
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
-Монгол Улс авлигын индексээр 10 байраар ухарлаа. Ардчиллын гол үзүүлэлтүүдийн нэг шүү дээ?
-Монгол Улс авлигатай тэмцэж байна гэж зарладаг ч үр дүн нь эсрэгээрээ явж буйг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас өнгөрсөн 2025 оны авлигын индексийг зарласан мэдээллээр тодорхой боллоо. Зөвхөн нэг жилийн хугацаанд Монгол Улс дэлхийд авлигын индексээр 10 байраар ухарлаа, тун харамсалтай. Монгол Улс 12 жилийн өмнө буюу 2014 онд авлигын индексээр дэлхийн 180 улсаас 94 дүгээр байрт байсан. 2015 онд Ардчилсан нам Засгийн эрх барьж байхад авлигын индексээр 72 дугаар байрт орж, 22 байраар урагшлуулсан амжилт гаргасан.2016 онд Засгийн эрх солигдож, МАН 10 жил тасралтгүй засаглах болсон энэ хугацаанд авлигын индексээр 124 дүгээр байрт орж 52 байраар ухраасан. Энэ бол Ардын намын хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн. Авлигаас болж хамгийн түрүүнд бизнесийн орчин хумигдсан. Бизнес хийхийн тулд авлига өгдөг тогтолцоо зайлшгүй болж хувирсан. Хоёрдугаарт, хуулийн засаглал. Монгол Улсад хуулийн засаглал байхгүй болсон. Сүүлийн үед дуулиан шуугиантай хэргүүдийг илрүүлж байна, хармсалтай нь хариуцлага тооцож байгаа зүйл алга. Судалгаанаас харахад авлигын гомдол зөрчил асар ихээр ирдэг хэрнээ хэрэг болоод шүүхээр шийдэгдэж байгаа нь бага байна гэдгийн илрэл энэ. Албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлага сул байгаагийн илрэл авлигын индексээр илэрч гарч байна. Авлигын индексийг гаргахдаа хууль, шударга ёс, эдийн засгийн индекс, ардчиллын индекс ордог. Судалгааны нийлбэр нь авлигын индекс болдог.
-Сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн. Хуулийн төслийн гол үзэл баримтлал юу байх вэ?
-Улс төр дэх мөнгөний нөлөө асар их байна гэж олон улсын байгууллага үзэж байгаа. Сонгуульд асар их мөнгө зарцуулж байна. Сонгогдоход зарцуулдаг мөнгө асар их байна гэж үздэг. Олон жил ярьж байгаа, сонгогчдын саналыг худалдаж авч байна гэж. Гарц шийдлийг боломжийнхоо хэрээр хайж олох хэрэгтэй. Тийм учраас Сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хуулийн төсөл боловсруулж байна. Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, судлаач, хуульчид, Цагдаагийн ерөнхий газраас холбогдох хүмүүс ороод ажиллаж байгаа. Энэ хууль суурь хууль. Англи улс бол ийм агуулгатай хуулийг 1883 онд баталсан бол Франц улс 1879 онд баталсан. Монгол Улс 150-170 жилийн хоцрогдолтой явж байна гэсэн үг.Энэ хуулийн төсөл нь сонгогчдыг мөнгөөр, эд материалаар, аялал зугаалгаар, албан тушаал амлах, албан тушаал олгох байдлаар татдагийг таслан зогсоох зорилготой.Сонгогчдод тараагаад байгаа эд зүйлсийг улс төрийн онолд олон улсад улс төрийн болон сонгуулийн авлига гэж үздэг.Хуулийн төсөлд УИХ-ын гишүүн санал худалдан авах ажиллагааг дөрвөн жилийн туршид хэзээ нэгэн цагт хийсэн байх юм бол тэр нь эгүүлэн татагдах үндэслэл болохоос гадна Эрүүгийн хуулиар шийтгэгдэнэ. Одоогийн хуулиар сонгуулийн жил эхэлмэгц эд бараа материал тараахыг хориглодог бол шинэ төслөөр бүхий л үед хориглоно. Өнөөдөр Ардын намын гишүүд тэргүүлээд цагаан сарын бэлэг тарааж байгаа, энийг зогсоох ёстой.УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа бэлэг тараасан, мөнгө тараасан нь нотлогдоод байхад буцааж татах боломж үүсдэггүй. Яагаад гэхээр санал худалдан авахыг хориглосон зохицуулалтыг Зөчлийн тухай хуульд оруулсан байдаг. УИХ-ын гишүүнийг Зөрчлийн тухай хуулиар шийтгэж болохгүй, яагаад гэвэл энэ шийтгэл нь бараг 0-тэй тэнцдэг. Тэгэхээр дээрх сонгуулийн авлигыг Зөрчлийн тухай хуулиас гаргаж Эрүүгийн хуульд оруулж байгаа. Сонгуулийг авлигадаж, ялж засагладагийг болиулах төсөл дээр ажиллаад хаврын чуулганаар батлуулна гэж бодож байна. Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна бусад намын гишүүд дэмжиж байгаа. Удахгүй бүлгээрээ хэлэлцүүлнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 31 (7773)



Хар хил рүү орсон автомашиныг татан гаргажээ
Танилц: Сар шинийн баярын өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Ж.Баярмаа: Сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хуулийн төсөл боловсруулж байна
Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг УДШ хэлэлцэхээс татгалзсанаар түүнд оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдэв
Сайд асан Б.Тулга ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шүүхэд өгөхөө мэдэгдэв
Улаанбаатарт ялимгүй цас орно
Р.Батбаяр: М-Ойл групп олон компанитай бизнесийн зарчмаар хамтран ажилладаг бөгөөд “Бат девелопмент” ХХК тэдний нэг. Тус компанид тодорхой нөхцөлийн дагуу зээл олгож байсан
Л.Алтангэрэл: Энэ онд угсармал орон сууцны 100 орчим блок барилгыг дулаалахад нийслэлийн төсвөөс 9.8 тэрбум төгрөгийг зарцуулна
Нэгдүгээр тойрог замаар өдөрт 216 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх хүчин чадалтай байна
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Мөс цөмөрсөн дуудлага нэмэгдсээр байгаа тул гол, нуур дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Улсын хилийн торгон шугам бүдгэрэхэд ойрхон байжээ
Танилц: АТГ-ынханы баривчилагааны цувааг үргэлжлүүлэх Өмнөговийн засаг дарга Н.Энхбатын ХОМ
Б.Атарлуу: Хүнлэг сэтгэлийнхээ үүднээс бид заавал нэгэндээ тусалж байх ёстой
Авлигын индексээр 10 байр ухарсны учир…
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал
Танилц: Сар, шинийн баяраар хил хаах хуваарь
Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэн, иргэдийг залилдаг этгээдүүдийг баривчиллаа
Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо
Улаанбаатарт цас орохгүй өдөртөө -2 градус хүйтэн байна
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа
НӨАТ-ын сугалгааны тохирлоос супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн ЗГ үндэсний аюулгүй байдалд хор учирхуйц шийдвэр гаргаж, улсынхаа хилийг зарж идсэн байна гэх дүгнэлт хийж байна
Ахмадууд: Тэтгэврийн зээлийн хүүг бууруул, 1072 хувьцааны ногдол ашгийг олгохыг шаардаж байна
Иргэн ААН-ийн хэрэгцээнд газар олгох эрхийг шат шатны Засаг дарга нарт шилжүүллээ
Томчууд бүгд л гэгээнтэн мэт байгаасай!
Зээлтэй өрхийн дундаж дүн нь 20.4 сая төгрөг бол улсын гадаад өр 40.4 тэрбум ам.долларт хүрчээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.