Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын хөдөлгөөний ачаалал ихээр үүсдэг 60 байршлын авто зогсоолыг нээлттэй байлгана

5 цаг 2 минутын өмнө

12 байгууллагын удирдах албан тушаалтан

Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 17-23-ныг дуустал инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллагын удирдах албан тушаалтан “Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв”-д жижүүрлэх бол Улаанбаатар хотод хөдөлгөөний ачаалал ихээр үүсдэг 60 байршлын зогсоолыг олон нийтэд нээлттэй ажиллуулахаар болжээ. Өнөөдрийн байдлаар Урт цагааны шинээр баригдсан авто зогсоолыг нээсэн бөгөөд Цагаан сарын шинийн 1-3-ны өдрүүдэд 08:00-00:00 цаг хүртэл ажиллах аж.

Энэ тухай Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны Мэдээлэл, технологи, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Хишигбадрах “Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн нэгдсэн хяналт, удирдлагын цогц систем “UB engineering” төслийг 4 үе шаттай хэрэгжүүлж байна. Системийн интеграцын ажлын хүрээнд 11 байгууллагаас 10 байгууллагатай уулзалт зохион байгуулж,  зөвшилцсөн, дата холболтын ажлууд үргэлжилж байна. Тус системээр нийслэлийн хэмжээнд хэрэгжих хөрөнгө оруулалт, тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд, инженер хангамжийн байгууллагууд болон хот нийтийн аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагаанд мэдээлэл технологийн шинэ шийдлийг нэвтрүүлэх юм. Ингэснээр тухайн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжрах, цахим системд холбогдох, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавих боломжтой” хэмээлээ.

Баярын өдрүүдэд:

  • Гал түймэр, ахуйн болон цаг агаарын гаралтай ослоос урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, гэр хороолол, эрсдэл өндөр бүсүүдэд гал түймрийн тандалт, эргүүл, хяналтыг нэмэгдүүлж, анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэдэд тогтмол хүргэх
  • Дүүргийн эмнэлгүүдийг нэмэлт эмч, түргэн тусламжийн автомашинаар хангаж, хоол хүнсний хордлого, архи согтууруулах ундаатай холбоотой эрсдэлээс сэргийлэх
  • Нийслэлийн хэмжээнд гэр, орон сууцны хулгай, дээрмээс урьдчилан сэргийлэх эргүүл, хяналтыг нэмэгдүүлэх, олон нийтийн газарт эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх
  • Инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангаж, аваарын бригад, 24 цагийн бэлэн байдалд ажиллана.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ТОЙМ МЭДЭЭ2 сар 14. 10:07
google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.