
2026 он бол монголчууд нэгдэж хамтдаа хичээн, улсаа таниулах, анхаарлын төвд орох чухал жил.
Учир нь, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно. Энэхүү арга хэмжээ ирэх наймдугаар сарын 17-ноос 28-нд болох юм.
Дэлхийн 197 талууд буюу олон улсын байгууллага, шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийн 10 мянга орчим элчин сайд, өндөр дээд түвшний төлөөлөгч, хэлэлцээрчид хүрэлцэн ирж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай холбогдох асуудлаар хуралдана.
Тус хуралд оролцохоор ирсэн төлөөллүүд хэлэлцээрт оролцохоос гадна манай улсыг таньж мэдэхээр сонирхох нь дамжиггүй. Иймд мөн аялал жуулчлалын салбарт ач холбогдолтой байх буюу гадаад валютын урсгалд нөлөөлнө. Хуралд оролцохоор ирж буй төлөөлөгчид зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбаруудын орлого өсөхөд шууд нөлөө үзүүлнэ. Мөн хурлын зохион байгуулалттай холбоотойгоор зочид буудал, тээвэр, арга хэмжээний зохион байгуулалт зэрэг салбарт ойролцоогоор 7000 түр ажлын байр бий болно гэсэн тооцоолол гарчээ.
Монгол Улсад энэ хурлыг зохион байгуулснаар конвенцын үндсэн агуулгуудаас гадна манай улсын бэлчээр, усны хомсдол, байгальд ээлтэй дэд бүтэц, зэрлэг амьтан ургамал, хөрс, уламжлалт мэдлэг-шинжлэх ухааны хосолмол байдал дэлхийн анхааралд өртөх юм.
Олон улсыг хамарсан ийм хэмжээний хурал нь гаднын санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Олон улсын донор байгууллага, хөгжлийн банкныхан, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ. Засгийн газар ч энэхүү боломжийг тооцоолон тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьжээ. Хурлын үеэр урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацаанд хэрэгжих чанартай төслүүдийг эхлүүлэх зорилго тавьсан байна. Харин ямар төсөлд хөрөнгө оруулалт татах зорилго тавих нь хамгаас чухал. Аливааг боломж гэж харвал боломж. Ухаалаг, зохион байгуулалттай, эв нэгдэлтэй, улсынхаа нэрийг бодож, ирээдүйн өгөөжийг нь харгалзан үр дүнтэй хийж чадвал гарсан зардал хэд нугараад манайд орж ирнэ. Нутаг дэвсгэрийнх нь ихээхэн хувь цөлжилтөд өртсөн манай улсад үр өгөөжөө бэлэглэх төслүүд эхэлнэ.
Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудаас амжилттай хөрөнгө оруулалт татах магадлалтай төсөл бол цөлжилтийн эсрэг ойжуулах төсөл. 2022 онд Кот-д’Ивуар улсын Абиджан хотод болсон COP15 хурлын дараа “Great Green Wall” буюу “Агуу ногоон хана” хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга гаруй ажлын байр шинээр бий болгосон. Үүнээс хойш “Land Degradation Neutrality Fund” хөтөлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд үргэлжилж байна. Үүний адилаар манай улс цөлжилтийн эсрэг ойжуулах төсөлд хөрөнгө оруулалт татаж мартагдсан “Ногоон хэрэм” төслөө үргэлжлүүлэх боломжтой. Энэ төсөл нь одоо хэрэгжүүлж буй “Тэрбум мод” төсөлтэй ч шууд холбогдоно. Олон улсаас ч бодлогын дэмжлэг авах боломжтой юм. Учир нь, манай говийн угалз элсэн шуурга БНСУ-д хүрдэг гэдэг. Тийм ч учраас БНСУ “Ногоон хэрэм” төсөл дээр хамтран ажиллаж байсан юм. БНСУ-аас эхлээд энэ төслийг дэмжинэ. Энэ бол СОР17 хуралд оролцохоор ирсэн хөрөнгө оруулагчдыг бэлэн төсөлтэй угтах нь зөв гэсэн санаа. Заавал энэ төсөл байх албагүй. Энэ мэт маш чухал ганцхан төсөл дээр л хамаг анхаарлаа хандуулбал үр дүнтэй. Тэр нь ямар төсөл байхыг эртнээс ярьж, нийтээрээ хэлэлцэн тодруулж болно.
Хөрөнгө оруулалт татахын тулд бид өөрсдөө санаачилгатай, идэвхтэй байх чухал. Сайтар хөдөлмөрлөсний үр дүн ирдэгтэй адил энэ ажлыг сайн зохион байгуулсны өгөөж дэлхийд газар нутгаараа эхний эгнээнд явдаг манай улсын хувьд ер бусын олон өгөөж болон ирнэ.
Б.НОМИН
www.niitlel.mn


Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Гаалийн бүрдүүлэлт хийдэг гурван ажилтныг хахууль авсан хэрэгт яллагдагчаар татсан гэв
Дизель түлшний үнэ 6400 төгрөгт хүрэх үү?!

16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын 4 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал баасан гарагт болно
Сурагчид үл ойлголцсноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон
Согтуугаар жолоо бариад машинтайгаа жалга руу унажээ
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна
Туулын хурдны замтай холбоотойгоор НИТХ-ын хурал хойшиллоо
Пүрэв гарагт 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно
З.Энхболдод зориулж зохиосон хуулийн үндэслэлгүй, улс төрийн захиалгат хэрэг...
Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна
Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана
Г.Азбаяр: Хүүхэд, залуусын дунд хар тамхи газар авсан юм байна гэдэг дүгнэлтэд 100 хувь хүрсэн
Б.Сувд-Эрдэнэ уртын харайлтын төрөлд 11 дүгээр байрт шалгарлаа
102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын шүүх хурал ирэх сарын 11-нд болно
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
Ослын улмаас 2 хүний амь насыг хохироосон шүүгдэгчээс нөхөн төлбөрт нийт 198 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ
ҮНЭ ХАНШ: Өнөөдрийн байдлаар ноолуур 190-210 мянган төгрөгийн үнэтэй байна
Б.Жавхлан, П.Ганзориг нар Байнгын хороодын даргаар сонгогдов
О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
Тавдугаар сарын 18-наас халуун усыг 10 хоног тасалж засварын ажлыг эхлүүлнэ гэв
Чуулган: Сэлбэ дэд төвийн нийт хөрөнгө оруулалтын зардал 2 их наяд 185 тэрбум төгрөг
Туулын зам хэрэггүй юм бол түгжрэл бууруулах аргаа зарлана уу, Ерөнхий сайд аа
Туулын зам хэрэггүй юм бол түгжрэл бууруулах аргаа зарлана уу, Ерөнхий сайд аа
Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй
Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө
150 мянга орчим хүн оршин суух Хүннү хотын цахилгаан дамжуулах дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьд хүрчээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.