Хилийн автозамын боомтуудыг 18, 19, 20-ны өдрүүдэд түр хаана

2 сар 16. 12:03

Цагааннуур боомт зөвхөн 2026.02.18, 19, 20-ны өдрүүдэд түр хаана.

Хилийн боомтуудын 2026 оны хоёрдугаар сард дараах хуваариар ажиллах талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлжээ.

Монгол, Оросын автозамын - Арцсуурь, Боршоо, Тэс, Ханх, Ульхан боомтууд 2026.02.18, 19, 20-ны өдөр болон ОХУ-ын Эх орончдын өдөр болох 23-ны өдөр мөн түр хаах юм байна. Цагааннуур боомт зөвхөн 2026.02.18, 19, 20-ны өдрүүдэд түр хаана. 

Сүмбэр, Хавирга боомтууд 2026.02.18, 19, 20-ны өдөр болон БНХАУ-ын Хаврын баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд түр хаана гэв.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2025 он. MGL Media Group бүтээсэн.