О.Уламсайханыг хутгалж гэмтээсэн этгээдийг 2 сая төгрөгөөр торгож, 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноожээ

2 цаг өмнө

О.Уламсайханыг хутгалж гэмтээсэн этгээдийг 2 сая төгрөгөөр торгож, 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноожээ

​​​​​​​

"Ноорог" сайтын О.Уламсайханыг 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр бусадад хутгалуулж, гэмтсэн хэрэг гарсан. Тус хэргийг 38 настай Д.Дүржсүрэн гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ сарын 03-ны өдөр шүүх хурал нь болжээ.

Прокуророос бусдыг хутгалж, гэмтэл учруулсан Д.Доржсүрэн гэх иргэнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу эд хөрөнгө устгах, гэмтээх гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тус хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ сарын 3-ны өдөр хэлэлцсэн байна. Шүүгдэгч Д.Доржсүрэнг иргэн О.Уламсайханы биед халдаж, гэмтэл учруулсан, эд хөрөнгө устгаж, гэмтээсэн гэм буруутайд тооцож, түүнд хоёр сая төгрөгөөр торгож, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноожээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.