтэй ижил тухайн жилийн өнгө, зурлага хувь хүндээ яаж тусах вэ гэдэг нь зөвхөн бидний оюун санаа, алхаа гишгээнээс хамаардаг. Иймд гал морин жилдээ зон олноороо сайн сайхан байхын тулд дор бүрнээ хичээх хэрэгтэй. Тэр дундаа бие, хэл, сэтгэл, үйлдлээ зөв байхад анхаарах нь зөв. Мөн чанартаа илүү хөдөлмөрч, зөв шийдвэр гаргаж, түүнийхээ үр шимийг үзэхийн төлөө хичээвэл тэр бүгдийн эерэгийг өөртөө авч чадна.
-Шинэ жилийг угтахдаа хүмүүс сэтгэлдээ, оюундаа юуг шинээр төлөвшүүлэх нь хамгийн чухал вэ?
-Улиран одож буй жилдээ алдаа дутагдал, гэм юу байна түүнийгээ наминчлаад дахин давтахгүй юм шүү гэж бодохыг бүгдээрээ хичээх хэрэгтэй. Өнгөрөн одогч жилдээ ололт амжилттай байсан бол үүнийгээ сайн сайханд зориулаад улам бататгах юмсан гэсэн бодлоор хуучин оноо үдээрэй. Шинийн нэгний өглөөнөөс ирээдүйд яавал сайн сайхныг бүтээж болох вэ гэсэн зорилго тэмүүллээр угтаарай. Иймийн тулд түүнийхээ суурийг нь тавьж, цагаан сэтгэлийг үүсгэх нь юу юунаас чухал билээ. Улмаар амнаас гарч буй үгэндээ эерэг бүхнийг өгүүлэн ерөөж, бусдад хүндэтгэлтэй хандаж өнгөрөн одож буй жилээ үдэх нь ирэх жилдээ санаж зорьсон сайн сайхан үйлийг бүтээх нэн чухал гарын авлага байна. Монгол түмэн маань үүнийг дадуулж, хуучин оноо үдэж, шинэ жилээ сайхан угтаарай.
-Өнөө цагийн нийгмийн байдалтай холбоотой сэдвээр ярилцлагаа үргэлжлүүлье. Монголчууд бие биедээ хүндэтгэлгүй, хэтэрхий түрэмгий хандаж буй нь алхам тутамд ажиглагдаж байна. Интернэт орчинд дандаа л үл ойлголцол, хэрүүл, хар бараан мэдээ рүү хошуурах юм. Бид яавал энэ байдлаас ангижирч болох вэ?
-Ер нь нийгэмд сайн сайхан амьдрахын тулд олон зүйл шаардлагатай байдаг. Тэрний ихэнх зүйлийг бид өөрсдөө л бий болгох ёстой. Гадна талдаа зөвхөн байшин барилга, машин унаа гээд эд зүйлс бол мэдээж хүний амьдралыг ая тухтай болгох хэрэглээ төдий. Энэ бүгд мөн чанартаа гол зорилго нь биш. Мэдээж хүн амьдралдаа хэрэгтэй зүйлүүдийг өөрөө бүтээх нь чухал. Гол нь сайн сайхан, аз жаргалыг бид өөрсдөө бий болгож, бас өөрсдөө үгүй хийдэг. Жишээлбэл, хүн нийгмийн сүлжээнд сөрөг, хэрүүл уруултай мэдээллийг хамгийн их сонирхдог. Аливаа асуудлын аль нэг талд нь ороод уурлаж, уцаарлаад, үзэн ядаад л байдаг. Энэ чинь аз жаргалгүй, сэтгэл тавгүй байх зүйлээ өөрөө бий болгоод байна гэсэн үг. Яагаад гэвэл болоод өнгөрсөн асуудал танд тус болж байна уу гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Уурлаж бухимдлаа гээд тус болж байна уу. Иймд хүн уур, үзэн ядалт, хорслыг дарж, бусдыг энэрч, нөхцөл байдлыг зөвөөр дүгнэж, эрүүл саруул ухаанаар хандаж чадвал гарц олдог. Ингэж тунгааж чадвал нийгэмд олон, олон асуудал гарахгүй байхад тустай. Үр дүнд нь өөрөөс бий болох аз жаргалаа хүртэх юм. Хураангуйлбал, бид сайн сайхныг хүсээд байгаа хэрнээ улам бусдад хүндлэлгүй, үл тоомсорлож ханддаг. Түрүүнд нь бүх юм өөрийн санаа, өөрийн ая тавд таарах ёстой гэсэн хандлага гаргах тусам улам л өөрөөсөө бий болгож буй аз жаргалыг мэдэрдэг зүйлээ хаагаад байна. Энэ хэрээр оюун санаагаа удирдах боломжгүйд хүрнэ. Хүмүүс өөрийгөө зовоож байдаг муу сэтгэл, алдаа, юунд автаад байна вэ гэдгээ олж харах нь чухал. Өнгөрсөн олон үйлдэл тохиолдлуудаас юу болох вэ гэдгийг дүгнэж, одоо энэ байдлаа өөрчлөөсэй гэж уриалъя даа.

-Монголчууд бие биедээ хайртай, хүндэтгэлтэй, энэрч, нигүүлсэх дадал хэвшилд яаж суралцах вэ. Нийгэм улам л харанхуй руу яваад байна гэдэг шүү дээ. Ард түмнийг соён гэгээрүүлэх ажил орхигдоод байна уу. Яавал нийгмийг зөв залж чадах вэ?
-Удахгүй цагаан сар болох гэж байгаа болохоор хүн хоорондын харилцааны хамгийн энгийн хүндлэлийг зон олондоо уриалъя. Та бүхэн маань цагаан сарын шинийн нэгнээс өмнө оролдоод үзэхийг хичээгээрэй. Бүр боломжгүй бол шинийн нэгэнд ахмад, настан буурлууддаа очоод золгохдоо одоо миний хэлэх дадлыг чин сэтгэлээсээ үйлдэж, хэвшүүлж сураарай. Та хүндэтгэн очоод золгож буй хүндээ “Үр хүүхдэдээ, ах дүүдээ ямар их ачтай буянтай билээ. Тэднийхээ төлөө эд нар маань яаж их хичээж зүтгэсэн билээ” гэдэг хандлагаар сэтгэлийн гүнээсээ хүндэтгэн золгоод үнэрлүүлээд, ерөөлийн үгийг нь сонсоорой. “Би бусдыг хүндэлснээр тэд намайг хүндэлдэг” гэсэн логик, гүн ухааныг эргэцүүлэн тунгааж, өөртөө амлалт өгөөд үзээрэй. Бид бусдыг сайн сайхан, аз жаргалтай байлгахын тулд өөрийн алдаа гэм, дутагдал, сэтгэл, үйлдэл рүүгээ өнгийж байж засаж чадах юм шүү. Ер нь хүн “Гарч байгаа жилдээ би үүнтэй тэмцэх юм шүү” гэж өөрөө өөртөө шинийн нэгэнд амлалт өгөөд тэрийгээ өдөр бүр бодож, оройдоо дүгнэж, цэгнэдэг байвал тодорхой хугацааны дараа танд үр өгөөж нь ирнэ. Магадгүй дараа жилийн шинийн нэгэнд золгохдоо тэр өөрчлөлтийг мэдрэх болно.
Нийгмийг соён гэгээрүүлэх ажлын тухайд өмнөхөөсөө илүү явагдаж байгаа гэж хардаг. Гагцхүү хүмүүс үүнд хамрагдаж, ач холбогдол өгөх нь багасаад байна. Яагаад гэвэл хүмүүс сэтгэл хөөрлөөр, өөрийгөө хянахгүйгээр зарим зүйлд ханддаг хандлага ихсэхээр буруу. Ийм алдаа дутагдлаа оюун санаандаа ухамсарлаж, тэрийгээ засъя гэдэг хандлага нийгэмд үнэхээр багасаад байна уу даа. Энэ нь алсдаа өөрийн гэр бүл, хувь хүн, улс орон гээд аль ч тал дээр хор уршигтай. Тэгэхээр хандлага хамгийн чухал. Зөв хандлагыг эхлээд сэтгэл хүлээж авахгүй байлаа ч бодолдоо хүчлээд үзээрэй. Аажмаар долоо хоног, сарын дараа гэхэд өөрчлөлт гарсан байна.
-Аливаа харилцааны төгсгөл, нийгэмд болж буй асуудлууд ч тэр уурын мунхагаас үүдэлтэй байдаг. Хүн уур уцаараа ялан дийлж сурахын тулд тэвчээртэй байх ёстой л гэдэг. Тэгвэл сэтгэл, оюунаа уужуу тайван байлгах арга ухааны талаар та хэлж өгнө үү?
-Дээр хэлсэнчлэн улиран одож буй жилдээ алдаа дутагдал юу байна түүнийгээ тунгаан бодож, гарч буй жилдээ давтахгүй байхын тулд хэрхэн тэвчих аргуудыг дадал болгохын тулд сонсож, уншиж, судлах хэрэгтэй гэж уриалъя. Хэрэв дотоод сэтгэлдээ, оюун бодолдоо өмнөх алдаа, таагүй хандлагыг гаргахгүй дээ гэж хэчнээн хүсэвч давтаад байвал бясалгаарай. Товчхондоо, шинэ он гарахын өмнө өнгөрсөнд болсон алдаа гэмүүдийг тодорхой болгож, гэмшин наманчилж, хойшид хийхгүйн тулд түүнийг засах аргуудыг сурч мэдэж, дадаж эхлүүлээрэй. Яагаад гэвэл шинийн 15-ны дотор дүйчин өдрүүд тохиодог болохоор үр дүнтэй. Эдгээр 15 өдөр дадуулахад ирэх өдрүүдэд аяндаа хэвшил болоод явах боломж бүрдэнэ.
-“Хүн гэдэг бодьгал энэ хорвоод төрөхийн учир юу вэ. Яах гэж амьдардаг юм бэ. Энэ амьдралыг орхисны дараа хаачдаг вэ” гэсэн асуулт хүн төрөлхтний түүхэнд байсаар ирсэн. Төрөөд, өсөөд, үржээд, эцэст нь буцаж одох энэ амьдралын жинхэнэ утга учрыг буддын сургаалд хэрхэн тайлбарладаг юм бол?
-Хүн гэдэг энэ хорвоод жаргах гэж төрдөг. Эрүүл саруул, аз жаргалтай байхын тулд амьдарч байгаа. Гэхдээ энэ бүхэн санаснаар болдоггүй. Зарим хүн жаргахын тулд төрсөн. Гэвч яавал жаргах вэ гэдгээ мэдэхгүйгээс болж дандаа зовлон дунд, хэцүү байдалтай хүний амьдрал өнгөрч байна. Уг зорилго нь бүгдээрээ жаргахыг хүсч байгаа. Амьдралын хэв маяг нь жаргалтай байхын төлөө хичээж, зүтгээд яваад байдаг. Эргээд харахаар тэрийгээ олдоггүй. Харин асуудал, зовлон бэрхшээл, тэр дунд л бүдчээд байгаа юм шиг харагдаад байвал ертөнцийг үзэх үзэл, амьдралыг тодорхойлж буй байдалд нь алдаа байна гэсэн үг. Яавал хүн зовдог юм, жаргал яаж ирдэг юм гээд аваад үзэхээр бид аль алийг нь бүтээх боломжтой. Гагцхүү хүмүүст мэдлэг, дадал дутаад байна. Тайлбарлавал, хүн жаргахын төлөө амьдарч байгаа боловч зовлон мэдрээд байна.
Хүн орчлонд төрөөд, тодорхой хугацааны дараа энэ амьдралыг орхиж буй нь бид өөрийн дураар биш юм байна. Орчлон хорвоод хүн мэндэлнэ гэдэг бол хураасан үйлийн эрхээр төрж байдаг. Хэдий хугацаанд байх үйл нь боловсроод дүүрэхээр энэ насыг орхидог. Бурхны сургаалд орчлонд хүний ирж, буцахыг ийм үйл явцаар тайлбарласан байдаг. Тэгвэл “Бид амьдраад байгаа нь юуны төлөө юм бэ. Бид амьдраад юу хийвэл зохистой юм бэ” гэж хүмүүс боддог. Бид яавал бусдад тустай, яавал ирээдүйд тустай, яавал агуу юм бүтээх вэ гэдгийг мэдрээд үүний төлөө амьдарвал их зөв зохистой энэ хорвоог туулчихаж байгаа юм. Хүн орчлонгоос одлоо гээд амьдрал дуусчихгүй. Үргэлжлээд л явдаг. Гэтэл хүмүүс “Нэгэнт төрөөд буцах хорвоод яавал ч яана биз” гэдэг. Хүн амьдрах хугацаандаа эргээд үйл гэж зүйл хурааж байдаг. Бусдад тусгүй, өөртөө ч тусгүй, орчлонгоос одлоо ч гэсэн дараагийнхаа амьдралд бүр ч тусгүй. Ийм байх юм бол хүн болсны хэрэг бүтэхгүй гэж буддын сургаалд тайлбарласан байдаг. Бүгдээрээ хүний ертөнцөд төрсөн нь маш том боломж гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хүн гэдэг ямар их ур чадвартай, ямар их боломжийг бий болгодог вэ гэдгийг ямагт тунгааж байх нь зөв. Хүмүүн заяаг олсон энэ сайхан боломжийг эдлэхдээ өөрт ач тусыг нь бий болгож амьдрах нь хүн болсны их хэрэг юм. Ингэж чадахгүй бол адгуус амьтдаас бие нь өөр боловч оюун санааны хувьд ялгарахгүй шүү дээ. Үнэхээр хайран. Жишээлбэл, бид богино хугацаанд олон сайхан зүйлийг бүтээж болох тэр бүх боломж өөрт нь байхад өнгөрөөчихвөл ертөнц дэх хүмүүс буруутгадаг, харамсдаг. Тэрэн шиг хүний насыг өнгөрүүлбэл зохисгүй. Бид орчлонд хүмүүний заяаг олж төрөөд хэр удаан амьдрахыг хэлж мэдэхгүй ийм цаг үед олдож байгаа цаг мөч бүр бидэнд үнэтэй. Цаг мөч бүрд бүтээж чадах бүхнийхээ төлөө хичээх нь хүн болсны утга учрыг биелүүлж буй алхам болно.
-Үйлийн үрийг хүмүүс ихэвчлэн хувь заяа, шийтгэл мэтээр ойлгодог. Үйлийн үрийн мөн чанарын талаар та тайлбарлаж өгөхгүй юу?
-Үйлийн үр хувь заяаг шийддэг гэдэг талаас нь ярья. Жишээ дурдахад, нэг хүн 90 наслах буяны үйл боловсроод төрөл авлаа гэж үзье. Тэгвэл тэр хүн 90 наслахыг үйл, хувь заяа нь шийдчихлээ. 90 наслах дотроо яаж явах вэ гэдгээ хувь хүн өөрөө л шийднэ. Урьдын үйл, үр нь боловсроод бүгдийг шийдчихсэн гэх биш юм байна. Урьдын буяны үйл тэр хүн ерөнхийдөө 90 наслах тавиланг нь шийдээд өгчихсөн байж. Энэ бол хувь заяа. Гэтэл тухайн хүн өнөөдөр юу бодож байна, тэр нь зөв буруугаас шалтгаалаад ирээдүйд ямар зүйл тохиох вэ гэдгийг өөрөө бий болгож байгаа юм. Жаргал ч, зовлон ч ялгаагүй. Гэтэл үйл нь 90 наслахыг шийдээд өгчихсөн байтал наана нь цаг бусаар одвол тэр хүн өөрөө, өөрийнхөө тэр сайхан тохиолыг үрэн таран хийсэн гэсэн үг. Товчилбол, бидний хийж байгаа үйлээс үр нь хаяг андуурахгүй гэдэг шиг сайн нь ч, муу нь ч ирдэг. Бидний үйлдлээс бий болж байгаа үр гэсэн үг. Энэ орчлонд ирсэн хүний бүх зүйлийг үйл нь эртнээс шийдчихсэн гэж ойлгож болохгүй. Бид өөрсдөө хийж буй үйлээсээ сайн, муу, жаргал, зовлонгийн үрийг өөрөө бий болгоод байгаа юм. Жишээлбэл, хэн нэгэнд улсаас 40 жил амьдраарай гээд нэг том байшин өгчээ. Байшин дотроо яаж амьдрахыг тухайн хүн өөрөө л шийднэ биз дээ. Тэрэн шиг урьдын үйлээр хувь тавилан 90 наслахаар хүн байхыг шийдчихлээ. Гэтэл нөгөө 40 жил амьдарч болох байшингаа 20 жил болоод шатаачихвал яах вэ. Үүнтэй агуулга нэг юм.
-Монголын нийгэмд баян, ядуугийн ялгаа асар их, дундаж давхарга гээгдсэн. Үүнийг төрийн алдаатай бодлого, шийдвэртэй холбох нь бий. Таны бодлоор төрийн үйл хэргийг хэрхэн ажиглаж байна вэ?
-Засаж залруулах зүйл гарцаагүй л байна. Нийгэмд дундаж давхарга чухал гэдэг нь яах аргагүй үнэн. Дэлхий дахинд өрнөсөн үйл явдлууд ч нотолдог. Шийдвэр гаргах түвшинд түшээд өөрийн эрх ашгийг биш, улс орны эрх ашгийг байнга тэргүүнд тавьж, чин сэтгэлээсээ ажиллах юм бол төрийн үйл хэрэг их зөв болно. Ер нь төрийн үйл хэрэг ч бай, хувь хүн, гэр бүл, албан байгууллага ч бай аливаа зүйлд хандахдаа, төдий чинээ олон хүнд хамааралтай зүйлийг хийхдээ өөрийн эрх ашгийг нэгд тавиад ирэхээрээ л том ажил явахаа больдог. Харин улс орны эрх ашгийг нэгд тавиад өөрийн эрх ашгийг хойш нь тавибал таны болон улс орны эрх ашиг бүтдэг. Энэ бол буддизмын логик.
-Улс орны хувь заяа, нийгмийн ёс суртахуунд Төв Гандан хийдийн зүгээс хийж чадах бодитой үүрэг, оролцоо юу байна вэ?
-Соён гэгээрүүлэх ажил л юм даа. Хүн мэдэхгүй байхаар алдахын үүд нээгддэг. Тийм учраас мэднэ гэдэг нь алдааг засах эхлэл. Тиймээс бид соён гэгээрүүл ажлыг аль боломжийнхоо хэрээр урд урдынхаас илүү хийж яваа. Энэ талаар улс орондоо, нийгэмдээ, зон олондоо тус болох үүрэг, боломж бидэнд бий. Манай Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхны шашны их сургуульд сургалтууд явагддаг. Цахим орчинд сургаал номлолууд түгээж байна.
-Буддын шашинд шинэчлэл хийх шаардлагатай юу. “Шашны реформ” гэх ойлголтыг буддын шашны үүднээс хэрхэн ойлгож болох вэ?
-Шинэчлэл гэдэг зүйл аль ч салбарт бүх цаг үед байнга л явагдаж ирсэн. Цаг үе, боловсон хүчин, нөхцөл байдлаа дагаад шинэчлэл явагддаг. Монголын бурхны шашинд ганц өнөөдөр биш, шинэчлэл сайжруулалт явагдаж ирсэн. Гэхдээ тэрнээс илүү мэдэгдэхүйц, үсрэлт явагдаасай гэдгийг лам хуврагууд маань хүлээж байгаа. Бид үүнийг үе шаттайгаар судалж, боловсруулж яваа. Үр дүн гарахаар сүсэгтэн олондоо мэдээлэл хүргэх болно.
-Ирээдүйд хүн төрөлхтөн хиймэл оюун ухааны ертөнцтэй зэрэгцэн амьдрах нь гарцаагүй. Тэгвэл хиймэл оюуны эрин зуунд хүний үнэ цэнэ юугаар илэрхийлэгдэх вэ. Буддын шашны үүрэг оролцоо ямар байх вэ?
-Хиймэл оюун ухаан цаашид технологийн дэвшлийг дагаад улам их хөгжинө. Олон зүйлийг өөрчилнө. Тэгвэл хиймэл оюун ухаан юу бүтээж чадахгүй вэ. Юуг орлож чадахгүй вэ. Тэрэнд нь буддизм юуг өгч болох вэ гэдгийг эрдэмтэд судалж байгаа.
Зарим эрдэмтдийн үзэж буйгаар хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр хүний сэтгэлийн аз жаргал, амар амгалан, хүмүүс хоорондын харилцааны халуун дулаан уур амьсгал, түүнээс авдаг таатай мэдрэмжүүдийг өгч чадахгүй юм байна. Товчилбол, хиймэл оюун ухаан сэтгэлийн аз жаргалыг мэдрүүлж чадахгүй гэжээ. Тэгвэл хүн төрөлхтөнд хиймэл оюун ухааны өгч чадахгүй тэр сэтгэлийн аз жаргалыг буддизм мэдрүүлэх боломжтой юм байна. Тиймээс хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр буддимзмын түгээн дэлгэрүүлэх, таниулах ажил зэрэг явах нь зайлшгүй юм. Хэрэв энэ орхигдох юм бол тэнд тодорхой хэсэг, бэрхшээл, сорилт тулгарна. Түүнийгээ хүн төрөлхтөн давж туулахад олон хэцүү алхмуудтай тулгарна. Үүнийг дэлхийн олон судалгааны байгууллага, сургуулиуд урьдчилж хараад, дэргэдээ судалгаа хийж байна. Бясалгалын хөтөлбөрүүд гаргаж байна.
Ирээдүйн хиймэл оюун ухааны хөгжилд буддимзмын судалгаа, арга барил бол гарцаагүй үгүйлэгдэх хэсэг. Тэр дундаа монголчуудын туурвиж байсан ном бүтээл, бидний амьдралын хэмнэлд байдаг үг хэлц, сэтгэлгээ энэ бүхэн тэрийг нөхөхөд үнэтэй хувь нэмэр оруулна гэж бид үзэж байна.
М.МӨНХЦЭЦЭГ



З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
ХУУЛЬ: Иргэний 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
Өргөн хэрэглээний барааны үнэ 7.5 хувиар өсжээ
Монгол Улс авлигын индекс 114-р байраас ухарч 124 болжээ
Physical Asia шоу нэвтрүүлгийн оролцогч Э.Лхагва-Очир Налайх дүүргийн хүндэт иргэн болжээ
С.Бямбацогт: Цагаан сараар бэлэн мөнгө тараахгүй
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА
Автобусаар зорчиж байгаа бүх иргэнийг мөнгөө төлдөг болгох зорилгоор орох хаалган дээр хаалт байршуулсан
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна
Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ
Прокурор: “Шинжиан Шинфа” XXK-ийн захирал бусдад залилуулсан гэх хэргийг хаасан, иргэний журмаар шүүхэд хандах эрх нь нээлттэй
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ
УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлалаас юу хүлээх вэ?
Эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Боловсролын яамаа ХҮН намын бүтэлгүй нөхдөөс эртхэн шиг салгая
АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно
"Mongolian Property Awards" 2025: Нутгийн Буян групп гурван номинацид шилдгээр шалгарлаа
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна
Сар шинийн тавгийн идээгээ хэрхэн зөв хадгалах вэ?
Ноцтой зөрчил гаргасан Б.Цоггэрэлд "давхар дээл" өмсүүлэх нь хэр оновчтой томилгоо вэ?!
Хуурамч архи, согтууруулах ундаа борлуулах зөрчил нэмэгдэж байна
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй
Г.Занданшатар Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж, Л.Энх-Амгалангаар П.Наранбаярыг сольж хаврын улс төрийг давах уу…
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа
МАН, АН-аас томоохон “урсгал” салж Үндэсний эвсэлтэй нийлжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
Ипотекийн зээл: Нэг иргэн таван орон сууцтай болсон & авах боломжгүй
Давхар шаталтат 32,000 зуухыг шүүхийн шийдвэрээр худалдан авч, айл өрхүүдэд суурилуулсан
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү зоджээ
Гэр хорооллын 800 айлыг нарны эрчим хүч, батарей хуримтлуур хосолсон сүлжээнд холбохоор болжээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.