Монгол Улс авлигын индекс 114-р байраас ухарч 124 болжээ

2 сар 10. 15:56

Монгол Улс авлигын индекс 114-р байраас ухарч 124 болжээ

Дэлхийн авлигын төсөөллийн индекс (CPI) шинэчлэгдсэнээр Монгол Улс 180 орны дунд 114-р байраас 124-р байр руу ухарчээ. Өнгөрсөн жилийнхээс 10 байр ухарсан энэхүү үзүүлэлт нь авлига, ашиг сонирхлын зөрчил, төсвийн ил тод бус зарцуулалт зэрэг хүчин зүйлсийн шууд үр дүн гэж судлаачид дүгнэж байна.

 CPI нь Транспаренси Интернэшнэлээс олон эх сурвалжийн судалгаанд үндэслэн гаргадаг. 2026 онд дэлхийн дундаж оноо 43.0 бол Монгол Улс 38.0 оноотой, дундажаас доогуур байна.

• Төсвийн зарцуулалтын ил тод бус байдал

• Улс төр, бизнесийн салбар дахь авлига, хээл хахууль

• Хууль, эрх зүйн хэрэгжилт сул, хариуцлага хяналт дутмаг байсан нь авилгын индекс үзүүлэлт ухрах үндэслэл болсон гэж судлаачид үзэж байна. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.