
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. Энэ жилийн хувьд хүмүүсийн худалдан авах чадвар эрс багассан учраас орлого муу байгаа хэмээн зарим захын худалдагч нар хэлж байна. Нийслэлийн хамгийн том захуудын нэг болох Нарантуул худалдааны төвөөс бид сурвалжилгаа бэлтгэлээ.
Биднийг захын хаалгаар ороход Нарантуул зах хүний хөлд дарагдсан байлаа. Ялангуяа машины зогсоол хүрэлцэхгүй. Зарим хүн машин гарахыг хүлээж, өөр зай талбай хайх аж. Хүмүүсийн явж буй урсгалыг харвал Нарантуулын гадаах лангуунуудаас юм худалдаж авахгүй хажуугаар нь шууд зөрж өнгөрнө. Ингэхдээ шил, шаазан эдлэл, боовны таваг гээд ойр зуурын барааны үнэ асуудаг ч худалдаж авахгүй. Зарим хүн хэд хэдэн барааны үнэ асууж байгаад “Нэг тойроод эргэж ирье” гэж хэлээд л явчихдаг. Харин худалдагч нар сэтгэл дундуурхан үлдэнэ. Бид ч цааш явсаар хувцас, ахуйн барааны гадаах хэсэг рүү ороход хүмүүс үнэ асуух нь битгий хэл, харах ч үгүй зөрж өнгөрөх аж. “Цагаан сар болох гэж буй учир гутал, хувцас авах хүн бараг байхгүй биз дээ. Гэсэн ч ганц хоёр өмд, гутал зарах санаатай худалдагчид гадаа зогсож байна. Ашгүй цаг агаар сайхан тогтуун байна даа” хэмээн нэгэн худалдагч хажуугийнхаа хүнтэй ярилцана.
Нарантуул захын худалдагч Э.Эрдэнэчимэгээс арилжаа наймаа ямархуу байгаа талаар асуухад “Өмнө жилүүдтэй харьцуулахад иргэдийн худалдан авах чадвар маш муу. Өдрөөс өдөрт иргэдийн ахуй амьдрал доройтож байна. Нэг дор их хэмжээгээр бараа бүтээгдэхүүн худалдан авахаа бараг больсон. Зарим хүн итгэхгүй байж магадгүй ч миний хувьд өдөрт хоёроос таван ширхэг бараа зардаг. Нарантуул зах дээр худалдаа эрхэлж амьжиргаагаа залгуулдаг хүмүүсийн нөхцөл байдал ч хэцүүхэн байна.
Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого гэх зүйл алга. Дандаа бараа сонирхсон, үнэ асуусан хүмүүс л явж байна шүү дээ. Зүгээр л цаг нөгцөөж, холхисон хүмүүс байх юм. Одоогоор цалин, тэтгэвэр буугаагүй учраас худалдан авалт муу байж болох юм. Гэхдээ өмнө жилүүдийн яг энэ үед иргэд цагаан сарын бэлтгэлээ бараг базаачихсан байдаг шүү дээ. Ингээд харьцуулаад бодохоор энэ жил үнэхээр худалдан авалт муу байна. Би аяга таваг, шаазан эдлэл, чихрийн таваг гэх мэт гарын бэлэг болохуйц бараа зардаг. Өмнө жил сар шинийн баяр дөхсөн яг энэ үед орлогоор тасардаггүй байлаа. Хүмүүс бэлэг сэлт болон гэртээ шинэ гал тогооны хэрэгсэл их авдаг байсан. Одоо бол юун гарын бэлэг. Хамгийн түрүүнд хэвийн боовоо авч байна.

Дээр нь онлайн худалдааны, хүргэлттэй дэлгүүрүүд бий болчихсон учраас залуучууд Нарантуул зах руу бараг зүглэхээ больсон. Одоо Нарантуул захаас ихэвчлэн ахмадууд худалдан авалт хийдэг. Тиймээс манайхан их бухимдалтай, стресттэй байгаа. Аргагүй шүү дээ. Баяр болох гэж байхад олигтой орлого орохгүй. Юугаараа баяр тэмдэглэж, лангууныхаа түрээсийг өгөх вэ. Одоо Нарантуулын цагаан идээ, тавгийн боов зардаг лангуунууд арай дээр ашигтай байна гэсэн” хэмээв. Иргэд Нарантуул захын гадаах лангуунуудаас юм худалдаж авахгүйгээр жижиг, жижиг тортой зүйлс барьсаар зөрж алхана. Зарим хүн барааны үнэ асуухад худалдагч нар тал талаас “Манайд байна, ийм байна, авах уу” хэмээн чангахан дуугаар хэлэх нь үнэхээр орлого гэх зүйлгүй буйг батлах шиг. Иргэд тортой зүйл барьсаар гарч ирж буй зүг харвал “Баялаг-Ундраа” худалдааны төв байх аж. Бид “Баялаг-Ундраа” худалдааны төв рүү орлоо.
Сүүлдээ бид үйлчлүүлэгчээ булаацалдаж, муудалцаж ч үзлээ
“Баялаг-Ундраа” худалдааны төвийн худалдагч Э.Цасчихэр “Иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй учраас өмнө жилүүдтэй харьцуулахад худалдан авалт маш муу байна. Мөнгөгүй хүн юу ч худалдаж авч чадахгүй шүү дээ. Мэдээж, цагаан сарын баяр болох гэж буй учир жирийн өдрүүдтэй харьцуулахад олны хөл хөдөлгөөн ихэссэн. Гэлээ гээд хүмүүс бараг юм худалдаж авахгүй. Нэг хүн 500 гр алим, банана, чихэр гэх мэт бага бага хэмжээгээр авдаг. Хамгийн дээд талдаа 50-80 орчим мянган төгрөгт тааруулан худалдан авалт хийдэг байх жишээтэй. Юмны үнэ тэнгэрт хадчихсан учраас 60, 70, 80 мянган төгрөгт тийм ч их зүйл авч
чадахгүй. Өмнө жил 1 кг нь 18 мянган төгрөг байсан чихэр одоо 27 мянга болчихсон. Гэтэл иргэд гар дээрээ хэдэн төгрөгийн цалин, тэтгэвэр авдаг билээ. Түүнээсээ хэдийг нь өр зээлэндээ өгөх вэ. Ингээд бодохоор юун чихэр, жимс худалдаж авах. Нөгөө талд Нарантуулаас худалдан авалт хийж буй хүмүүсийг харвал ихэвчлэн ахмадууд байгаа. Ажиглаад байхад залуучууд бараг зах орохоо больчихсон юм билээ. Уг нь сар шинийн баяр дөхсөн энэ үед хүмүүс захаар бужигнаж, тор дүүрэн юм худалдаж авдаг сан. Цагаан сарын бэлтгэл ажил цаанаа өөр байдаг даа. Гэтэл одоо баахан мөнгөгүй хүмүүс. Орлого гэх зүйлгүй учраас манай захынхан их бухимдалтай байгаа. Сүүлдээ бид үйлчлүүлэгчээ булаацалдаж, муудалцаж ч үзлээ. Бидний нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл бэлтгэнэ гээд телевиз, сайтынхан их ирдэг. Дээрдэж байгаа зүйл ч алга. Мөн иргэд юм үнэтэй байна гээд бидэн рүү уурлана. Ер нь нийгмийн сэтгэл зүй тэр чигтээ савлагаатай болчихжээ” хэмээн ярив.
Нарантуул захын монгол дээлний тасгийн худалдагч А.Тэмүүлэн “Хятадаас орж ирсэн монгол дээл хүний биед сайн сууж өгдөггүй юм. Амьдралын түшин нэлээд доогуур, эсвэл хямдхан дээл хайж байгаа хүмүүс л авдаг байх. Түүнээс биш ихэнх хүн Нарантуул болон бусад захаасаа баярын дээлээ авч байгаа. Энэ жилийн хувьд орлого жаахан муу байна. Гэхдээ бусадтайгаа харьцуулахад хамгийн их орлоготой нь бид юм шиг ээ. Би уржигдар өглөө бусад лангуугаар явж, худалдан авалт ямар байгаа талаар асууж судаллаа. Сонсоод байхад олигтой орлоготой лангуу үнэхээр байхгүй байсан. Үүнээсээ ч болсон юм уу хүмүүс их уур, уцаартай, бухимдалтай байна лээ. Баяр болох гэж байхад олсон орлогогүй болохоор хэнд ч таатай байхгүй шүү дээ. Би хувьдаа Нарантуул зах дээр монгол дээл худалдан борлуулдаг таван лангуутай. Сар шинийн баяр дөхсөн энэ үед бол нэг өдөрт 15-20 дээл зарж байгаа. Гэхдээ өмнө жил 30 орчмыг зардаг байсан. Ингээд бодохоор ялгаагүй л худалдан авалт муудсан байгаа юм. Ядахдаа өмнө жилийнхээ орлогыг гүйцэхгүй байна шүү дээ” гэв.
Хэд хэдэн худалдагчтай ярилцахад Нарантуул захаар ихэвчлэн ахмадууд үйлчлүүлдэг болсон гэсэн юм. Тэнд ерөнхийдөө 40-70 орчим насныхан барааны үнэ асууж, бага зэрэг юм худалдаж авч буй дүр зураг харагдана. Залуучууд бараг л явахгүй. Өнөөдөр цаг агаар дулаахан, тогтуун байгаа учраас гэртээ сууж байхаар захаар явж, юм сонирхож байна гэсэн ахмадууд тасрахгүй аж.
Ахмад настан О.Тананцэцэг “Би сард 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэтэл юмны үнэ тэнгэрт хадчихсан байна. Ялангуяа цагаан идээ үнэхээр үнэтэй байсан. 1 кг ааруул хамгийн доод тал нь 28 мянган төгрөгийн үнэтэй. Харин хэвийн боов арай хямдхан, сонголт сайтай. Үхрийн цул мах 30 мянга, ястай нь 25 мянган төгрөгийн үнэтэй байна. Өчигдөр Нарантуул захаас мах худалдаж аваад, буузаа хийлээ. Маргааш ач хүүтэйгээ ирж хэвийн боовоо худалдаж авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бусад чихэр, жимс гэх мэт зүйлээ цагаан сар нэлээд дөхүүлж байгаад авна. Одоо авах гээд ч мөнгө алга. Түүнчлэн энэ жил хүнд хэрэгтэй, хэрэггүй хог авч өгч байхаар хүүхдүүдэд таван мянга, томчуудад нь 10-20 мянган төгрөг өгье гэж бодсон. Манай хүүхдүүд ч надад ингэж зөвлөсөн” гэлээ.
Нарантуул худалдааны төвийн хэвийн боовны тасгийн худалдагч Ө.Цэрэнбат “Энэ жил иргэдийн худалдан авах чадвар үнэхээр муу байна. Хэвийн боов зарж байгаа манай хэдхэн лангуу бусдаасаа арай хүнтэй, орлоготой байгаа. Бусад чихэр, жимс, ахуйн барааны лангуунууд бараг хүнгүй. Хүмүүс юуны түрүүнд хэвийн боовоо авах л сонирхолтой байх шиг байна. Үнийн хувьд Гандангийн шар тостой хэвийн боов ширхэг нь 3500, монгол алтайн гүрмэл ширхэг нь 4500, содон гүрмэл ширхэг нь 5000 төгрөгийн үнэтэй байгаа.
Л.Ууганбаяр: Саршинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор Нарантуул зах дээр халаасны хулгай, залилах гэмт хэрэг хамгийн их бүртгэгдэж байна
Баяр дөхсөнтэй холбоотойгоор Нарантуул захад үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 14 дүгээр хорооны цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Л.Ууганбаяраас тодрууллаа. Тэрбээр “Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор зах худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн. Хөдөө орон нутгаас цагаан идээ бусад бараа татдаг гэдэг утгаараа Нарантуул зах хөл хөдөлгөөн ихтэй. Үүнийгээ дагаад халаасны хулгайн гэмт хэрэг хамгийн их үйлдэгдэж байна. Андуурсан гүйлгээний гэмт хэрэг ч их бүртгэгдэж байгаа. Иргэд бараагаа худалдах явцдаа гүйлгээ бүрийг нэг бүрчлэн шалгах боломжгүй байдаг учраас үүнийг далимдуулан залилах төрлийн гэмт хэрэг гарч байна. Мөн зогсоол дээр нэгнийхээ машиныг шүргэчихлээ, мөргөчихлөө гэх мэт асуудал ч үүсдэг. Эсвэл автомашины зогсоолын хүрэлцээгүй байдлаас үүдэн хоорондоо маргалдах, зодолдох иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэх мэт гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа. Энэ дундаа халаасны хулгай, залилан хамгийн их. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр өглөө, оройн эргүүлийн ажиллагааг тогтмол хийж байна.
Дээрээс нь Дотоодын цэргийн 05 дугаар анги, Хууль сахиулахын их сургуулийн сонсогч нарыг хуваарьт томилгооны дагуу өнөөдрөөс зах худалдааны төвүүд дээр хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна. Баянзүрх, Нарантуул, “Баялаг-Ундраа” худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр чанга яригчаар сэрэмжлүүлэг үргэлж явуулж байгаа. Мөн дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тараах материалуудыг иргэдэд тараах ажлыг зохион байгуулж байна” хэмээв.
А.Даваадулам
ӨДРИЙН СОНИН


Байгаль эхээ сэргээх санхүүжилт татах боломж-COP17
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
Ачааны автомашин шатаж 38 настай жолооч нас баржээ
Луугийн хүчнээс эмээхийн учир

ХУУЛЬ: Иргэний 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно
Өргөн хэрэглээний барааны үнэ 7.5 хувиар өсжээ
Монгол Улс авлигын индекс 114-р байраас ухарч 124 болжээ
Physical Asia шоу нэвтрүүлгийн оролцогч Э.Лхагва-Очир Налайх дүүргийн хүндэт иргэн болжээ
С.Бямбацогт: Цагаан сараар бэлэн мөнгө тараахгүй
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА
Автобусаар зорчиж байгаа бүх иргэнийг мөнгөө төлдөг болгох зорилгоор орох хаалган дээр хаалт байршуулсан
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна
Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ
Прокурор: “Шинжиан Шинфа” XXK-ийн захирал бусдад залилуулсан гэх хэргийг хаасан, иргэний журмаар шүүхэд хандах эрх нь нээлттэй
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ
УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлалаас юу хүлээх вэ?
Эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Боловсролын яамаа ХҮН намын бүтэлгүй нөхдөөс эртхэн шиг салгая
АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно
"Mongolian Property Awards" 2025: Нутгийн Буян групп гурван номинацид шилдгээр шалгарлаа
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна
Сар шинийн тавгийн идээгээ хэрхэн зөв хадгалах вэ?
Ноцтой зөрчил гаргасан Б.Цоггэрэлд "давхар дээл" өмсүүлэх нь хэр оновчтой томилгоо вэ?!
Хуурамч архи, согтууруулах ундаа борлуулах зөрчил нэмэгдэж байна
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй
Г.Занданшатар Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж, Л.Энх-Амгалангаар П.Наранбаярыг сольж хаврын улс төрийг давах уу…
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа
МАН, АН-аас томоохон “урсгал” салж Үндэсний эвсэлтэй нийлжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
Ипотекийн зээл: Нэг иргэн таван орон сууцтай болсон & авах боломжгүй
Давхар шаталтат 32,000 зуухыг шүүхийн шийдвэрээр худалдан авч, айл өрхүүдэд суурилуулсан
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү зоджээ
Гэр хорооллын 800 айлыг нарны эрчим хүч, батарей хуримтлуур хосолсон сүлжээнд холбохоор болжээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.