Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн татаас өгнө

2 цаг 7 минутын өмнө

Өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн айлд 900 мянган төгрөгийн татаас өгнө

Энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэг байгуулахаас өнөөдрийн байдлаар 905 өрхийг хийн түлш хэрэглэж, хий цэнэглэх 15 цэгтэй болжээ.

Үргэлжлүүлэн өдөрт дунджаар 90-100 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж байгааг холбогдох албаныхан мэдээлээд буй.

Харин хийн түлшинд шилжсэн айлд урамшуулал олгох журам өнгөрсөн онд батлагдсан билээ. Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр өвлийн улиралд хоёр сая төгрөгийн хийн түлш хэрэглэсэн тохиолдолд 900 мянган төгрөгийн татаасыг нийслэлээс өгөх юм байна. Уг зардлыг "Тавантолгой түлш" компани үйлдвэрлэлээ багасгах, ажилтнуудаа цомхотгох зэргээр танасан хөрөнгөөс гаргах аж.

Ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айлуудыг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.